У.Хүрэлсүх улиран сонгогдсонтойгоо нийлээд Монгол Улсын Ерөнхий сайдаар 3.3 жил ажилласан. У.Хүрэлсүхийн Засгийн газар Улаанбаатарыг утаагүй болгох, “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн өмчид эргүүлэн авах, “Чингис” бондын 500 сая ам.долларын гадаад өрийг барагдуулахад идэвхтэй ажиллаж байснаараа тэр дундаа Ерөнхий сайдынхаа хүсэлтээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байснаараа дурсагдаж үлджээ. Харин өдгөө Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлуудаас У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн томоохон ажлуудаас хэд хэд нь “цох” дутаж байх юм. Эхлүүлсэн, дараагийн Засгийн газартаа үлдээсэн тэр ажлуудаас ганцыг ч хийхгүй байгаа нь одоогийн Засгийн газар “Эсэргүүцэж байгаа”-г харуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа захирамж гаргаж, Үндэсний урлагийн их театрыг барих асуудлыг судлах Ажлыг хэсэг гаргаж байв. Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатар, Соёлын сайд асан С.Чулуун нар ахалж, зураг төслийн ажилтай танилцсан байдаг. Зөвхөн Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөж, 160 гаруй айлын газрыг чөлөөлсөн. Гэсэн ч орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник, технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий интерьер шийдэлтэй, урлаг, уран сайхны цогцолбор арга хэмжээ зохион байгуулах нөхцөл хангагдсан Үндэсний урлагийн ордон байгуулах У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажил одоо “гацаа”-нд орчихоод байгаа юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн хамгийн том ажлуудын нэг нь Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил. Бүр прокурорын байгууллагаас муу дүн тавиад байсан Төв цэвэрлэх байгууламжид тухайн үеийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ очиж, нөхцөл байдалтай танилцаж, Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баделханаар ахлуулж, Засгийн газар нь БНХАУ-ын “Экзим” банкнаас 300 сая ам.долларын зээл авч, бүтээн байгуулахаар яригдаж байв. Тэгвэл өдгөө бараг л “байгуулагдчихсан” Төв цэвэрлэх байгууламжийн сураг тасарчээ...

Газрын тос боловсруулах үйлдвэр
У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн, хамгийн их олны анхаарал татсан ажил нь Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил. Тус ажлыг 2017 онд эхлүүлж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулж, 70 гаруй инженер, техникийн ажилтантай, нийт ажилтны 50 гаруй хувь гаднын оронд боловсрол эзэмшсэн, мэргэжлийн хүмүүсийг гаргаж, ажиллуулж байв. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ч түүний Засгийн газрын гишүүд ч Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулагдах газрын тос боловсруулах үйлдвэрийн хэд хэдэн удаа очиж, танилцсан, ам сайтай байсан үе олон. У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн ажил үндсэн технологийн 12 байгууламж, дагалдах байгууламж, дагалдах байгууламж, дэд бүтэц, үйлдвэр хотхон зэргээс бүрдэх төслийн ажил идэвхтэй явагдаж, бүтээн байгуулалт эхэлсэн байв. Тийм ч учраас У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар тус газарт очиж ажиллахдаа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” 2023 онд ашиглалтад орж, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулахыг мэдэгдэж байлаа. 22 жил гацаанд байсан газрын тос боловсруулах үйлдвэр шаваа тавьсанаас хойш хоёр жилийн дотор “биежсэн” ч одоо Засгийн газрын үед бүтээн байгуулалт нь зогсож, энэ жил ашиглалтад орох хуваартай байсан ч хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй хэвээр байна.

| ЗАСГИЙН ГАЗАР У.ХҮРЭЛСҮХИЙН ЭХЛҮҮЛСЭН АЖЛААС НЭГИЙГ Ч ХИЙХГҮЙ БАЙГАА НЬ “ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА” ГЭСЭН ҮГ ҮҮ |
|
H. PYLORI-ИЙН ХАЛДВАРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ХОДООДНЫ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛНЭ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |