126 гишүүнтэй парламент бүрдснээсээ хойш төсвөөс өөр хэлэлцэх асуудалгүй болтлоо мухардаж байна даа. Тэд анхны чуулганы хуралдаанаасаа төсвийн тодотгол хэлэлцэж, намрын чуулган дундаа орчихоод байхад төсвөөс салаагүй л байна. Нэг ёсондоо төсвөөс болж 126 гишүүнтэй парламентын чадамжийн асуудлыг ярих хэмжээнд хүртлээ өндрийг авч байгаа юм.
УИХ-аар хэлэлцүүлэн баталсан төсөв Ерөнхийлөгчид дээр очиж бүдэрснээр ирэх оны төсвийг дахиад УИХ хэлэлцэхээр болж байна. Засгийн газрын замбааргүй зардалд хориг тавьж, УИХ хууль зөрчин төсөв баталсан гэдгийг Ерөнхийлөгч хатуухан санууллаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсөвт зарлагын хэмжээг 35 их наяд гэх түүхэнд байгаагүй өөдрөг тоогоор төсөөлж, түүнийгээ нөхөхийн тулд орлогоо өсгөсөн. Улмаар төсвийн алдаглаа нөхөх нь битгий хэл дахин тэлж, 1.9 их наядаар нэмэгдүүлсэн төсвийг шинэ парламент цензурдэж, танаж чадалгүй баталснаар 2025 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан.
2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн” хэмээн мэдэгдээд буй.
Тэгвэл ирэх долоо хоногоос УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу, үгүй юү гэдгийг хэлэлцэх нь тодорхой болж байна. Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлсэн төсвийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж мөн ч сүр дуулиан болсон доо уг нь. Угтаа бол шинэ гишүүдэд төсөв танилцуулахын тулд Соёл, спорт залуучуудын сайд Ч.Номингийн хамаарал бүхий “Тэрэлж сүйх” зочид буудалд 50 сая төгрөг зарцуулж, хуралдаж хэлэлцсэн удаатай.
Тэгвэл бид 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотой УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Б.ЖАВХЛАН: АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАХ ДЭЭР САНАЛ НЭГДЭЖ БАЙГАА

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: УИХ ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, УИХ хүлээж авах болов уу гэсэн таамаглалтай байна. Засгийн газрын хуралдаанаар ч мөн ер нь бол алдагдалгүй төсөв батлах дээр санал нэгдэж байгаа. Төсөв алдагдлагүй батлах ёстой гэсэн саналыг хүлээн авч, тэвчих ёстой зарим зардлаа танах шаадлагатай болж байна. Алдагдалгүй төсөв байх ёстой гэсэн тооцооллыг хийхэд нэлээд үйл ажиллагааг танах, энэ жилийн нэмэгдэж байгаа төсвийн 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа зүйл бий. Тухайлбал, цалин тэтгэврийн нэмэгдэл, боловсролын салбарын хуулийн нэмэгдэл гэх мэт өсч буй зарлууд дээр эргэж харах нөхцөл үүснэ. Мөн гадаад томилолтын зардал, Соёлын яамны ваучер зэргийг хасахад бага боловч Засгийн газрын үйл ажиллагаа талдаа зардлыг танах шаардлагатай байгаа бөгөөд УИХ ч мөн хүлээж аваад, хэлэлцэж, өөрчлөлт хийх байх. Засгийн газрын хувьд ч эерэг хүлээж аваад, өөрчлөлтөө хийгээд явна гэж бодож байна.
Нийтдээ 1.2 их наяд төгрөгийн таналт хийж байж, алдагдалгүй төсөв батлах боломжтой гэж харж байна. Хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлж, хойшлуулах зэрэг байдлаар зардлуудаа танаж таарах байх. 2025 оны төсөв хувийн хэвшлээ асар их дэмжсэн төсөв. Нэг төгрөг болгон хувийн хэвшил дээр очдог. Ирэх онд шинээр хийгдэх 1.7 их наядын хөрөнгө оруулалт байгаа. Хамгийн сүүлд нь урсгал зардлаа танана. 2.2 их наяд орчим төгрөгийн зардлын таналт хийж байж алдагдалгүй төсөв батлах боломж бүрдэнэ.
П.НАРАНБАЯР: БОЛОВСРОЛЫН САЛБАРААС ТАНАХ ЗАРДАЛ БАЙХГҮЙ
.jpg)
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР: Ирэх онд боловсролын салбарт 4.5 их наяд төгрөг төсөвлөсөн. Үүний 88 хувь нь урсгал зардалд зарцуулах хөрөнгө байгаа юм. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын ажилчдын цалин хөлс, хүүхдүүдийн дотуур байрны хоол хүнсний зардал, хичээл сургалтын үйл ажиллагааг саадгүй явуулахад зарцуулагдах үйл ажиллагааны зардалд зарцуулах хөрөнгө гэсэн үг. Боловсролын салбарын хөрөнгө оруулалт 200 тэрбум төгрөгөөр хасагдсан. Гэтэл жилд 17-20 мянган хүүхэд боловсролын салбарт нэмэгдэж орж ирж байгаа юм. Тэгэхээр ажиллах боловсон хүчнээс эхлээд хоолны зардал, анги танхим гэх мэтээр урсгал зардал нэмэгдээд байгаа юм. Манай салбарын хувьд ирэх оны төсөв дээр хүлээцтэй хандсан шүү дээ. Үнэхээр эрчим хүч, дэд бүтцээ шийдэхээр бол үүндээ хөрөнгө оруулалт хийе гээд төсвөө харьцангуй танасан. Харамсалтай нь, Ерөнхийлөгч хориг тавьснаар төсвөө танахаар болж байх шиг байна. Гэхдээ боловсролын салбарт танаад байх зардал үнэхээр байхгүй. Он дамнасан барилгуудаа дуусгахгүй бол гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд байсаар байна. Эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгааллын салбарын төсвийг танахгүй хэвээр үлдээх ёстой гэсэн байр суурьтай байна.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРААС ТАНАХ ШААРДЛАГАТАЙ ЗАРДАЛ ГЭЖ САНАЛ ОРУУЛСАН ЦАГТ НЬ БИ ЯРИНА

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Ерөнхийлөгчийн хоригийг эхний ээлжинд холбогдох Байнгын хороодоор хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлнэ. Чуулганы хуралдаанаар хоригийг хүлээж авсан тохиолдолд төсвийг дахин хэлэлцэх байх.
Эрчим хүчний салбар хүнд байдалд байгаа. Саяхан дулаан, цахилгааны үнийг нэмсэн шүү дээ. Эхний ээлжинд хоригийг хүлээж авах үгүй юү гэдэг шийдвэр гарсны дараа Их хурлын ажлын хэсэг байгуулагдана. Их хурлын ажлын хэсэг аль салбараас ямар зардлыг танах вэ гэдэг саналаа гаргах ёстой. Эрчим хүчний салбараас танах шаардлагатай зардал гэж санал оруулсан цагт нь би ярина.
Д.ЦОГТБААТАР: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ТАВИХ ҮНДЭСЛЭЛИЙГ НЬ ИХ ХУРАЛ ӨӨРӨӨ ГАРГААД ӨГЧИХСӨН
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР: Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэж бодож байсан. УИХ төсвөө батлахдаа тодотгол хийнэ гээд баталчихсан шүү дээ. Урьд өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Тэгэхээр Ерөнхийлөгчийг хориг тавих үндэслэлийг нь Их хурал өөрөө гаргаад өгчихсөн гэсэн үг. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа төсвийн зардлыг бууруулна гэж гаргаж ирсэн ч Их хурал зогсоож чадахааргүй болчихсон байсан. Их хурал өөрөө хуулиа барих ёстой. Тэгээд л тодотгол хийнэ гэдгээ зарлаад батлахаас өрө аргагүй болчихож байгаа юм. Би төсөв хэрээс хэтэрчихлээ гэж хоёр жил ярьсан шүү дээ. Улсын төсөв ДНБ-ний 70 хувийг эзэлж байна. Хувийн бизнесүүд жижиг бизнесүүд болж болчихлоо гэж мөн ч их хэлсэн. Хамгийн түрүүнд зардлаа танах дээр анхаарах хэрэгтэй. Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчсөн маш их хэрэгцээгүй зардал орж ирсэн. Томилолтын зардал гэхэд 100 гаруй тэрбум төгрөг байна. Тиймээс би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа.
Б.ЭНХБАЯР: УИХ-ЫН ДАРГА НҮДЭЭРЭЭ ТООЛЖ БАТАЛСАН ТӨСВИЙГ ГИШҮҮДИЙН ИРЦ, ОРОЛЦООТОЙ БАТАЛЖ ЧАДСАН УУ
.jpeg)
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: Төсөв батлахад би оролцоогүй. Оролцоогүй гэдэг чинь өөрөө нэг санал байхгүй юү. Ирцэндээ орчихоод чуулганы хуралдаанд оролцсон бол татгалзсан санал болж байгаа юм. Тэгэхээр би татгалзсан санал өгсөн гэсэн үг. Үүнийг нягтлахын тулд би УИХ-ын Тамгын газарт хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл камерын бичлэгээ өгөөгүй байгаа. Ийм буруу жишгийг халах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Төсөв баталсан УИХ-ын чуулганы хуралдааны бичлэг, тэмдэглэлийг авах хүсэлт УИХ-ын Тамгын газарт хүргүүлээд 10 хоносон ч гаргаж өгсөнгүй. Олон нийтэд нээлттэй мэдээллийг шаардаад ч гаргаж өгөхгүй байгаагийн учиг юу байна. Гар санал хураалтаар УИХ-ын дарга нүдээрээ тоолж баталсан төсвийг ингэхэд хуульд заасан яг гишүүдийн ирц, оролцоотой баталсан уу.
Ийн 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьснаар дахин төсөв тойрсон асуудлууд гарч ирлээ. Цаашлаад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга болон ажлын хэсгийг солихгүй бол төсөвт доривтой өөрчлөлт орж чадахгүй гэдгийг УИХ-ын гишүүд анхааруулж, шаардлага тавьж байгаагаа ч мэдэгдээд байгаа юм.
| БАЙР СУУРЬ: ХОРИГТ "ОРСОН" ТӨСВИЙН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ |
|
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |