• Өнөөдөр 2024-05-16

ҮЛ ХАГАЦАХ ХУВЬ ЗАЯАТАЙ "ҮЕЭЛ"-ҮҮД ТӨР УДИРДАХ БОЛСОН ТҮҮХ

2021-04-27,   1509

         “Бид Бэрх тосгоны гудамжинд хамт тоглож өссөн. Бага насыг нь сайн мэднэ. Би нэг юм ярьчих уу. Манай хүн өөрөөсөө хоёр дээд ангийн нэг хүүхдэд хусуулчихлаа. Тэгээд яасан гээч. Гэртээ гүйж очиж хувцсаа сольж ирээд, гэрийнх нь гадаа бүтэн 24 цаг хүлээж байгаа юм. Гартаа тоосго барьчихсан. Нөгөөх нь гарч ирдэггүй. Тийм л шазууртай нөхөр шүү дээ. Одоо ч гэсэн янз бүрийн тэмцэл дунд энэ чанар нь харагддаг л юм” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тоглож өссөн бага насныхаа тухай ганцхан удаа л дурссан бий. 
 
          Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнээс хоёр ах. Тэд бага насаа Хэнтий аймгийн Бэрх тосгоны шороот гудамжинд хамт өнгөрүүлсэн “үеэлүүд” гэдэг. Өдгөө төрийн сайд болцгоосон тэд нийтийн өмнө үеэл гэж нэг нэгэндээ саймширдаггүй, бас үгүйсгэж, няцаадаггүй. Төрөл садан гэдгээ зарлачихвал төрийн албыг төрлийг алба болгосон хууль зөрчигчид гэгдэнэ гэж айдгийнх уу, эсвэл улс төрд орсон цагаас ураг төрөл байхаа болино гээд хатуу тангараг өргөчихсөн хоёр уу, бүү мэд. Ямартай ч хэн нь ч үеэл мөн эсэх тухай огт ярьдаггүй. Х.Нямбаатар л ганцхан удаа Л.Оюун-Эрдэнийн хүүхэд ахуйг дурссаныг дээр өгүүлсэн билээ. Тэгвэл Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ хоёрын тухай өөрсдийнх нь ярьдаггүй зарим түүхийг цухас ч болов энд өгүүлье. 

Хоёр сайдын хувь, хувьсгалын амьдрал, хүүхэд насны дурсамжид нь ижил зүйлс их олон бий. Ерөөс үл хагацах хувь заяатай гэмээр. Тухайлбал, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хэн хэн нь Улаанбаатар хотод төрсөн боловч мөн хэн хэн нь аав, ээжийгээ дагаж Бэрх тосгонд очиж суурьшин, хөршүүд болсон ижил түүхтэй. Тухайн үед Х.Нямбаатарын аав нь Бэрх тосгоны жоншны уурхайд жолооч, ээж нь нягтлан байсан бол Л.Оюун-Эрдэнийн аав, ээж хоёр ч мөн тус уурхайд ажилладаг байсан гэх. Мөн Х.Нямбаатарын өвөө нь эх баригч бол Л.Оюун-Эрдэнийн өвөө нь лам байсан бөгөөд нэг нь шашны, нөгөө нь шинжлэх ухааны л гэхээс адилхан л хүн зоны төлөөх ажилтай хүмүүс байжээ. Түүнчлэн, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хэн хэн нь өвөө амьтай, тэгсэн атлаа хавь ойрдоо л дүрсгүйгээрээ “зартай” хүүхдүүд байсан гэдэг. Л.Оюун-Эрдэнийн өвөө нь Х.Нямбаатарын аавд их сайн, толгой сайтай, гүйлгээ ухаантай гэж магтдаг байсан гэлцдэг юм билээ. Хамт шахуу нүүж очиж, хамар хашаанд амьдарч, хаашаа л явна дагадаг байсан дүү нь хожим Ерөнхий сайд, халцарсан өвдгийг нь үлээж өгдөг асан ах нь Хууль зүйн сайд болчихсон явна гэхээр сонирхолтой бөгөөд салшгүй хувь заяа мөн биз дээ.

 
         Бэрх тосгоны гудамжинд ах дүү, анд найз болцгоон хамт тоглож, хамт хичээлдээ явдаг байхуйдаа Х.Нямбаатар цэргийн хүн болно гэж, Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч болно гэж мөрөөддөг байжээ. Төд удалгүй буюу Х.Нямбаатар 10 настайдаа аав, ээжийгээ дагаж буцаад Улаанбаатар хот руу шилжиж, Л.Оюун-Эрдэнэ өвөөтэйгөө Бэрх тосгондоо үлдсэн гэдэг. Ингэж тэд салж, улмаар нэг нь Нийслэлийн 48 дугаар сургуулийг, нөгөө нь Бэрх тосгоныхоо 10 жилийн сургуулийн төгсөж, улмаар хэн хэн нь хувийн их сургуульд элсэж, цэргийн хүн болно гэдэг байсан Х.Нямбаатар эрх зүйч мэргэжилтэй болж, харин Л.Оюун-Эрдэнэ нь мөрөөдлөө биелүүлж сэтгүүлч болжээ. Сонирхолтой нь, мөрөөдлийн мэргэжлээ эзэмшсэн гэх Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч мэргэжлээрээ огт ажиллаагүй, хожим нь буюу 2008 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, Х.Нямбаатартайгаа ижилхэн мэргэжилтэй болж чадсан юм. 
 
Хэн хэн нь амьдралаа босгох, хувийн карьераа өндөрсгөх гэж хоёр тусдаа зүтгэж байсан боловч “үеэлүүдийн үл хагацах хувь заяа” нь тэднийг алхам алхмаар хооронд нь ойртуулсаар, ижил боломж олгосоор байжээ. 
 
Эсвэл “Бэрх тосгоны үеэл хөвгүүд улс төрд яаж томрохыг харуулъя” гэж хоорондоо гар барилцаж, харилцан нэгнээ дэмжиж байсан ч байж болох, мэдэхгүй. 
 
Ямартай ч, Л.Оюун-Эрдэнэ 2008 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга болж, жилийн дараа буюу 2009 онд Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга болсон бөгөөд өөр өөр дүүрэг л болохоос биш ижилхэн л хэлтсийн дарга нар болжээ. Ингээд ч болоогүй,  Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Нарийн бичгийн дарга болж дэвшихэд Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга болж адилхан л дэвшиж байв. 
 

Ингэж хэн нь ч илүү биш, дутуу биш эрх мэдэл, албан тушаал хүртэж явсаар “Үеэлүүдийн үл хагацах хувь заяа” 2016 оны сонгуулиар албан ёсоор огтлолцож, тэд УИХ-ын гишүүн болцгоосон. Хүүхэд ахуйдаа хэн хэн нь өвөөдөө амь байсан шигээ гишүүн болмогцоо тэд нэгэн зэрэг намын дарга М.Энхболддоо амь болсон. Хүндлэлийн хоймортоо намын даргыгаа залчихсан, хэн хүнд магтаж, сайрхаж явсан тэд бас нэгэн зэрэг үзэл бодлоо хувиргаж, намын даргыгаа зүхэж эхэлсэн. Ингээд Бэрх тосгоны ахан дүүс гар нийлж “МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл” гээч нүсэр жагсаалыг удирдан зохион байгуулж, аядуу зөөлөн нь дэндсэн намын даргыгаа унагааж байв. Хайрлах, үзэн ядах нь хүртэл ийм ижилхэн байхад “Үеэлүүдийн үл хагацах хувь заяа” гэхгүй яах юм бэ. 

         
           Сонирхолтой нь, энэ цагаас “Үеэл”-үүд  “үл хагацах хувь заяа”-гаа У.Хүрэлсүхийн удирдлагад шилжүүлсэн юм. У.Хүрэлсүх ч тэдний хувь заяаг өнгөрсөн 40 гаруй жил бурхан хэрхэн зурж байсантай ижлээр огт салгалгүйгээр зурж чадаж байна. Жишээ нь, өөрийг нь Ерөнхий сайд, намын дарга болгосонд ихэд талархсан У.Хүрэлсүх өнгөрсөн сонгуулиар “үеэл”-үүдэд тус бүрд нь тааламжтайгаар тойрог өгч, өөрөө очиж дэмжин байж ялуулсан. Ялсных нь дараа Л.Оюун-Эрдэнэд ЗГХЭГ-ын дарга буюу Монгол Улсын сайд, Х.Нямбаатарт Хууль зүй, дотоод хэргийн сайд гэх албан тушаал өгч, хамаг л чухал ажлуудаа даатгасан. Өөрөө огцрохдоо дүүд нь Ерөнхий сайдын суудлаа өгч, ахыг нь улираан томилсон. Өөрөөр хэлбэл, тэднийг огт салгахгүйгээр буюу УИХ-ын танхимд хамт, Засгийн газрын танхимд ч хамт байх бүх боломжоор нь хангаж өгсөн хэрэг шүү дээ.  
 
            Ах дүү сайдуудын хэрхэн гар нийлж, яаж хамтарч ажиллаж буй тухай нь юу ярих вэ, яриад ч илүүц биз. Наад захын жишээ гэхэд л, тэд хоёулхнаа хорих ангийн эмнэлэг дээр очиж, Т.Чимгээтэй уулзаж, өмнөө суулгаад уйлуулж, хамт өмөлзөж суусан. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр яаж “попрох”-оо, өрсөлдөгчдөө хэрхэн “намнах”-аа, яаж гар нийлж хамтарч ажиллахаа хүүхэд ахуйгаасаа ойлголцсон ах дүүс тун сайн мэдэж буй нь ганцхан энэ жишээнээс л илт. Хамгийн сүүлд гэхэд Л.Оюун-Эрдэнэ хөл хориог сунгах шийдвэр гаргамагцаа автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдэл гаргах ажлыг хотын даргад биш сайд ах Х.Нямбаатартаа хариуцуулчихаж байгаа юм. Хотын даргын эрх хэмжээний асуудлыг “үеэл” ахдаа өгч тарамдуулж, тамир нь тасрах гэж байгаа аж ахуйн нэгжүүдийг дарамтлуулж байгаа нь халцарсан өвдгийг нь үлээж өгдөг асан ачийг нь хариулж байгаа хэлбэр л гэж харагдаад байгаа юм. Дэрсхэн хоёр хүү тосгоны гудамжинд өдрийг барж, чулуу нүүлгэж, тоос манаргаж байхуйдаа ирээдүйн Монголыг удирдана чинээ төсөөлөөгүй нь лавтай. Монголчууд бид ч ялгаагүй, хамар хашааны, хамаатан хоёр хөвгүүнээр удирдуулж сууна чинээ бодоогүй л байх даа. 
 
 
 
 
 

ҮЛ ХАГАЦАХ ХУВЬ ЗАЯАТАЙ "ҮЕЭЛ"-ҮҮД ТӨР УДИРДАХ БОЛСОН ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 20:46:59
    зочин: Сайн 7, бөөлжлөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-30 01:07:30
    Халиунаа: Зүгээр л хамааралтай болгох гэж ядсан нэг үлгэр шиг л юм бичиж.Энийг бичсэн хүн тэгээд сэтгүүлч үү тэ. Арай шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-28 10:55:15
    Oldokh: Zawaan yuma
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-27 11:18:16
    Amarbayasgalan : Naymbaatar ch er hun gehed daanch myy hun shuu Medleg chadbar muu bas hydalch
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-27 11:18:16
    Amarbayasgalan : Naymbaatar ch er hun gehed daanch myy hun shuu Medleg chadbar muu bas hydalch
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-27 11:18:16
    Amarbayasgalan : Naymbaatar ch er hun gehed daanch myy hun shuu Medleg chadbar muu bas hydalch
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-27 09:25:21
    Иргэн: Энэ нийтлэл Оюун-Эрдэнэ Нямбаатар хоёрыг холбох гэж их зүтгүүлсэн юм шиг санагдчихлаа. Оюун-Эрдэнэ тоосготой зогсож байсан тухай шал өөр хүн хэлж байсныг зурагтаар харж байсан юм байна. Дорнодын 10 жилд Нямбаатартай хамт сурч, нэг ангийн гэж ярьж байсан болон энэ 2 нэг ангийн гэж ярьж байсан дорнод аймгийн хүмүүсийг ч би мэдэх юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-27 09:23:27
    Иргэн: Энэ нийтлэл Оюун-Эрдэнэ Нямбаатар хоёрыг холбох гэж их зүтгүүлсэн юм шиг санагдчихлаа. Оюун-Эрдэнэ тоосготой зогсож байсан тухай шал өөр хүн хэлж байсныг зурагтаар харж байсан юм байна. Дорнодын 10 жилд Нямбаатартай хамт сурч, нэг ангийн гэж ярьж байсан болон энэ 2 нэг ангийн гэж ярьж байсан дорнод аймгийн хүмүүсийг ч би мэдэх юм байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188