• Өнөөдөр 2024-03-29

Авлигын хэрэгт холбогдсон Замын-Үүдийн дарга асануудын хэн нь ХЭН БЭ

2021-07-21,   13090

             Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан баг Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллахдаа тус сумын Засаг дарга болон гааль, хяналтын байгууллагын нэр бүхий зургаан албан тушаалтныг цагдан хорьж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тодруулбал, Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр,  Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхан, Замын-Үүд суман дахь Хилийн 0108 дугаар  ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах С.Саруул нарыг дайчлан баривчлаад буй. Угтаа бол Замын-Үүдэд "үүрлэсэн" авлигын сүлжээ, төрийн байгууллагын хүнд суртал гэнэтхэн гараад ирчихээгүй. “Хилээр орж, гарахдаа заавал авлигал өгөх ёстой” гэсэн бичигдээгүй хууль тэнд үйлчлээд хэдэн арван жил болж байгааг хүн бүр мэднэ. Харин Засгийн газар яагаад ийм сүржин даржин, өршөөлгүй халаа, сэлгээ хийх болов гэдэг нь сонирхол татаад байгаа юм. Тэгвэл авилга, албан тушаалын уг хэрэгт нэр холбогдоод буй дээрх дарга асануудын хэн нь хэн болохыг сийрүүлье.


 “Цагтаа Дорноговийн ганц бөх байсан юм сан” гэж нутгийн ард нь халаглах ...

         

      Эх сурвалжийн мэдээлснээр Замын-Үүд сумын Замын цагдаагийн дарга Х.Уранбаяр, АТҮТ-ийн А.Хатансайхан хоёр Хятадаас даац хэтрүүлсэн машин орж ирэхэд “Пүүлэх” буюу жинлэх үед нь тэр хоёр, мэргэжлийн хяналтын байцаагч нартай ярилцаж ачааг хэд дахин багасгаж, хэвийн хэмжээнээс бага гэсэн бичиг хийж өгдөг. Мөн тал ачаатай автомашиныг гаалийн хашаанд оруулж байгаад, бүх камераа унтраасныхаа дараа тус машиныг дүүрэн болтол ачаа ачиж “Эрүүл мэндийн яам” гэсэн нэрэн дор Улаанбаатар руу хөдөлгөдөг гэнэ. Иймд тэднийг түр саатуулан, цагдан хорьж “Хяналтын камер яагаад ойр ойрхон удаан хугацаагаар унтрах болсон, автомашин жинлэх төхөөрөмж яагаад сааталд орсон” зэргийг нь шалгаж буй. Энэ бүхнийг үзсэн нутгийн ард А.Хатансайханы тухайд “Цагтаа Дорноговийн ганц бөх байсан юм сан” хэмээн халаглан суух аж.

А.Хатансайхан нь Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн бөгөөд эхээс зургуулаа. Дөрвөн сартай байхдаа Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Монгол Улсын Харьшгүй мэргэн Ц.Алтангэрэлийнд өргүүлж, тус суманд өсчээ. Түүний хувьд X ангиа төгсөөд УБДС-д суралцаж, олимпын мөнгөн медальт Ц.Дамдин, хүрэл медаль Д.Сэрээтэр нарын удирдлага дор жүдо, үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн байна. 1988 онд Үндэсний бөхийн УАШТ-ний 15-16 насанд үзүүрлэж амжилтын гараагаа эхлүүлсэн байна. Үндэсний бөхөөр 26 жил барилдсан бөгөөд 1997 онд Монгол Улсын начин цол хүртсэн. Түүний хувьд их дээд сургуулийн оюутан болж Улаанбаатар хотод очсоноосоо хойш нийслэлд суурьшсан аж. Улмаар Дорноговь аймагт хувиараа бизнес эрхлэх болж 2012, 2016, 2020 онуудад аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр МАН-аас сонгогдон ажиллаж байжээ. Харин Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын даргаар 2017 оноос эхлэн ажилласан аж. Мөн тэрбээр 2019 онд Түшээ дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ.

Тэрбээр эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд том хүү Х.Лувсанжамц мөн үндэсний бөхөөр хичээллэдэг бөгөөд аймгийн начин цолтой. 2015 оноос АНУ дахь Virginia Interna­tional University (VIU) сургуульд Global Logistic буюу Олон улсын mээвэр зуучлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж эхэлсэн. Түүний бага охин Х.Марал мөн дээрх сургуульд суралцахаар 2017 онд АНУ-ыг зорьсон юм байна.

УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийн дүү Х.УРАНБАЯР

             

            Харин Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаярын тухайд УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийн хүргэн дүү гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй. Тодруулбал, албан бус эх сурвалжийн мэдээлснээр  Х.Уранбаярыг “УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийн хүргэн болохоор Замын-Үүдэд түүнээс том хүн гэж бараг байхгүй” хэмээж байв. Тодруулбал, энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Г.Мөнхцэцэг гишүүн өмнөх дөрвөн жил манай тойргоос сонгогдохдоо аймагтаа дорвитой хийсэн зүйлгүй. Харин ч Замын-Үүдийн байж болох бүх газар ах, дүү хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсээ “чихсэн” сураг бий. Замын-Үүдийнхэн бүгд мэднэ дээ 2017 онд зүтгүүлсээр байгаад өөрийн төрсөн дүү Г.Мөнхтүвшинг манай суманд Хяналт прокуророор тавьсан. Бас Г.Мөнхзул гэдэг дүү нь манай сумын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Х.Уранбаяр сүүлийн жилүүдэд үндэслэлгүй хөлжсөн. Жижиг тэрэг ундаг байсан хүн жил гаруйн өмнөөс “Lexus 470” унадаг болсон. Зан харилцаа гэж авах юм байхгүй, дээрэлхүү. Ард нь УИХ-ын гишүүн эгч нь байдаг болохоор дээрэлхүү, хэнхэг байдаг гэж Замын-Үүдийнхэн ярьдаг” гэсэн.  

Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар “Замын-Үүдийн гааль, мэргэжлийн хяналтын байцаагч нар бүгд хувьдаа том тэрэгтэй. Тэдний машин хамгийн түрүүнд, хаалт саадгүй гардаг болохоор өндөр үнээр ачаа зөөнө. Дээрээс нь авлигаа авцгаана. Замын цагдаагийн Х.Уранбаяр л гэхэд Өмнөговь аймагт хоёр, Замын-Үүдэд хоёр том тэрэгтэй. Хилийн цэргийн том цолтой офицерууд ч бүгд ачааны машинтай” гэсэн юм. Өдгөө эрүүгийн хэрэгт яллагдагчаар шалгагдаж буй Х.Уранбаяр нь Замын-Үүд дэх авлигын сүлжээг толгойлдог бөгөөд түүний ард УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг байдаг гэх мэдээллийг эх сурвалжууд бидэнд өгсөн юм.

Замын-Үүд сумын Засаг дарга асан Б.Анхбаяр гэж хэн бэ

           

             АТГ-аас цагдан хорьж, Эрүүгийн хэрэг үүсгэсэн нэр бүхий зургаан хүний нэг нь Замын-Үүд сумын Засаг дарга асан Б.Анхбаяр юм.
Тэрбээр МУИС-ыг 2006 онд төгссөн бөгөөд тэр цагаасаа хойш нутагтаа ажилласан аж. Оюутан ахуйдаа МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгрессийн гишүүн байжээ. Өнгөрсөн дөрвөн жилд буюу 2016-2020 онд ИТХ-ын дарга хийж байгаад Засаг даргаар томилогдсон  юм байна. Түүний эргэн тойрныхон “Б.Анхбаярыг сайн мэднэ. Их тулхтай залуу. Гэтэл нутгийн хүү Засаг дарга хийх нь хэнд ч ашиггүй болохоор зайлуулахын тулд цагаач нар зориуд ийм явуулга хийлээ. Б.Анхбаяр мэргэжлийн хяналтын байцаагчаас хэлтсийн дарга, намын гишүүнээс намын дарга сумын Засаг дарга хүртэл ажилласан туршлагатай” хэмээн ярьж буй. Тэрбээр Замын-Үүд сумын уугуул бөгөөд тус сумын арван жилийн I сургуулийн хоёр дахь төгсөлтийнх гэнэ. Түүнчлэн Б.Анхбаяр нь 2020 оноос Замын-Үүд сумын Засаг даргаар ажиллах болсон байна.


Авлигын хэрэгт холбогдсон Замын-Үүдийн дарга асануудын хэн нь ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 29
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-24 15:16:36
    hen negen: Er ni bol hshalgagdah estoi humuus ni Zorigoo, Saruul, Uranbayar, khtansaihan ene hed l shuudee. Ulsaas tusvulj neg tsaasch uguuhui ( zam deer huvingaar us tsatsaj , surel devsej holarmin tsatsaj yavagddag baisan ariutgal ) harinch hugjsun ued ni irj sur bolgoson shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-24 01:13:54
    uuganaa: anhbayr bol manai mongol ulsiin ih surguuliin oyutnii holboonii darga bsan uneheer mundag shudarga zaluu nutag oronoo gesen setgeltei yamr hun gedegiig n hamt surch bsan naizuud n nutgiin zon olon n medne dee huniig ingej helmegduulehgui shuu. oyutan tsagiin naiz n ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-23 19:49:55
    иргэн: За бичих нь яахав нэг нөхрөөс сонссоноо л бичээ биз.гэхдээ утга учраа ялгаа. 1. Гаалийн хашаанд машин оруулж байгаад хооронд нь холиж сольж ачих ямар ч боломжгүй, уранбаяр хатансайхан байтугай хилийн цэрэг гааль хоёр ч тэгж чадахгүй. Энэ огт үндэслэлгүй, харин гаалиас гараад тэр каргоны хашаанд л ингэдэг байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-23 06:08:24
    Zochin: Iim setgelgui, shunaliin tulamnuud ajildag bolohoor ter Zamiin -Uudiin baij baigaag , tsaadah Ereentei ni haritsuulaad har. Yanar ch hugjilgui ******** nobshindoo daragdsan sumiin brigadiin tub shig ee. Ariutgaliin haalga ni hurtel yamar blaa..... kk. ES sain ajillaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 22:55:56
    Zochin: Сая шинэ томилолтоор очсон Эрдэнэчулууныг үнэлдэг шүү. Амжилт. Чадалтай чансаатай сэтгэлтэй эх оронч тусархаг шуналгүй хүмүүсээр иргэд удирдуулмаар байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 20:52:49
    Ган: Чихрийн туяа билүү нэг эмэгтэй байсан нөхөр нь бөхөнцөр байдаг гэсэн ёстой даварсан гарууд байсан даа. Яахав их л зэвүүн хүмүүс байсан хаан явнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 19:18:35
    зочин: Шуналтай хогнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 19:18:34
    зочин: Шуналтай хогнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 18:53:27
    Шудрага иргэн: Тэр нэг хэлгүй юм шиг тэнэг ч юм шиг Мөнхцэцэг гээч хэдэн үг холбодог санаатай балай авгай яаж яваад УИХ н гишүүн болдог байнаа боловсрол нимгэн хөгийн амьтан харин муу юмандаа сайн байдаг тэдний нэг өрөөсөн дугуй бөгс долоогчийн сонгодог жишээ эргүү авгайг зайлуулаач МАН гаруудаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 17:42:10
    Жигээ : Шоронгийн хянагч байсан нөхөр мафийн толгойлогч болсон юм уу. Хогийн ааштай бүтэхгүй новш байсан. Йимэрхүү новшнуудыг төрийн албанаас цэвэрлэж тэр шоронлуу нь явуулах хэрэгтэй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 17:22:22
    Зочин: ЗЦТ дарга гэнт баяжигч шүү сайн шалгаад явдаг газрт нь явуулах нь зүйд нийцнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 17:20:41
    Зочин: Хатансайхан боловсролгүй мэдлэггүй хувийн авбыц гэж дээд цэгтээ тулсан зоосон нүдэлсэн новш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 17:18:56
    Оргилсайхан: Анхбаяр идэж шалиагүйэ хөөрхий. Нэг воливоо явуулахгэж үзээд чадалгүй зарсан бх хөөрхий. Гэхдээл яваандаа гусж эхлэх нь тодорхойлдоо. Хуулийн хариуцлага эрх тэгш тусдаг бол, хуулийн сангцаа чангатгаад өгвөл гаагүй болж магадгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 17:13:44
    Оргилсайхан: Тэр уранбаяр гэж цагдаа нүдэн дээр илт баяжиж зан харьцаа гэж авах юмгүй нөхөр уихг мөнхцэцэгийн дүүтэй суусан нь үнэн. Шоронгийн харуул бсан даруухан доожоогүй юм байсанг нь мэдэх л юм бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 15:43:59
    Орхон : Тэр Замын-Үүд ийн хот тохижуулахын Нарантуяа гэж авгай албаны машинаа хувийн юм шиг ашиглаж мөн ч их ашиг хийсэн дээ.Төрсөн дүүгээрээ бариулаад хувааж мөнгийг нь идээд сууж байдаг хүн биш энэ хүн бол ёстой бүтэхгүй луйварчин шүү дээ. Төгссөн сургууль байхгүй төрийн машиныг ашиглаад л олон жил болж байнаа шалгаад учрыг нь олох хэрэгтэй шүдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 15:43:59
    Орхон : Тэр Замын-Үүд ийн хот тохижуулахын Нарантуяа гэж авгай албаны машинаа хувийн юм шиг ашиглаж мөн ч их ашиг хийсэн дээ.Төрсөн дүүгээрээ бариулаад хувааж мөнгийг нь идээд сууж байдаг хүн биш энэ хүн бол ёстой бүтэхгүй луйварчин шүү дээ. Төгссөн сургууль байхгүй төрийн машиныг ашиглаад л олон жил болж байнаа шалгаад учрыг нь олох хэрэгтэй шүдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 15:43:59
    Орхон : Тэр Замын-Үүд ийн хот тохижуулахын Нарантуяа гэж авгай албаны машинаа хувийн юм шиг ашиглаж мөн ч их ашиг хийсэн дээ.Төрсөн дүүгээрээ бариулаад хувааж мөнгийг нь идээд сууж байдаг хүн биш энэ хүн бол ёстой бүтэхгүй луйварчин шүү дээ. Төгссөн сургууль байхгүй төрийн машиныг ашиглаад л олон жил болж байнаа шалгаад учрыг нь олох хэрэгтэй шүдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 15:43:59
    Орхон : Тэр Замын-Үүд ийн хот тохижуулахын Нарантуяа гэж авгай албаны машинаа хувийн юм шиг ашиглаж мөн ч их ашиг хийсэн дээ.Төрсөн дүүгээрээ бариулаад хувааж мөнгийг нь идээд сууж байдаг хүн биш энэ хүн бол ёстой бүтэхгүй луйварчин шүү дээ. Төгссөн сургууль байхгүй төрийн машиныг ашиглаад л олон жил болж байнаа шалгаад учрыг нь олох хэрэгтэй шүдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 15:43:58
    Орхон : Тэр Замын-Үүд ийн хот тохижуулахын Нарантуяа гэж авгай албаны машинаа хувийн юм шиг ашиглаж мөн ч их ашиг хийсэн дээ.Төрсөн дүүгээрээ бариулаад хувааж мөнгийг нь идээд сууж байдаг хүн биш энэ хүн бол ёстой бүтэхгүй луйварчин шүү дээ. Төгссөн сургууль байхгүй төрийн машиныг ашиглаад л олон жил болж байнаа шалгаад учрыг нь олох хэрэгтэй шүдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 15:43:09
    Орхон : Тэр Замын-Үүд ийн хот тохижуулахын Нарантуяа гэж авгай албаны машинаа хувийн юм шиг ашиглаж мөн ч их ашиг хийсэн дээ.Төрсөн дүүгээрээ бариулаад хувааж мөнгийг нь идээд сууж байдаг хүн биш энэ хүн бол ёстой бүтэхгүй луйварчин шүү дээ. Төгссөн сургууль байхгүй төрийн машиныг ашиглаад л олон жил болж байнаа шалгаад учрыг нь олох хэрэгтэй шүдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 15:34:08
    zochi: замын үүдээр гарч байгаа тээвэрийн үнэ хэзээ буух бол бидний амьдралд нэмэр болох хүмүүс очсон юм уу эсвэл хоёрдугаар ээлж нь очсон уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 14:37:11
    зочин: ханги дээр ч дарга нарын том тэрэгнүүд байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 11:44:33
    Золбоо: Баяржаргал гэдэг дарга сайн дарга бий. 108 цэгцлээд ирхээр ийм юм бичиж болохгүй ээ хө. Ёстой бужиглуулж явсаныг нь мэдэхгүйм байнаа. Энэ ангид ирээд сар гаран л болж байгаа гэсэн. Олон жил застав, хилийн отрядаар явсан. Тулаад уулзаад учираа хэлээд үзээрэй хө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 11:06:51
    Золбоо: Хилийн цэргийн шинээр ирсэн тэр дэд хурандаа гэгдэх баяржаргалыг сайн шалга. Сэлэнгэд байхдаа нилээн бужигнуулдаг будлианы нөхөр дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 07:30:46
    Иргэн: Замын үүдийнхэн ер нь л зан засаа хоёр нь дийлдэхээ байсымаа ингэх гээд л байж л дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 07:28:14
    Иргэн: Бүгд л бүлтийчээд хөөрхөн л авилгачид байна ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 00:45:47
    Цочин: Засаг дарга замын дарга АТҮТ дарга гааль дарга хил цэргэ энэ хэдэн дарга нар бүгэд нэг байтгуай машин яавуулдаг шүү дэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-22 00:25:08
    Зочин: Анхбаярын том тэрэгнүүдийг олж тогтоогоогүй гэж үү? Багадаа л 2 Волво байх ёстойдоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-21 22:04:27
    zochin : hanah tsadah setgelgui balair yumnuudiig shalgaad zohih hariutslahig uuruuleh heregtei munkhtsetseg gej zawaan awgai yu hiisen gej dahin songogddog bnaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188