“Хөгжлийн банкны” гэх хэрэг одоогоос яг жилийн өмнө эхэлж байлаа. 2022 оны хоёрдугаар сард Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдээ зарласнаар эхэлсэн тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан жил гаруйн хугацааны дараа буюу өнөөдрөөс есөн өдрийн өмнө “Улаанбаатар” чуулгад эхэлсэн. Нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох тус хэрэгт УИХ-ын дөрвөн ч гишүүн, Хөгжлийн банкны удирдлагууд, компанийн захирлууд холбогдсон байдаг. Урьд өмнө нь ингэж олноороо нэг хэрэгт холбогдсон тохиолдол болж байгаагүй гэж бодохоор эмгэнэлтэй.
Хөгжлийн банкны гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгсэд хэлэх үгээ бэлдэж, бичсэн цаас, гар утас барьж ирээд уурлах нь уурлаж, уйлах нь уйлж байгаа харагдах. Өөрийгөө өмөөрч, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаагүй, авлига аваагүй, бүр зарим нь “Анхнаасаа Хөгжлийн банкнаас хэрэггүй зээл авч. Одоо харамсаж байна” гээд томорч, уурлах нь уурлаж, уйлах нь уйлж байх юм. Өмнө нь бид “Улаанбаатар” чуулгад зөвхөн тоглолт үзэх гэж очдог байсан бол одоо чуулгын тайзан дээр болж байгаа Хөгжлийн банкны шүүх хурлын “тоглолт”-ыг үзэж байна. Өөрийгөө өмөөрч хэлсэн үг нь Засгийн газраа, шүүх хуралдаантайгаа “доромжлоод” хаяв бололтой. “Хөгжлийн банкны” гэх гэм буруугийн шүүх хуралдааны хөгтэй, хөөтэй шүүгдэгсэд болон тэдэнд ямар үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэнийг уншигч танд танилцуулъя.
“Хөгжлийн банкны” гэх хэрэгт Хөгжлийн банкны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Аззаяаг холбогдуулан шалгаж буй. Түүнийг 1000 ам.доллар, брэндийн үнэтэй хэвэтч, үнэртэй ус, оргилуун дарс авлигад авсан гэж үзэж байгаа юм. Харин Л.Аззаяа шүүх хуралдаанд хийсэн тайлбартаа “Зээлийн шийдвэр гарч, гэрээ байгуулагдан олголт хийгдсэнээс хойш сар гаруйн дараа буюу 2017 оны аравдугаар сард намайг гадуур явж байхад “НВЦ” ХХК-ийн захирад Ц.Баатарбилэг залгаад “Асуух юм байна. Байгаа газарт чинь яваад очъё” гээд над дээр ирсэн. Машинд нь суутал надад мөнгө өгөх гэж оролдсон. Хэдэн төгрөг байгааг нь мэдээгүй. Би “Та ингэж болохгүй ээ. Надад дахиж битгий ингэ” гэж хэлээд машинаас нь буусан.
Хэдэн хоногийн дараа зогсоо зайгүй залгаад байхаар нь автал “Гараад ирээч” гэсэн. Гарч очтол барьж байсан цагаан тортой, цаасан юмаа “Бэлэг юм аа” гээд надад өгчихөөд өөр юм хэлэлгүй яваад өгсөн. Тухайн үед юу байсныг нь мэдээгүй. Гадаа хүйтэн, харанхуйд надад шампанск шиг харагдсан юм. “Сар гаруйн дараа шинэ жил болох гэж байгаа болохоор бэлэг гээд өгсөн юм байх даа” гээд нэг их юм бодолгүй авсан. Дараа нь үзэхэд дурдсан зүйлс байсан” гэсэн юм.
Хөгжлийн банкны хэрэгт БШУ-ы сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүгдэгчээр татагдаж мэдүүлэг өгсөн. Тэрбээр мэдүүлэгтээ “НВЦ” ХХК-ийн Ц.Баатарбилэг бид хоёр 1990-ээд оны сүүлчээс найзалсан. Дараа нь бид хоёр “JCI” гэх ТББ хамтарч байгуулсан. 2016 оноос хойш миний нэг хүү эмчилгээ, домчилгоо болоод эрүүл мэндийн асуудалтай байсан. 2016 оноос 2017 оны долдугаар сар хүртэл хүүгээ эмчлүүлэхээр гадаад руу хоёр, гурван удаа явж, хүүгээ рентген, хагалгаанд оруулаад, одоо сайхан залуу болсон. Манай “JCI”-ийн хэдэн найз бүгд л том бизнестэй, ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэр үед “JCI”-ийн хэдэн найз маань “Хүүгийнхээ хагалгаанд яваад ир” гээд хэдэн төгрөг бөөгнүүлж өгсөн юм. Би мэдүүлэгтээ хэлсэн, ам.доллар, төгрөг нийлсэн 20-оод сая төгрөг байсан.
Намайг Батбаяр даргатай холбож байгаа юм билээ. Би тэр хүнтэй мэнд устай явдагаас аяга кофе хувааж ууж үзээгүй. Би зөвхөн спорт, боловсролын салбарт л дуугардаг. Мэддэг зүйл дээрээ ярьдаг гэдгийг хүмүүс ч мэднэ. Хөгжлийн банкны асуудлыг огт мэдэхгүй. Хохирол барагдуулна гээд байр, машин хураан авсан. Би одоо "Гахай явган, нохой нүцгэн" гэдэг шиг л болоод байна. Яг хэний хохирлыг барагдуулах гээд байгаа нь тодорхойгүй. Би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаад ч шалгуулахад бэлэн” гэсэн юм. Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.
Мөн Хөгжлийн банкны хэрэгт БХБ-ын дэд сайд асан, МоАХ-ын нарийн бичгийн дарга Г.Байгалмааг холбогдуулан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр шалгаж байгаа. Харин Г.Байгалмаа шүүх хуралдаанд хийсэн тайлбартаа “Би ганцаараа ч биш, төрсөн дүүгээ чирсэн. Дүүг маань Г.Санжмятав гэдэг. Аав, ээж хоёр маань хүртэл “Чи чинь юу хийгээд яваад байгаа хүн бэ” гээд гайхдаг. Би нийгэмд үйлчилдэг зүгээр л нэг ашгийн төлөө бус байгууллагатай гэрээ хийж ажилласан. Манай цахилгаан инженер Г.Санжмятав дүү мань “Пирамид Орд” ХХК-д туслан гүйцэтгэгчээр орж ажилласан. Надад албан тушаалаа урвуулан ашиглаж, дүүгээ оролцуулсан юм байхгүй. Өөрсдөө тохирч, чадна үзээд орсон байхад надтай яагаад хамааралтай болчихдог юм бол.
Би ердөө “Пирамид Орд” ХХК-ийн “Буман залуус” хорооллын талаар “Ийм чанартай барилга баригдсан шүү. Та нар сонирхоорой, аваарай” гэж бусдад сурталчлан таниулах ажил хийж байсан нь үнэн. Үүнийг би хамтрагч байгууллагаа дэмжиж байна гэж ойлгож байсан” гэв.
Хөгжлийн банкны гэм буруугийн шүүх хуралдаан шүүгдэгчээр оролцсон “Алтай групп” ХХК-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ “Би 2019 оноос хойш шалгагдаж байна. Барьцаа хөрөнгийг ч хангалттай гаргасан. “Алтай групп”, “Алтай констракшн” болон охин компаниудынхаа эзэмшлийн өмч, хөрөнгө, уул уурхайн лиценз, данс тооцоогоо хүртэл битүүмжлүүлсэн. Энэ хугацаанд хоёр ч удаа хоригдож үзлээ.
Хөгжлийн банкнаас авсан зээлийг маань маань "Меланж" компани, "Скай мэридиан", "МДМ" компаниуд хариуцаж, гурвалсан гэрээ байгуулаад, төлбөр мөнгийг нь төлөөд явж байгаа. Би аль 2019 онд Хөгжлийн банк, хуулийн байгууллагынханд хэлж л байсан. “Нэгэнт би эцсийн барьцаалуулагчийн хувьд зээлээ төлье. Хоёр талаасаа суугаад “Хүү, хохирол нь хэд болж байна төлье” гээд байхад л хуулийн байгууллагад өгчихөөд, гурав, дөрвөн жил шалгуулж байна шүү дээ. Бусад банкнаас зээл аваад, төлөөд байж болдог. Хөгжлийн банкнаас зээл авахаар хэрэгтэн, ялтан, шүүгдэгч болчихоод байгааг үнэхээр ойлгохгүй юм. Сүүлдээ бүр “Ер нь яах гэж Хөгжлийн банкнаас зээл авав даа” гэж бодож байна. Уг нь дуртай үедээ арилжааны банк дээр очиж зээл аваад төлж болох л байсан” гэсэн юм.
“Алтай групп” ХХК-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкнаас 60 ширхэг сүүний үйлдвэр барих зориулалтаар 42.6 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй юм байна. Мөн эх сурвалжийн мэдээлснээр Х.Бат-Эрдэнэ ЖДҮ-ээс 10 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд эргэн төлөлт хийгээгүй.
Хөгжлийн банкны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэл, устгах хэрэгт холбогдуулан шүүгдэгч, “Комплант” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Баяр мэдүүлэг өгсөн. Тэрбээр “Намайг нотлох баримт устгасан гэж нэмж яллаж байгаа. Би хуулийн байгууллагад шалгагдах хүртлээ ямар нэг буруу үйлдэл хийсэн гэж бодоогүй байсан. Эхлээд шалгахад гэрчээр асууж байсан ч дараа нь сэжигтэн, яллагдагч болсон. Анх 48 цаг саатуулахад гэрч байснаа гэнэт яллагдагч болоход их цохирдсон. Маргааш нь надаас мэдүүлэг авна, нэг цаасан дээр гарын үсэг зуруулна гээд өмгөөлөгчөө дууд гэсэн. Би тэр цаасан дээр эхэлж бичсэнээ “Дахиад бичье” гэж бодоод урчихсан. Цаасан дээр миний овог, регистр байсан учраас “Зөвшөөрөхгүй” гэж бичих эрхтэй юм байна” гэж бодоод урсан. Би тэр бичгийг урвал зүйл анги тооцдог гэж мэдээгүй. Хэрэв мэдсэн бол урахгүй байсан. Камерын бичлэг дээр дуу байхгүй. Кинон дээр гардаг шиг зажилж барьсан юм байхгүй. Зүгээр тухайн үедээ их цочирдсон учраас баримт бичгийг урсан” гэсэн юм.
О.Баярын хувьцаа эзэмшдэг “Комплант” ХХК Хөгжлийн банкнаас 2.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүнээс 1.8 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлөөд байгаа юм байна.
Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбуу шүүх хуралдаанд шүүгдэгчээр оролцож, мэдүүлэг өгсөн. Түүнийг хахууль өгсөн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Харин тэрбээр өгсөн мэдүүлэгтээ “Аливаа байгууллагын хамт олон эвтэй, уур амьсгалаа сайхан байлгах үүднээс төрсөн өдөр, баяр, ёслол тэмдэглэх юм Хөгжлийн банканд байсан. 2017 оны наймдугаар сарын 10-ны өдөр Хөгжлйин банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамбын 40 насны төрсөн өдрийг тэмдэглэсэн.
Би Б.Даажамба даргын төрсөн өдрөөр цалингаа авдаг. Тэгээд даргадаа цалингийн картаараа бал авч, бэлгэнд өгсөн. Ажлын бус цагаар үйлдэгддэг арга хэмжээнд би арай дүү нь болохоор бэлэг дурсгалд явж, сөн түших нь байдаг л зүйл болж байсан” гэсэн юм.
Харин дээр дурдсан Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууг бал бэлгэнд өгсөн гэх Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамба шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Би чинь 1977 оны наймдугаар сарын 10-нд төрсөн хүн. Төрсөн өдрөөрөө нэг, хоёр хоногийн наана, цаана гээд бас хүүгийн маань төрсөн өдөртэй давхцаад байдаг болохоор тэмдэглэж чаддаггүй.
Намайг түрийвч хахууль авсан хэрэгт шалгаж байгаа. Тэр түрийвчийг нэрээр нь хайж үзвэл гадаадын том брэнд. Харин кодыг нь бичээд хайвал эмэгтэй хүний түрийвч байгаа байхгүй юу. Гэтэл надад холбоотой хэргийн эд мөрийн баримт нь эрэгтэй түрийвч” гээд гар утаснаасаа өөрийн дарсан зургаа үзүүлсэн юм. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамбыг төрсөн өдрөөрөө хэтэвч, бал хахуульд авсан. Улмаар хахуулийн хариу болгож “НВЦ”, “Мах импекс” компанид зээл олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, шалгаж байгаа юм.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨГТЭЙ, ХӨӨТЭЙ ШҮҮГДЭГСЭД |
|
2024-10-14 17:31:13
2024-10-14 15:58:28
2024-10-14 15:47:40
2024-10-14 15:25:23
2024-10-14 15:15:00
2024-10-14 15:08:07
2024-10-14 15:07:05
2024-10-14 14:32:34
2024-10-14 14:03:57
2024-10-14 13:59:03
2024-10-14 13:25:56
2024-10-14 13:08:08
2024-10-14 13:04:51
2024-10-14 12:42:06
2024-10-14 12:39:04
2024-10-14 12:15:06
2024-10-14 11:45:32
2024-10-14 11:23:25
2024-10-14 11:16:02
2024-10-14 11:13:47
2024-10-14 11:10:22
2024-10-14 11:00:00
2024-10-14 10:58:55
2024-10-14 10:58:50
2024-10-14 10:47:34
2024-10-14 10:41:32
2024-10-14 10:40:13
2024-10-14 10:32:17
2024-10-14 10:30:00
2024-10-14 10:28:54
2024-10-14 10:26:52
2024-10-14 10:21:00
2024-10-14 10:18:26
2024-10-14 10:15:27
2024-10-14 10:12:03
2024-10-14 10:07:17
2024-10-14 09:56:14
2024-10-14 09:48:15
2024-10-14 09:38:23
2024-10-14 09:25:05
2024-10-14 09:12:46
2024-10-14 08:39:28
2024-10-14 08:00:00
2024-10-14 07:28:17
2024-10-14 07:00:22
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-13 13:04:37
2024-10-13 13:03:06
2024-10-13 10:10:48
2024-10-13 09:49:28
2024-10-13 09:45:48
2024-10-13 09:44:31
2024-10-13 09:42:39
2024-10-13 09:41:28
2024-10-13 09:39:48
2024-10-13 09:37:43
2024-10-13 07:42:58
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |