Монгол Улс дэлхийн 63 орон оролцсон нийгэм, эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгаанд нэг байраар унаж, 61-д жагсаж эхэлжээ. Гадаад өрийн хэмжээ 33 тэрбум ам.долларт хүрэхийн зэрэгцээ дотоод чанаргүй зээл, нийт өрийн хэмжээ хэд дахин өсөж, стагфляцад орох төлөвтэй байгаа талаар Олон улсын валютын сангаас анхааруулаад байна.
Монгол Улс энэ жил баяр наадамдаа 2.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. Олны хэлдгээр “Дэлхийн ганцхан” наадмаа дэнж “хотойтол” сайхан тэмдэглэхийн тулд тэгж ч их гараа татаад байдаггүй. Тэр ч утгаараа төсвийн мөнгөнөөс гарч байгаа тэр их зардлыг “хэн ч” хөндөж, ярьдаггүй биз.
Одоогоос 12 жилийн өмнө буюу 2010 онд баяр наадмын төсөв 640 сая төгрөгт багтаж байж. Түүнээс хойш нийгэм, санхүү, эдийн засаг яаж ч хүндэрч байсан баяр наадмын төсөв арифметик прогрессоор өссөөр иржээ.

Урьд өмнөх жилүүдийн баяр наадмын төсвийн задаргаанаас авч үзвэл, нийт төсвийн дийлэнх хувийг урлаг, соёлын арга хэмжээнд “урсгаж” байв. Баяр наадмын төсөв нийслэлийн төсвөөс гардаг. Улсын наадмын нийт төсвийн хэмжээ өссөөр байхад аймаг, сумдын наадмын төсөв ч даган өсөж байгаа юм. Улсын наадмынх шиг “суга” өсөхгүй ч, улсын төсвөөс бага, багаар “саасаар” байгаа аймаг, сумдын наадмын төсвийг ч анхаарах цаг иржээ.
Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар огцом буурч, 2021 онд ердөө 1.4 хувь өссөн үзүүлэлттэй гарсан. Энгийнээр тайлбарлавал, эдийн засаг сүүлийн хоёр жилд агшсан. Харин энэ оны эхний улирлын дүн хасах 3.8 хувь буюу маш муу байна.
Азийн хөгжлийн банкнаас гаргасан Монгол Улсын эдийн засгийн төлөвийн тайлан.png)
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch Ratings” компани саяхан гаргасан тайландаа Монгол Улсын урт хугацааны гадаад валютын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээж, эдийн засгийн төлөвийг тогтвортой гэж үнэлсэн. Монголыг “B” зэрэглэлд хамт жагссан бусад оронтой харьцуулахад нэг хүнд ногдох ДНБ-ий орлого харьцангуй өндөр, эдийн засгийн дунд хугацааны өсөлтийн төлөв хэвийн байсан аж. Гэсэн ч Монгол Улс гадаад санхүүжилтээс “хараат”, эдийн засгийн суурь нь үндсэндээ БНХАУ руу экспортолж байгаа бараа, бүтээгдэхүүнд тулгуурласан, улстөрийн тогтворгүй байдал зэрэг хүчин зүйл Монголын зээлжих зэрэглэлийг ахиулахад хүндрэл болж байгааг онцолжээ.. Цар тахлын эсрэг вакцинжуулалтын түвшин сайн байгаа, олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өндөр байгаагаас үл харгалзан Монголын эдийн засгийн өсөлт энэ онд өнгөрсөн оныхоос 0.2 хувиар буурч, 1.2 хувьтай гарах талаар “Fitch Ratings” таамаг дэвшүүлсэн байсан.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы үеэр үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах зорилгоор УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, иргэдэд ирэх дарамтыг бууруулах арга хэмжээний талаар танилцуулсан. Тэгэхдээ энэ намар инфляц өндөр түвшинд хүрэх талаар мэдэгдээд авав. “Хоёр идэж, хоосон хонохгүй” гээд улсынхаа эдийн засгийн дарамтын дэглэмд өртсөн иргэд энэ намар илүү зутрах нь дээ.
Дэлхийн банкнаас гаргасан Монгол Улсын эдийн засгийн төлөвийн тайланИнфляц, эдийн засаг хоёр “хөтлөлцөөд” хамт өснө гэж үгүй. Хэрэв УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэнчлэн энэ намар инфляц өсөж, ард түмний амьдрал улам борогших юм бол гаднын экспертүүдийн таамаглаж байгаа шиг эдийн засгийн өсөлт үзүүлэхгүй нь. 2022 оны эхний улирлын тайланд гарсан хасах 3.8 хувиа дагаж, оны эцэст ч хасах үзүүлэлттэй гарч магад.
33 тэрбум ам.долларын гадаад өр “дүүрч” гэхэд дотоод өр, зээлийн асуудал гаарчээ. Гадаад өр өнгөрсөн оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 4.6 хувиар өссөн бол дотоод өр, зээлийн нийт үлдэгдэл 23.3 их наяд болж, өнгөрсөн оны мөн үеэс 27.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийт өр, зээлийн үлдэгдэл
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн тавдугаар сарын эцэст 23.3 их наяд төгрөг болсон. Энэ нь өнгөрсөн сараасаа 502.2 тэрбум төгрөг буюу 2.2 хувиар, өмнөх оны мөн үеэс таван их наяд төгрөгөөр өссөн юм. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 51.6 хувь нь иргэд, 46.8 хувь нь хувийн байгууллага, 0.8 хувь нь төрийн байгууллага, 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага эзэлж байна. Харин нийт өр, зээлийн үлдэгдлийн 4.6 хувь буюу 2.1 их наяд төгрөгийн зээлийн хугацаа хэтэрч, чанаргүй зээл болжээ.
Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэл
| АГШСАН эдийн засаг, ҮРЭЛГЭН төсөвтэй МОНГОЛ |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |