Ард түмний хамаг байдгийг нь хуу хамж, мөнгийг нь өсгөж өгөх нэрийдлээр мөнгө хугаасан койнчдод хэзээ хариуцлага тооцох вэ, ЦЕГ-ын дарга аа. Өнгөтэй, өөдтэй бүхнээ залилуулсан иргэд таны чиглэл, шүүх, прокурорын дүгнэлтийг хүлээж өдөр хоногийн барж байна. Койн, токены хэргийг бүхэлд нь авч үзэж, хөрөнгө оруулалт нэрээр хөрөнгөө залилуулсан иргэдийн эрх ашгийг хамгаалж, койнчдыг шалгах хүлээсэн үүргээ хэзээ биелүүлэх вэ.
Жил гараны өмнө Монгол Улсад дижитал мөнгө болох койн, токен эрчээ авч байлаа. Тухайн үед нэр, устай болгон нь өөрийн койноо гаргаж байсан бөгөөд тэдэн дундаасаа хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ARDX буюу Ард санхүүгийн нэгдлээс гаргасан койн. Анх тус койн нэг төгрөгөөс 550 төгрөг хүрч, монгол койнууд дотор хамгийн том үсрэлтийг хийсэн нь олон нийтэд "Мөнгө ингээд амархан өсгөчихөж болох юм байна" гэсэн муу санааг өгсөн байх.
.png)
ARDX-ийн ханш эргэн буурч, тогтворжих үеэр монгол койнууд ээлж дараалан гарч, олны анхааралд өртөж эхэлсэн бөгөөд анхдагч зах зээлд IHC, ZesCoin зэрэг токен томоохон хөрөнгө босгосон. Монголд койны ханш хөөсөрч, иргэн бүр дижитал мөнгөний худалдан авалт хийх тэр үеэр монгол койнууд нийт нэг их наямд орчим төгрөг дижиталд босгосон байдаг. Харин тухайн үедээ л олны анхаарлыг татаагүй өнгөрсөн монголчуудын дижиталд байршуулсан нэг их наяд төгрөг хаашаа "алга" болсон бэ.
Ард санхүүгийн нэгдлээс ARDX койныг гаргасан койн. Уг токены ард хүмүүсийн мэддэгээр "Хас"-ын Ч.Ганхуяг байдаг. Ард санхүүгийн нэгдэл нь 2005 онд бизнесийн зөвлөгөө, хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэйгөөр үүсгэн байгуулагдсан ч 2013 онд компанийн гол хувьцаа эзэмшигчид нь шинэ стратегиэр зорилгоо дахин тодорхойлж, нэгдлээ өргөжүүлсэн.

IHC-г О.Мөнхжин, н.Эрхэмээ, комедиан Б.Идэр-Од нар Inflation Hedging Coin нэрээр гаргасан байдаг. Тус койн нь дотоодын дөрвөн биржид 100 тэрбум ширхэг IHC койн гаргасан бөгөөд нэг минут хүрэхгүй хугацаанд анхдагч зах зээлд 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн.

MNFT нь NFT буюу Non-Fungible Token урлагийн бүтээл, үл хөдлөх хөрөнгө, дуу хөгжим, дүрс бичлэг зэрэг хөрөнгийн өмчийн нотлох баримтыг дижиталд шилжүүлж, худалдан авах, зарах боломжтой токен. Уг койны ард гүйцэтгэх захирал гэх Б.Адъяа, Технологи хариуцсан захирлаар нь И.Ганболд, технологи болон менежментийн түншээр нь "Infinite Solutions" ажиллаж буй. MNFT токеныг анхдагч зах зээлд 60 мянган хүн худалдан авч, 255 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байдаг.
.png)
ZesCoin-ыг анх дотоодын арилжааны бирж дээр "Секлаб" ХХК-иас нэг төгрөгийн ханштай гаргасан. "Секлаб" ХХК-ийг нь Д.Заяабаатар гэгч эзэмшдэг.

Бид мэдээллийн тэнцвэртэй хүргэх үүднээс дижитал бирж дээр монгол койн худалдан авсан иргэдээс байр суурь сонссон юм. Энэ талаар иргэн Ц.Аюуш "Анх койны талаар ажлын хамтрагчаасаа сонссон. Ажлын хамтрагч маань нэг хэсэг койнд донтчихоод өдөр, шөнөгүй судлаад байгаа мөнгөн дээрээ хадгаламжаа хоослоод койн худалдаж авах гэж байгаагаа надад хэлсэн. Түүнийг ингэж судалж байхаар нь би ч өөрөө хамт судалсан. Тэгэхэд Монголд Ардкойн гарч, маш том үнийн өсөлт үзүүлсэн, хүмүүс ч койны тухай мэддэг болсон байсан. Тиймээс хүн бүрийн хошуурч байсан койнд үзээд алдахаар шийдсэн юм. IHC койн анхдагч зах зээл дээр гараад удаагүй байхад худалдаж авсан. Тухайн үед IHC койны үнэ тогтвортой өсөж байсан учраас цаашид улам их өсөхөөс нь өмнө амжиж худалдаж аваад мөнгө өсгөх тухай бодсон. Ингээд эхнэртэйгээ яриад өөрсдөдөө байгаа мөнгөн дээрээ танилаасаа хэдэн төгрөг нэмж аваад нийт зургаан сая төгрөгөөр IHC койн худалдаж авсан. Гэсэн ч IHC цаашид өсөөгүй. Өдөр ирэх тусам буурсан. Одоо би IHC-д итгэж, худалдаж аваад зургаан сая төгрөгөө цаас болгочихсон. Бирж дээр зарвал 300 мянган төгрөгийн үнэ хүрэхээр байгаа. Гэхдээ зургаан төгрөгөө 300 мянга болгочихгүйн тулд "Ирээдүйд өсөх байлгүй дээ" гэж бодоод л борлуулж чадахгүй сууна" гэв.
Харин иргэн Б.Тулга "Криптовалют гадаадад нөлөөгөө олж байхад нь судалж эхэлсэн. Монгол койнууд гарч эхлэхээс өмнө койнд хөрөнгө оруулах бодол байгаагүй. "Coinhub" бирж дээр худалдан авалт хийсэн. Анх Ардкойныг 200 төгрөг хүрэхэд нь худалдан авахаар шийдсэн. Тус койноос хоёр сая төгрөгийн ашигтай ажилласандаа урамшиж дахиж койн авахаар болсон юм. Ингэхдээ илүү үнэтэй худалдан авахаар болж хүнээс 10 сая төгрөг зээлж, SPC койныг зах зээлд гарахад нь худалдаж авсан. Одоо SPC койн бирж дээр 0.1 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Ашиг хийх нь битгий хэл, өрөнд орчихоод л байж байна" гэсэн юм.
| Ард түмнийг залилж, мөнгө угаасан койнчдод хариуцлага тооцохгүй юм уу, ЦЕГ-ын дарга Ж.Болд оо |
|
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-09-23 07:01:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-09-23 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-09-23 07:00:00
Л.ЭНХ-АМГАЛАН: ГОВИЙН БОР ТОЛГОД ДУНДАА ХЭДЭН ЯНГИРАА УСЛААД ЗОГСОХ ШИГ ЖАРГАЛ АЛГА ДАА, ДҮҮ МИНЬ
2026-09-23 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-09-23 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-09-23 07:00:00
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |