"Гэснээс маргааш хөл хориог 28 хоногоор сунгаж байгаа шүү". Твиттер хуудаст "Сүнээ" гэх эмэгтэйн оруулсан энэ жиргээний маргааш Засгийн Газраас хөл хориог үнэхээр 28 хоног сунгасан. Тухайн үед цар тахлын хөл хориог сунгах эсэх асуудал олны анхаарлын төвд байсан. Тийм ч учраас Засгийн Газрын шийдвэрийг урьд өдөр нь мэдээлсэн "Сүнээ" гэж хэн бэ гэх асуулт олны анхаарлыг татаж эхэлсэн. Улмаар сонгуулийн өмнө түүнийг УИХ-ын нэр бүхий гишүүдтэй дотно харицаатай тухай мэдээлэл тарж, зураг хөргүүд ч ил болсон. Бас амь насанд нь халдахыг оролдсон тухай нийгмээрээ хэсэгтээ л шуугьсан. Зарим хэсэг нь түүнийг "Улстөрчдийн залуу амраг" хэмээн цоллож, үлдсэн хэсэг нь "Бохир улс төрийн ээлжит золиос" хэмээн өмгөөлж байлаа. Энэ бол "Сүнээ" буюу Балетын багш Б.Сүндэръяагийн тухай таны, бидний мэдэх зүйлс. Олны анхаарлаас алсарч байсан тэр өчигдөр "Улаан бал" нэвтрүүлт орж, дахин олны анхаарлыг татлаа. Түүний ярилцлагаас онцлох эшлэлийг түүвэрлэн хүргэж байна.
СУИС-д хүмүүс дөрвөн жил сурдаг бол би зургаан жил сураад төгссөн. Гэхдээ бүжигчин мэргэжлээрээ хоёр жил л ажилласан. Хүмүүс шиг гоё гоцлож үзээгүй.
Би шавь нараа тоолж үзээгүй, гэхдээ маш олон. Тэр хүүхэд заавал балетчин болох албагүй. Заавал онц сурах ч албагүй. Зааландаа ирж таашаал мэдрээд, багшаасаа үлгэрлэдэг, ер нь хүмүүжил талд нь хайраар усалъя гэж боддог.
Төр өөрөө дархлаатай, цензуртэй байх ёстой байхгүй юү. Хүчгүй төр лүү хүн болгон сарвалзана гэж энэ.
Засгийн Газрын шийдвэрийг яаж бусдаас түрүүлж мэддэг вэ гэж үү. Төрийн оронд орж үзсэн биз дээ. Тамхины цэг дээр нь очиж үзсэн үү, Гоё тэ. Тэнд бүх юм болдог байхгүй юү. Зөвлөх, туслах, цэвэрлэгч эгч, ах нар Ерөнхий Сайдын хамгаалагч хүртэл бүгдээрээ тэнд тамхи татаад зогсдог. Чимээгүй тамхи татаад зогсох юм уу. Үгүй шүү дээ.
Би юм сонссон зүйлээ баталгаажуулж чаддаг байхгүй юү. Сонссон зүйлээ салбарынх нь хүнээс шууд тулгаж асуудаг. Жишээ нь, Э.Оюунболдын допингийн хэрэг байна. Тэр үед төрийн ордноор дүүрэн сандарч, бөөн юм болсон. Би шууд Ерөнхий Сайдын зөвлөх дээр очоод асуусан. “Яаанаа энэ Хэнтийгийн бөх допингийн асуудалд орчихлоо. Нутгийнх нь бөх ийм асуудалд орчихоор Ерөнхий сайд юу гэж хүлээж авч байгаа бол оо” гэхэд л “Харин тиймээ” гэж байгаа байхгүй юү. Би ингээд л баталгаажуулж авч байгаа юм.
Төрийн шийдвэрийг бусдаас түрүүлж мэдээллэх нь надад сайхан байдаг. Төрийн байгаа царай нь л энэ. Надад гоё байсан. Тодорхой хэмжээний урамшуулал авна, Хоббитой ажлаа хийнэ.
Ж.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёрыг амраг байсан уу гээд байгаа юм уу. Тийм. Ер нь шулуухан л байсан дээр шүү дээ.
Хүн болгон намайг “Өө би тэрний амраг юм аа, Тийшдээ би тэрийг орондоо сонсдог” гэж хэлүүлэхийг хүсээд байгаа байхгүй юү. Үнэн ч бай, худлаа ч бай хамаагүй, тийм үг миний амнаас гарахыг хүлээгээд байна.
Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг би танина. Дотно танина. Дотно танина гэвэл би бүх гишүүдийг дотно танина. Хааяа манай өвөө, гишүүн хоёр ганц юм тулгачина. Энэ хүн чинь эхнэр, таван хүүхэдтэй. Бид хоёрыг амраг байлгах гээд байгаа хүмүүс гэр бүлийг нь яагаад бодож болсонгүй вэ?
Миний чармай нүцгэн зураг тэдэнд байсан. Бурханы авралаар цацагдсангүй.
Надад хээгүй гэх үү, далдагануур гэх үү, тийм зан байна. Саяхны болсон явдлаас хойш дарах гэж хичээж байна.
Манай ээж хутгалуулсан. Гэхдээ одоо хүртэл хэрэг нь шийдэгдэхгүй байгаа. Шалтгааныг нь би улс төрчөөсөө л асуумаар байна даа.
Манай ажил дээр хутгатай хүн орж ирсэн. Хэн, яагаад Сүнээ гэдэг хүнийг онилоод, тууштай дагаж мөрдөөд, шантаачлаад байгаад олоод өг гэж ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан.
Ерөнхий Сайдад би хэлсэн. Ахын хувьд биш, Хувийн харилцааны хувьд биш Ерөнхий сайдынх нь хувьд би хандсан. Намайг ингээд дарамтлаад, шантаажлаад байна гэж. Ах нь ойлгож байна. Гар бичмэлээр өргөдлөө өг гэсэн. Гэхдээ би өгөөгүй.
Өөрийнхөө ертөнцөд жарга л даа. Яагаад хуулиас давж, амаараа, нийгмээрээ хүн шүүгээд, яллаад байгаа юм бэ?
| "Сүнээ" буюу Балетын багш Б.Сүндэръяа: Хүчгүй төр рүү хүн болгон сарвалзана гэж энэ |
|
“АЧИТ-ИХТ” ХХК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ИЙН НЭГЭЭР 9 ДЭХ УДААГАА ШАЛГАРЛАА
2026-06-17 17:53:45
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
2026-06-17 12:00:00
П.Энхманлай “Тунис-2026 Гран при”-гээс хүрэл медаль хүртлээ
2026-06-17 07:47:28
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-ЫН ТЕНДЕРТ “CHINA HYWAY GROUP”-ИЙГ ТӨЛӨӨЛСӨН Б.ЗОЛБОО ГЭЖ ХЭН БЭ
2026-06-17 07:00:00
Б.НАРАНБААТАР: ОДОО ЖИНХЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ ЭХЭЛНЭ, ТҮР ХҮЛЭЭ
2026-06-17 07:00:00
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРТ “ЭЗЭН” СУУСАН Г.САЙХАНБАЯРТ МОНГОЛЫН ТӨР ЯМАР ӨРТЭЙ ЮМ БЭ
2026-06-17 07:00:00
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-06-17 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-06-17 07:00:00
УЛААН ЭРЭГ"-ИЙН МАНГАС МЯГМАРААС УЛАЙССАН ХАР ТАМХИЧИН ЖОЙНТ ХҮРТЭЛХ ДҮРҮҮД ТҮҮНИЙХ
2026-06-17 07:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа
2026-06-16 16:00:00
Гурван дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана
2026-06-16 12:33:19
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
2026-06-16 12:17:00
“ХАРАНХУЙГААС СОНСОГДОХ ОРЬ ДУУ” КИНОГ ҮЗЭХ ТАВАН ШАЛТГААН
2026-06-16 11:49:42
ҮЗЭСГЭЛЭНТ ТӨГС
2026-06-16 09:32:09
ТӨРИЙН ДАРХАН С.СУГАРЫН ДҮҮ С.ЭРДЭНЭЭ: АХ МИНЬ НОЁН СЭВРЭЙ ХИЙЦИЙН МӨНГӨ АЯГАНААС ГАДНА ТӨРИЙН ТАМГА, МАРШАЛЫН ОДОН, АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ УРЛАЖ ТҮҮХЭНД ҮЛДСЭН ДЭЭ
2026-06-16 09:19:41
Сайд Б.Батцэцэг Германы сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-06-16 07:31:35
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-06-16 07:27:16
МАН-ЫНХАН НИЙСЛЭЛИЙН СОНСГОЛООР Х.НЯМБААТАРЫН ТОЛГОЙГ ИЛЭЭД ӨНГӨРӨӨХ НЬ
2026-06-16 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ, НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГИЙН НАЙЗ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВТОБУС НИЙЛҮҮЛЖЭЭ
2026-06-16 07:00:00
БИ ДЕРЕВНИЙ ХҮҮХЭД
2026-06-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |