Өнгөрсөн тавдугаар сарын 14-15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын эхнэр Б учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Тус хэрэгт талийгаачийн нөхөр Р.Даваадоржийг сэжигтнээр татан саатуулаад байгаа. Талийгаач Б нь тус сумын “Төрийн банк”-ны захирлаар ажилладаг байсан нэгэн. Хэрэг гарахын өмнөх өдөр тус банканд аймгийн төвөөс шалгалт очиж нэлээд оройтож гэртээ харьсан гэдэг. Үүнээс болж талийгаачийн нөхөр хардаж, ийм хэрэг гарсан байж болзошгүй гэх мэдээлэл бий. Хэргийн талаар болон сэжигтэнийг сул чөлөөтэй явж байгаа гэх мэдээлэл гараад байгаа тул Р.Даваадоржийн бага дүү Р.Түвдэндоржтой ярилцлаа.
-Ахыг нь эмчийн магадлалаар суллагдсан гэх мэдээлэл гарсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Зарим хүний ярьж буйгаар ах минь эмчийн магадлалаар гарч ирээд гадуур чөлөөтэй явж байгаа байх. Гэтэл хэрэг гарсан өдрөөс хойш сэжигтнээр татагдаад, өнөөдрийг хүртэл ах минь хоригдож байгаа. Монгол Улсын хуульд шүүх хурал болж, хэрэг таслагдаагүй тохиолдолд сэжигтнийг саатуулах байрнаас гаргах боломжгүй шүү дээ. Сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг магадалгаа гараагүй. Хэрэв үнэн байсан бол тийм хүнийг төрийн албанд томилохгүй шүү дээ.
-Ахынх нь гурван хүүхэд аавынхаа ээж дээр байгаа гэсэн. Хүүхдүүд нь ямар байна вэ?
-Ах минь сэжигтнээр татагдаад аймгийн төвд хоригдож байгаа. Ээж болон гурван дүүгийн хамт бид аймгийн төв рүү нүүгээд ирчихсэн байна. Ахын минь гурван хүүхэд ээж, бид хоёрын асрамжинд өсөж байгаа. Хоёр том нь хичээлдээ яваад, бага нь гурван ой хүрээгүй болохоор цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Бага нь хэргийн талаар огт мэдээгүй болохоор аав, ээжийгээ нэхэж байнга уйлдаг. Том охин нь хэрсүү болохоор сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. Харин дундах нь их дотогшоо зантай болохоор хэнд ч юугаа ч хэлдэггүй. Үүнээсээ болоод шөнө уйлж, нэг удаа татаж унасан.
-Ахтайгаа уулзаж байгаа юу. Тухайн үед юу болсон талаар та нарт хэлсэн үү?
-Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт эргэлтээр очиж уулзсан. Аймагт ирснээс хойш эргэлтээр очиж байгаа. Ах минь хүүхдүүдтэйгээ шилний наана, цаанаа харилцаж байна. Тэдний шилний наад, цаадах уулзалт бөөн уйлаан болдог болохоор харахад үнэхээр гол зурам байдаг юм. Ах хэргийн талаар юу ч яриагүй. Угаасаа хуулиндаа тийм юм ярих хориотой байдаг юм билээ. Уулзалтаар очихоор хүүхдүүдээ, ээжийн биеийг л асуудаг. Өөр юм бараг л ярихгүй. Сэтгэл санааны гүн хямрал, мөн эрүүл мэндийн шалтгаанаар ах минь 28 килограмм турсан. Харахад нүд халтирам л байна.
-Шүүх шинжилгээний дүгнэлт гарсан уу?
-Хэрэг шалгагдаж дуусаагүй, мөрдөн шалгах шатандаа яваа байх. Шүүх хурал нь товлогдоогүй. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсан эсэхийг сайн мэдэхгүй. Одоогийн байдлаар би тийм юм уншаагүй.
-Тухайн өдөр яг юу болсон юм бэ. Таны ээж хашаанд нь амьдардаг байсан гэсэн шүү дээ?
-Хэрэг гардаг өдөр би Улаанбаатар хотод байсан. Ахын хашаанд ээж, авга ахынх амьдардаг байсан юм. Гэхдээ тэд тухайн өдөр хэрүүл маргаан,элдэв чанга дуу сонсоогүй гэж хэлсэн. Гурван хүүхэд нь бас олигтой юм хэлээгүй. Харин хэрэг гардаг өглөө ах ажилдаа явахдаа охиндоо “Ээжийгээ сэрээгээрэй” гэж хэлээд гарсан гэсэн. Тэгээд ахыг гарахад дунд охин нь ээжийнхээ өвөрт орж байсан гэсэн. Миний ойлгосноор талийгаач эгчийг сэрэхгүй болохоор охид нь аавыгаа дуудсан юм шиг байна лээ. Ах ирээд “Миний хань сэрээрэй, сэр” гээд нүүр, цээж рүү нь ус цацсан гэсэн. Мөн хиймэл амьсгаа хийж, сэгсчсэн бололтой байсан.
Чухам юу болсныг хажууд нь байгаагүй болохоор үнэхээр хэлж мэдэхгүй. Хамгийн сүүлд талийгаач эгчийн зураг өөрийнх нь чатаар ирсэн. Талийгаачийн ар гэрийнхэн над руу явуулсан байх. Тэндээс харахад эгчийн нүүр, бие нь хөөчихсөн байсан. Мөн ах сэрээх гэж ус цацаж, сэгсэрсэн болохоор бие нь зарим газартаа улайсан байж магадгүй харагдсан. Түүнээс өөр юу ч мэдэхгүй. Бид нэг биш, хоёр хүний гарзтай гашуун амьдрал дунд гурван дүүгээ хүн болгож байна. Хохирогч талаас нэхэмжилсэн мөнгийг төлөхийн тулд бид байгаа бүхнээ зарсан. Одоо үлдсэн машинаа зарах гээд зар тавьчихсан байгаа. Өдрийн хоолоо ч дийлэхгүй шахам өдөр хоногууд өнгөрч байна даа.
-Ах, бэр эгчийнх нь харилцаа ямар байсан бэ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас тэр хоёрыг сүүлийн хэдэн жил тусдаа амьдарч байгаад буцаж нийлээд удаагүй байсан гэх мэдээлэл гарсан байсан үнэн үү?
-Тэд хамт амьдраад 10 гаруй жил болж байсан. Хоорондоо хэрэлдэж, салж сарнисан зүйл байхгүй. Ажлын шаардлагаар л бие биеэсээ холдож, томилолтоор явж байснаас ер салдаггүй, байнга хамт байдаг байсан хүмүүс.
| Тонхил сумын Засаг дарга асан Р.Даваадоржийн дүү Р.Түвдэндорж: Ах минь хэрэг гарснаас хойш сэжигтнээр хоригдож байгаа |
|
2026-10-01 07:05:00
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
Б.Уранзаяа Азийн наадмын V байрт, Э.Ариунболд VII байрт орлоо
2026-09-30 18:31:09
Н. Ганбаяр Азийн наадмын V байрт орлоо
2026-09-30 18:14:36
Г. Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-30 18:05:36
К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга боллоо
2026-09-30 18:00:43
К.Ёолк “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөнө
2026-09-30 15:54:49
Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 15:49:54
2026-09-30 15:42:55
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |