Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болох гэж байгаатай холбоотой Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатартай ярилцлаа.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр болоход нэг хоног үлдлээ. Энэ удаагийн сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдсан талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Орон нутгийн ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-нд товлогдсон. Сонгуулийн ерөнхий хороо орон нутгийн сонгуульд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх чиг үүрэгтэй ажилладаг. Харин энэ удаагийн сонгуульд санал тоолох төхөөрөмжийг бэлдэх, саналын хуудсыг хэвлэх зэрэг зохион байгуулалтын ажилд түлхүү оролцоотой ажиллаж байна. Харин нэр дэвшигчийг бүртгэх, сонгогдсон төлөөлөгчийг батлах нь шат шатны сонгуулийн хороодын бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцан ажилладаг.
Энэ удаагийн сонгуульд 2230 санал байр, 2900 орчим санал тоолох төхөөрөмж байршуулсан байна. Бид аравдугаар сарын 7-нд хэсгийн хороодод хүргүүлсэн санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг улс орон даяар шалган турших үйл ажиллагаа явуулсан. Мөн алслагдсан сум, багуудын сонгуулийн дүн мэдээг дамжуулахад интернэт сүлжээнд холбогдох газар олох гэх мэтчлэн хугацаа алдах явдал их байдаг. Энэ удаагийн сонгуулиар сүлжээгүй, интернэтэд холбогдох боломжгүй газрууддаа "Старлинг" буюу хөдөлгөөнт интернэт төхөөрөмжөөр дүн дамжуулах арга хэмжээ авахаар бэлтгэл ажлаа хангасан байна.
-Энэ удаагийн сонгуульд хэчнээн нэр дэвшигч, нам эвсэл өрсөлдөх хүсэлтээ хүргүүлсэн бэ?
- Улс төрийн нам, эвслүүд, нэр дэвшигчид аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороодод нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн. Орон нутгийн сонгуульд 17277 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас 8031 нь төлөөлөгчөөр сонгогдоно.
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХУГАЦАА ДУУССНААС ХОЙШ СУРТАЛЧИЛГАА ХИЙСЭН БОЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ, ЭГҮҮЛЭХ ТАТАХ ХҮРТЭЛХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
-Сонгуулийн сурталчилгаа 00:00 цаг гэхэд албан ёсоор хаагдсан. Хууль бус сурталчилгаа хийсэн бол ямар хариуцлага хүлээх вэ?
-Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусснаар нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл түгээхийг хуулиар хориглосон байдаг. Нэр дэвшигчид гадуур тавьсан сурталчилгааны самбаруудаа буцаан татсан байх ёстой. Мөн цахим орчинд тавьсан мэдээллүүдээ устгах, тараах материал иргэдэд өгөхгүй байх үүрэгтэй. Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусснаас хойш сурталчилгаа хийсэн бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Цаашлаад Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийг эгүүлэн татах үндэслэл болдог. Иргэд ийм зөрчлийн талаарх гомдлоо цагдаагийн байгууллагад баримт нотолгоотой мэдээллэх боломжтой. Улмаар хууль хяналтын байгууллага шалгаж, гэм буруутай эсэхийг тогтооно. Ингээд тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчид ямар арга хэмжээ авахыг шийдэх хуулийн зохицуулалттай.
НЭГ САНАЛЫН ХУУДАС ДЭЭР ХОЁР ХЭСЭГ САНАЛ ӨГНӨ
-Сонгуульд санал өгөхдөө иргэд юунд анхаарах вэ?
-Иргэдийн хувьд сонгуулийн сурталчилгааны хугацаанд тараасан материал, танилцуулга, мөрийн хөтөлбөртэй танилцаж, өөрийнхөө амьдрах орчныг ямар байх вэ гэдэг төлөөллөө сонгож байгаа учраас саналаа өгч, сонгуульдаа идэвхтэй оролцох нь чухал. Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх төлөөлөл бүхий хүнээ сонгож байгаа учраас орон нутгийн сонгуульд иргэд ач холбогдол өгч, хариуцлагатай оролцох нь нэн тэргүүний асуудал болоод байна. ИТХ-ын төлөөлөгч бол тухайн иргэний амьдарч байгаа орчинг сайжруулах бүх асуудлыг шийддэг. Тиймээс өөрийнхөө амьдарч буй орчин нөхцлөө аюулгүй тав тухтай болгохын тулд орон нутгийн сонгуульд саналаа өгөөд төлөөлөл болгон гарсан хүнээсээ хариуцлага нэхдэг гэдгийг анхаарах шаардлагатай байна.
Иргэдийг хэнд, хаана саналаа өгсөн бэ гэдгийг мэдэх боломжтой гэсэн ташаа мэдээлэл маш их байдаг. Таны өгсөн саналыг хэнд өгсөн бэ гэдгийг хэн ч мэдэх боломжгүй. Саналаа өгөхдөө саналын хуудсаа тусгай хавтсанд хийгээд зориулалтын бүхээгний ард суугаад санал тоолох төхөөрөмжинд доош харуулан уншуулдаг. Тиймээс ийм худал мэдээлэлд авталгүй, өөрийн итгэл үнэмшлээрээ саналаа өгөөрэй гэдгийг сануулах нь зүйтэй.
-Саналын хуудас дээр иргэд хэрхэн саналаа өгөх талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн сонгогчид дүүргийн болон нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчийг сонгоно. Харин орон нутагт сумын болон аймгийн ИТХ-д нэр дэвшигчийг сонгох юм. Нэг саналын хуудас нь хоёр хэсгээс бүрдэж байгаа. Тэгэхээр иргэд мандатын тооноос хамаарч хоёр санал өгнө. Саналын хуудас дээр тухайн тойргын мандатын тооноос хамаарч хэдэн нэр дэвшигчийг дугуйлах боломжтой вэ гэдгийг нь биччихсэн байгаа. Саналын хуудсаа анхааралтай уншаад бөглөх хэрэгтэй. Энэ удаад саналын хуудас дээр илүү болон дутуу тэмдэглэл хийвэл хүчингүйд тооцно. Мөн иргэдийн дунд нэг намын бүх хүнийг сонгож байж саналын хуудас хүчинтэй болно гэх ойлголт байдаг. Энэ бол ташаа мэдээлэл. Сонгогч мандатын тооноос хамаарч сонголтоо хийх юм.
50 ХУВЬД ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ЯВУУЛНА
-Улс төрийн намууд, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрт тусгаагүй амлалт өгвөл хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?
-Хуульд зааснаар нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр боловсруулан сонгуульд оролцоно. Түүнийгээ сонгуулийн сурталчилгааны хоногт тайлбарлан таниулах үүрэг хүлээнэ гэдгийг хуульд тодорхой заасан байдаг. Мөрийн хөтөлбөр дээр заагаагүй амлалт өгөх, хишиг хувь хүртээх, бэлэн мөнгө тараах зэрэг хууль бус үйлдэл хийвэл мөн Зөрчлийн хуулиар торгох, нэр дэвшигчийг эгүүлэн татах хуулийн зохицуулалт бий.
-Орон нутгийн сонгуульд хэдэн хувийн гар тооллого явуулах вэ?
-УИХ-ын сонгуулиар 100 хувийн гар тооллого хийсэн. Харин орон нутгийн сонгуульд 50 хүртлэх хувийн гар тооллого хийнэ гэж хуульд заасан байгаа. Гар тооллогыг тухайн хэсгийн хороонд ажиллаж байгаа ажиглагч нараар сугалуулж тооллогыг явуулна. Бид иргэдэд санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг ямар зарчмаар хэрхэн ажилладаг талаар 21 аймаг, есөн дүүрэгт сонгогчдын өдөрлөг зохион байгуулж, таниулах ажлыг зохион байгуулсан. Үүний үр дүнд санал тоолох төхөөрөмжинд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн гэж болно.
-Санал авах байранд ажиллаж байгаа төрийн алба хаагчид саналаа өгөх боломжтой юу?
-Аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар санал авах байранд ажиллаж байгаа төрийн алба хаагчид саналаа өгөх боломж нь хязгаарлагдмал байдаг. Тухайн хэсэгт ажиллаж байгаа төрийн алба хаагч тухайн дүүрэг, сум, орон нутагт амьдардаггүй бол иргэдийн төлөөлөгчийг сонгож саналаа өгөх нь ач холбогдолгүй. Тиймээс орон нутгийн сонгуулийн хуульд энэ талаарх зохицуулалтыг тусгаагүй байдаг. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос тухайн төрийн алба хаагчийн сонгох эрхийг хангах үүднээс аль болох тухайн алба хаагчийг өөрийн нь оршин суугаа хаягтай ойр хэсгийн хороонд томилон ажиллуулахад анхаарч ажиллах чиглэл өгсөн.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Т.ГҮЕНБААТАР: ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД 17278 НЭР ДЭВШИГЧ ӨРСӨЛДӨЖ БАЙГААГААС 8031 НЬ ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДОНО |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |