Олон улсын эдийн засгийн тагнуулын албанаас эхлүүлээд гаднын хэвлэлээр Монгол Улс дефолт зарлаж болзошгүй талаар мэдээлээд эхэллээ. Хагас жилийн тайлангаар 33.8 тэрбум ам.доллар гадаад өртэй болж, инфляц нь 16.1 хувьд хүрсэн манай орон дефолт зарлавал гадаад хөрөнгө оруулалт нам гацаж, импортын бүтээгдэхүүн татаж чадалгүй байсаар сарын цалин ч хоногийн хоолонд хүрэлцэхгүй болох нь.
Саяхан 22 сая хүн амтай Шри-Ланка Улсын ДНБ нь 80 тэрбум ам.доллар давж, гадаад өр нь 51 тэрбум ам.долларт хүрч, дефолт зарласан. Харин Монгол Улс нэг хүнд ногдох өрөөрөө Шри-Ланкатай харьцуулахад дөрөв дахин илүү болсон өрний асуудалтай, инфляц 16.1 хувьд хүрсэн нь Шри-Ланкийн араас орох үзүүлэлт болж байна.

Монгол Улс 33.89 тэрбум ам.долларын гадаад өртэй. Энэ хэмжээний гадаад өр болон харьцаа, эргэн төлж чадахгүй байдлаас үүдэн дефолт зарлах эрсдэлтэй гэнэ.
EIU буюу Эдийн засгийн тагнуулын албанаас Шри-Ланка Улс араас инфляц, зээлийн өртөг нэмэгдэж, эдийн засгийн хямрал нүүрлэснээр Азийн хөгжиж буй орнууд гадаад өрийн эргэн төлөлтөө хийх боломжгүйд хүрч, дефолт болох эрсдэлтэй хэд хэдэн орныг танилцуулсан. Тэр дунд Монгол Улс "цохиж" явааг анхаарах ёстой болжээ.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайханы манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан жишээгээр гадаад өрийг иргэн бүрд хуваавал, 3.4 сая хүн амтай Монгол Улсын иргэн бүр 31 сая төгрөгийн өртэй болжээ.
Хэрэв энэ байдлаар гадаад өрөндөө "идэгдэж" ирэх намар дефолт зарлавал гаднын төсөл, санхүүжилт нам зогсож, валютын хомстол үүссэнээр Монгол Улс импортын бүтээгдэхүүн оруулж ирэх чадамжгүй болох талаар шинжээчид анхааруулж байна. Уг хэмжээнд хүрвэл оны эхний зургаан сард 16.1 хувьд хүрсэн инфляц "нүднээс гарч" иргэд сарын цалингаараа хоногийн хоолоо ч авч чадахгүй байх нөхцөл байдалд хүрэх нь.
.jpg)
Монголбанкнаас улсын нийт гадаад өр өмнөх оноос 2.5 хувиар өссөн талаар мэдээлсэн. Гадаад өрийг бүтцээр нь задалбал 25.5 хувь буюу 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрын гадаад өр аж. Харин улсын төв банк буюу Монголбанк нийт 2.6 тэрбум ам.долларын гадаа өртэй. Монгол Улс олон улсын зах зээлээс найман удаа бондын санхүүжилт татаад байгаа бөгөөд эдгээр нь гадаад валютаар гаргасан бонд юм.

2023 оны эцэст Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаатай босгосон Самурай бондын 30 тэрбум иен, Евробондын 500 сая ам.долларын өр төлөх хуваарьтай. Гэсэн ч хоёр бондын эргэн төлөлтийн "нүүр" үзэлгүй дефолт зарлах эрсдэлтэй нүүр тулж байна.

| Засгийн газар, Монголбанкны тавьсан өрнөөс болж, Монгол Улс дефолт зарлах уу |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |