Хууль төрөхийн өмнө
Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн гомдол, маргаан тасардаггүй. “Дэлхийн өрсөлдөх чадварын индекс”-ээр манай улсын шүүхийн хараат бус байдал 2019 онд 141 орноос 120-д эрэмбэлэгдсэн байна. Энэ нь манай улсын шүүхийн үйл ажиллагааг илүү сайн түвшинд очих ёстойг анхааруулж буй хамгийн том анхааруулга. Тиймээс Шүүхийн тухай хуулийг илүү боловсронгуй болгохоор Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж буй. Уг хуулийн төслүүдийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн, Ерөнхийлөгчид хэт их эрх мэдлийг төвлөрүүлсэн зэрэг зөрчилтэй байгааг хуульч болон судлаачид хэлж байна.
2012 оны Шүүхийн багц хуулиар Шүүхийн Ерөнхий зөвлөлийг Дээд шүүхээс тусад нь байгуулсан зэрэг ахиц гарсан ч Ерөнхийлөгчийн хэт эрх мэдлийг хэвээр үлдээсэн нь шүүмжлэл дагуулж байсан. Ингэснээр төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдахад хүрсэн гэж үздэг. Тухайлбал, авлигын гэмт хэргийг шалгах үүрэгтэй АТГ-ын удирдлагыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлдэг, тухайн гэмт хэргийг шалгаж байгаа процесс хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч томилдог. Тухайн маргааныг шийддэг шүүгч, Ерөнхий шүүгчдийг томилох, хариуцлага тооцоход Ерөнхийлөгч чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрх мэдэл ингэж хэт төвлөрсөн байгаа нь “Шударга бусын хонгил” гэх зүйлийг үүсгэж байгааг хуульч нар хэлдэг.
Парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгчид ийм олон бүрэн эрх өгдөггүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хэт их эрх мэдлийг бууруулах ёстой гэдгийг хуульчид хэлж байгаа юм. Гэвч Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд Үндсэн хуулийн 33.4-т заасан Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнээс давсан бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн заалт олон байгаа юм.
Тухайлбал, “Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилно” гэж заажээ. Хуулиараа ерөнхий шүүгчид хэт их эрх мэдэл өгсөн нь өнөөх “Шударга бусын хонгил”-ыг үүсгэх шалтгаан байж болохыг үгүйсгэхгүй. 2012 оноос мөрдөгдөж байгаа хууль болон одоо өргөн барьсан төслүүдэд ерөнхий шүүгч хүссэн хуралдаанаа даргалах боломжтой зохицуулалт орсон байна.
Дээд шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн шүүгч маргааны харьяалал шийдвэрлэх, давж заалдах шатны ерөнхий шүүгч танхим харгалзахгүйгээр шүүн таслах ажиллагаанд оролцох зэрэг заалтууд хэвээр байгаа аж. Шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх ийм давуу эрхийг Ерөнхий шүүгч эдэлж болохгүй гэдгийг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр хуульчид хэлж байсан. Тиймээс ерөнхий шүүгчийн давуу эрхийг бүгдийг нь хасах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Эрх мэдэл ихтэй ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч дахиад томилдог болбол шүүхийн үйл ажиллагаа одоогийнхоос сайжрахгүйгээр барахгүй хэт нэг талыг барих байдал улам бүр гаарна гэж үзэж байгаа юм.
Мөн Ерөнхийлөгчийн төсөлд шүүгчийг чөлөөлөх, огцруулах эрхийг Ерөнхийлөгчид олгосон байна. Үндсэн хуулиар энэ бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгөөгүй. Тиймээс энэ заалт нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн үг юм.
Түүнчлэн Засгийн газар, Ерөнхийлөгчийн төслийн аль алинд нь Үндсэн хуулийн 33.4-ийг ноцтой зөрчиж байгаа нийтлэг нэг зүйл байгаа аж. Энэ нь ШЕЗ-ийн нэг гишүүнийг, Шүүхийн сахилгын хорооны гурван гишүүнийг Ерөнхийлөгч санал болгохоор Ерөнхийлөгчийн төсөлд оруулсан байна. Харин Засгийн газрын төсөлд ШЕЗ-ийн гишүүний нэг, шүүхийн сахилгын хорооны нэг гишүүнийг тус тус Ерөнхийлөгч томилохоор бичжээ. Энэ нь Үндсэн хуулинд ШЕЗ-ийн гишүүнийг Ерөнхийлөгч томилно гэж заагаагүй байна. Тиймээс энэ бол Ерөнхийлөгчид хамаатай асуудал биш аж.
Мөн Засгийн газрын төсөлд Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байхаар тусгажээ. Шүүгчдийн зөвлөлөөс дөрвийг, Хууль зүйн байнгын хорооноос гурвыг, Ерөнхийлөгчөөс нэгийг, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс нэгийг тус бүр сонгон шалгаруулж томилно гэж заажээ. Харин Ерөнхийлөгчийн төсөлд Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хуульчдын холбоо болон шүүгчдийн нэгдсэн зөвлөлөөс тус бүр гурван хүнийг санал болгож, УИХ сонсгол хийж томилно гэж заасан. Дээрх хоёр төсөлд мөн л Ерөнхийлөгч Сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгохоор орж ирж байгаа нь Үндсэн хуулийн 33.4-ийг зөрчиж байгаа юм. Улсын дээд шүүхэд одоогийн хуулиар шүүгч, прокурор, өмгөөлөгч, хууль зүйн сургуулийн багшаар ажилладаг туршлагатай хуульчдыг оруулдаг. Гэтэл Засгийн газрын төслөөр зөвхөн шүүгчээр ажиллаж байсан хүмүүс л Дээд шүүх рүү орохоор болгожээ. Ингэснээр шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй юм.
Мөн Дээд шүүхэд хэтэрхий их эрх мэдэл төвлөрүүлэх заалтууд орсон байна. Тухайлбал, шүүгчийн мэдлэг, чадварыг үнэлүүлэх Мэргэжлийн хороонд дүгнэлт гаргуулахаар хүсэлт явуулах, Дээд шүүх шүүгчдэд сургалт явуулах бүрэн эрхийг нэмж өгчээ. Үүнээс гадна Дээд шүүх зөвлөмж гаргах, шийдвэр бичих аргачлал, журам батлах зэрэг эрх мэдлийг өгөхөөр хуульд тусгасан байна. Энэ бүх эрх мэдэл нийлэхээр Дээд шүүхийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүгчид зүй бусаар нөлөөлөх, улмаар шүүхийн дотоод хараат бус байдал алдагдах эрсдэл үүсгэнэ гэж үзэж байгаа юм.
Энэ мэтээр Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл өгч мэдэх хуулийн төслийг ойрын өдрүүдэд хэлэлцэнэ. Хуульчид болон бусад эрх бүхий хүмүүс хуулийн төслийн хэлэлцүүлэгт ул суурьтай хандахгүй бол дараа нь мянга хашгираад тусыг эс олох билээ.
| Ерөнхийлөгчийн хэт их эрх мэдлийг хэвээр үлдээсэн Шүүхийн тухай хууль |
|
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөлийн Цагааннуур суманд ажиллалаа
2026-03-01 16:36:39
Сумын заан Б.Баасантогтох, нэгийн даваанд улсын арслан Э.Батмагнайг давлаа
2026-03-01 16:03:14
Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа
2026-03-01 15:32:03
“МИАТ”-ийн нислэгийн багийн 14 гишүүн Бахрейн Улсаас гарч чадахгүй байна
2026-03-01 15:01:18
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 13:41:51
Таеквондо-гийн 2026 оны хар бүсний эхний шалгалт боллоо
2026-03-01 09:34:57
Х.Билгүүнсайхан “СТРАНДЖА-2026”-гаас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 09:25:54
Э.Батмагнай арслан Булганы таван аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-03-01 07:20:00
“ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙ” туулийг хайллаа
2026-03-01 07:10:00
М.Намуун, Э.Номундарь нар “Странджа-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |