Иргэдийнхээ амийг алган дээрээ тавьчихаад аврах, амьдруулахын заагт дэнсэлж яваа эрүүл мэндийн салбар эргэлзэх зүйлгүй уналтад орчихжээ. Энд энхийн манаанд зогсож, иргэдийнхээ төлөө тангараг өргөсөн мянга мянган эмч, сувилагч, эмнэлгийн алба хаагчдыг буруутгах гэсэнгүй.
Гэхдээ хамгийн эрүүлээр сэтгэж, эрх мэдэл, албан тушаалаас ангид байх эрүүл мэндийн салбарт ашиг хонжоо хайгчид үүрлэж, иргэдийнхээ эрүүл мэндээр бизнес хийж байгаа бодит жишээг эмийн сонсгол илчлэв. Үнэндээ эмийн сонсголоор эрүүл мэндийн салбарт эрх ашгийн зөрчилтэй олон асуудлыг гаргаж ярьсан мэт боловч энэ мөсөн уулын орой нь байлаа.

Хамгийн хачирхалтай нь эмийн сонсголоор дуудагдсан гэрчүүдийн олонх нь эгэл жирийн алба хаагчид, эрүүл мэндийн салбарын “галын шугам”-ныхан байх. Тэд салбарынхаа нэр хүндийг хамгаалж, дарга нарынхаа өмнөөс УИХ-ын гишүүдийн өмнө суугаад гурван өдөр “байцаагдлаа”. Эмийн сонсголын эхний өдөр гэхэд л Сангийн сайд Б.Жавхлан, ХНН-ын сайд асан А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл тэргүүтэй 41 гэрч дуудагдсан.
Харамсалтай нь Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл “Гадаад томилолтой” гэх шалтгаанаар сонсголд оролцохгүй, сугарч үлдэж амжлаа. Угтаа бол өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн салбар эм эмнэлгийн хэрэгсэлд хамгийн дуулиан дагуулсан гол албан тушаалтан нь Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл байв. Цар тахлын үед хамгийн өндөр өртөгтэй эм эмнэлгийн хэрэгсэл хэрэглээнд нийлүүлсэн асуудлаас эхлээд эмийн чанар хүртээмжийн асуудлууд гол эзэн нь тэр байсан. Тэр байтугай цар тахлын үед худалдан авсан 11 тэрбум төгрөгийн эмийг устгалд оруулахаар хүлээж байгаа гэх асуудал хүртэл сөхөгдсөн. Харамсалтай нь, сайд асан Д.Сарангэрэл сонсголд ирээгүй тул 11 тэрбум төгрөгийн асуудлыг ард иргэдийн дунд асуулт хэвээр үлдээв.

Цаашлаад иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ эрүүл мэндийн салбарт хүрдэггүй, эрх мэдэл албан тушаалтнуудын халаас руу ордог бодит жишээ энд дурдагдлаа. Угтаа бол Эрүүл мэндийн яам тамгын газар, эмийн салбар зөвлөлүүдийн дарга нар эрх мэдэл, мэдээлэл орй давуу байдлаа ашиглаж, иргэдийн халааснаас боловсон хулгай хийдэг болчихсны зах зухаас иргэд сонсов. Эмийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн олонх нь эрх мэдэл, албан тушаал бүхий этгээдүүдийн хамаарал бүхий компаниуд байна. Жишээлбэл, эрүүл мэндийн яамны комиссоос давхардсан тоогоор 50 албан тушаалтны 32 нь эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах бизнестэй. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 31 албан тушаалтны 28 нь, гаалийн ерөнхий газрын 41 албан тушаалтны 14 нь, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 51 албан тушаалтны 18 нь, төрийн худалдан авах ажиллагааны газрын 34 алба хаагчийн найм нь, аймгийн эрүүл мэндийн төвүүдийн 146 албан тушаалтны 36 нь эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах бизнестэй байна. Угтаа бол эмийн үнэ, чанар хүртээмж зэрэгт хяналт тавих ёстой албан тушаалтнууд нь тэр чигтэй эмийн бизнестэй.
Нэмээд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудтай хамаарал бүхий болон энэ салбарын ажилтнууд эмийн бизнестэй хамааралтай байгааг дүгнэлтээрээ танилцуулахад Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ажиллаж байх үеийн удирдлагын баг, хамт олны 110 хүний 97 нь буюу 88,1 хувь нь эм, эмнэлгийн хэрэгслийн бизнестэй хамааралтай. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэгийг Эмийн зөвлөлийн даргаар ажиллаж байх үед 321 хүний 241 нь мөн эм, эмнэлгийн хэрэгслийн бизнестэй. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга асан Б.Бямбадоржийн үед нийт ажиллагсдынх нь 30 гаруй хувь нь эмийн бизнестэй холбоотой байна. Наад захын жишээг иш татахад л албан тушаалнууд эрүүл мэндийн салбарт “эзэн” суучихсан байгаа нь энэ. Цаашлаад эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг 1.7 тэрбум төгрөг болж нэмэгдүүлсэн ч бодит байдал дээрээ иргэдийн нуруун дээрх ачаа хөнгөрсөнгүй. Харин эрх мэдэлтнүүдийн халаас зузаарсан бололтой.
Нөгөө талдаа эмийн сонсголын зохион байгуулагчид хариуцлагагүй байсан зарим жишээ ч олны өмнө ил болов. Энэ талаар эрүүл мэндийн салбарын албан тушаалнууд дунд андуурагдсан нэрс байсан талаар салбарынхан шүүмжилж харагдсан. Энэ талаар Эмийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Буянжаргал “Би чинь эрүүл мэндийн салбарт эм мэмхнээр хөөцөлддөг жижиг гар ч биш, Германтай хамтарч БЕНЗ нийлүүлэгч, "Үрээгээ танихгүй баян" группийн хамсаатан байжээ. Юуны чинь "30гэр бүл ", "Офф-д мартсан ганц cая ногоон" цаашаа болсон. "Амны билгээс ашдын бэлэг", "Бурзай бурзай бурзай" зөв явахаар нэг өдөр л толгой дээрээс алтаар бороо орчихдог гоё юм байна гээд билэгшээгээд, хөрөнгийг минь олж өгсөн эрхэм гишүүддээ талархаад л байж байна” хэмээн цахим хаягаараа мэдэгдээд амжив. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хэд хэдэн албан тушаалтнууд эм ханган нийлүүл, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэггүй гэдгээ илэрхийлээд байна.


Эрүүл мэндийн салбараас зөвхөн эмийн асуудлыг таслаад үзэхэд ярихад нь эрх мэдэлтэй гэсэн нь эмийн салбарыг атгаж, бизнес болгон цэцэглүүлж байх. Нэмээд эмийн чанар, хүртээмжид анхаарал тавих албан тушаалнууд нь хүртэл эмийн бизнес эрхлэдэг жишээ олон байна.
| ЖИНХЭНЭ ЭЗЭД НЬ БУЛТАЖ, ЖИЖИГ ТУШААЛТНУУД НЬ БАЙЦААГДСАН ЭМИЙН СОНСГОЛЫН ЭМГЭНЭЛ |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |