“Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг Канадын “Turquiose Hill” компани энэ оны эхний есөн сарын тайлангаа олон нийтэд ил болгожээ. Энэ хугацаанд Оюутолгойн ил болон далд уурхайд 200 мянган ажилтан ажилласан нь өнгөрсөн зургадугаар сарын хагас жилийн үзүүлэлттэй харьцуулахад ахицтай байгаа ч, нийт ажилтны 50-иас доош хувь нь ажиллаж байгаа юм.
Оюутолгойн ил уурхайн олборлолт 2013 оноос эхэлсэн. Харин хоёр дахь үе шат буюу 6.75 тэрбум ам.долларын өртөгтэй 200 км хонгил, 1.3 км гүнд өргөтгөл хийснээр баяжмалын гарцыг гурав дахин нэмэгдүүлж, нэг жилд 500 мянга гаруй тонн хүргэх төлөвтэйг олон улсад онцолсоор ирсэн.
“Turquiose Hill” компанийн энэ оны эхний есөн сарын тайланд “Оюутолгой” ХХК ажилтнуудынхаа эрүүл мэндийг хангах үүднээс “Ковид-19”-ийн эсрэг хатуу протоколууд мөрдөж байна. Одоогийн байдлаар компанийн бүх ажилтан коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаж, гурав дахь бүүстэр тунгийн вакцинжуулалтын аян өрнөж байгаа” онцлон тодотгожээ. Иймд 2021 оны эцэс гэхэд “Оюутолгой”-н ажиллах хүч эргэн хэвийн хэмжээнд очно гэж тооцоолсон байна.

“Turquiose Hill” компаниас “Оюутолгой”-н далд уурхай бүтээ байгуулалтад үзүүлэх мөнгөн дүн өнгөрсөн аравдугаар сарын 14 буюу гуравдугаар улирлын эцэс гэхэд 140 сая ам.доллароор нэмэгдсэн. Гэсэн ч дээр дурдсан хэмжээний дэмжлэгээс “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд татгалзсан учир үнэлгээний шатандаа эргэн шилжиж, дэмжлэг үзүүлэхгүй боломжгүй болсон аж. Тиймээс “Оюутолгой” ХХК-д зардлыг үргэлжлүүлэн хянах, зах зээлийг зохих ёсоор нь шинэчлэх шаардлага тавьж байгаа юм.
“Turquiose Hill” компани III улирлын тайландаа “Сайн үр дүн гаргасан” талаараа онцолсон байна. Үүнд Оюутолгойн ил болон далд уурхайгаас III улиралд 41,935 тонн зэс олборлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 16 хувиар, II улиралтай харьцуулахад 14 хувиар өсжээ. Мөн тус улиралд 130,799 унц алт олборлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 14 хувиар өссөн байна.

Тэгвэл III улирлын нийт орлого нь 622.8 сая ам.доллар болсон нь 135.6 хувиар өссөн сайн үр дүн үзүүлсэн аж. Энэ талаар “Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоулт “Оюутолгой”-н хамт олон цар тахлын үед үүсээд байгаа хүнд нөхцөл байдалд байгаа ч, 2021 онд гүйцэтгэх үйлдвэрлэлээ алдалгүй үргэлжлүүлж байна. 2021 оны долдугаар сараас эхлэн гүний үйлдвэрлэл эхлүүлэх техникийн бэлтгэл ажил дуусаж, бэлэн болсон” талаар өгүүлсэн байна.
Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд олон улсад үргэлжилж байгаа эрчим хүчний хомстол, хямралтай холбоотойгоор зэсийн нийлүүлэлт удааширч байгаа. Тэгвэл үүнд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлийн асуудалд нөлөөлж байгаа талаар дэлхийн томоохон эдийн засагчид онцолжээ. Үүнд “Рио Тинто” группын үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой зэсийн уурхайн өргөтгөлийн ажил удааширч, зардал нь өсөх хандлагатай байгааг анхааруулсан юм. Мөн үүнтэй холбоотойгоор “Оюутолгой” ХХК-ийн дийлэнх хувьцааг эзэмшигч “Рио Тинто” группын мэдэлд байдаг “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа өнгөрсөн сард 15 хувиар унасан.

“Рио Тинто” компаниас “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил удаашрах эрсдэлтэй байгаа талаар мэдэгдэл гаргасан билээ. Уг мэдэгдэлд
“Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт төсвийг энэ сард багтааж батлахгүй бол “Оюутолгой” төслийн гүний уурхайн ажил удаашрах эрсдэлтэй байна. “Turquoise Hill Resources” компанийн хамгийн сүүлчийн мэдээллээр 2023 оны эхний хагасаас гүний уурхайн анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх боломжтой байгаа” талаар мэдэгдсэн юм.
2016 онд батлагдсан ТЭЗҮ-д гүний уурхайн зардал 5.3 тэрбум ам.доллар, ашиглалтад орох хугацаа 2021 оны нэгдүгээр сар гэж тусгасан. Гэсэн ч гүний уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор өсөж, хугацаа 2022 оны аравдугаар сар болж хойшлоод байна. Аравдугаар сарын 15-нд хугацаа нь дахин гурван сараар хойшилж байгааг “Рио Тинто” компаниас мэдэгдсэн юм.

| “РИО ТИНТО”: Оюутолгойн гүний уурхайн олборлолт 2023 онд эхлэх боломжтой |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |