• Өнөөдөр 2024-04-19

Байрны барьцааны мөнгө шаардахгүй, сард нь төлбөрөө төлж суухыг санал болгож, залилан хийдэг байжээ

2021-10-23,   886

       Орон сууцны эзэмших эрхийн бичгийг хуурамчаар үйлдэж бусдад түрээслэх замаар залилан хийдэг этгээдүүдийг Мөрдөн байцаах албаны ажилтнууд илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Урьдчилсан байдлаар тус этгээдүүд 10 орчим удаагийн үйлдлээр бусдад 30 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байна.  
 
Тэд байрны эзэмших эрхийн бичгийг зориулалтын цаас ашиглаж, эх хувиас нь ялгарахын аргагүй хийдэг гэнэ. Мөрдөн байцаалтын явцад хэвлэлийн компанийн ажилтнуудтай хамтран ажилласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 
 
Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчид байрлал сайтай орон сууцыг сонгон авч, олон нийтийн сүлжээ болон сонинуудад зар тавьдаг байна. Ингэхдээ тэд зах зээлийн ханшнаас доогуур, барьцааны мөнгө шаардахгүйгээр сар сард нь төлбөрөө төлж суухыг санал болгож, газар дээр нь мөнгө авч залилан хийдэг аж. 

Байрны барьцааны мөнгө шаардахгүй, сард нь төлбөрөө төлж суухыг санал болгож, залилан хийдэг байжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188