УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Л.ГҮНДАЛАЙ: Үнэхээр шийдэж чадахгүй байгаа бол ард нийтийн санал асуулга хийх хэрэгтэй
 (47)(3).jpg)
"УИХ-ын хэдэн гишүүнтэй байх, сонгууль нь ямар тогтолцоотой байх эсэх талаар сайн судлах хэрэгтэй. Үүнийхээ дараа төлөвлөгөөгөө гаргаад, хуульдаа өөрчлөлт оруулаад, зоригтой шийдвэрүүд гаргах ёстой. Тэрнээс хэн нэгнээс асууна гэж байхгүй. Төрийн дээд байгууллага шууд шийдвэрээ гаргаж чаддаг байх ёстой. Үнэхээр шийдэж чадахгүй байгаа бол ард нийтийн санал асуулга хийх хэрэгтэй. Гишүүдийн тоо хэд байх тийм ч сонин биш, төсөв нь л өсөх байх. Холимог тогтолцоо Монгол Улсад тохирох зүйл биш. Нэгэнт л өөрчлөх гэж байгаа бол хэрэгтэй зүйлээ л хийх хэрэгтэй. Ард түмэн “Улс эх орноо удирдаад, зоригтой шийдвэр гарга, ажлаа хий” гэж л УИХ-ын 60 суудлыг МАН-д өгсөн"
ХУУЛЬЧ О.АЛТАНГЭРЭЛ: Монгол Улсад холимог тогтолцоо хэрэгтэй, гэхдээ зөвхөн тоо ярьж байгаа нь харамсалтай
 (48)(2).jpg)
"Үндсэн хууль өөрчлөх нь улсын цаашдын хувь заяанд ихээхэн хамаатай асуудал. Харамсалтай нь сүүлийн үед их тоо л ярих болж, тоо хэд байх маргаантай асуудал мөн. Гэхдээ тулгамдаж буй асуудлуудаа яаж шийдэх үү гэдгээ тооцох л хэрэгтэй. Мөн иргэдэд буруу, дутуу мэдээлэл өгч байна уу гэдгээ бодох нь зүйтэй. Тогтолцоо гэж ярьж байгаа бол Монгол Улсад иргэдийн санал гээгдэхгүй холимог тогтолцоо хэрэгтэй. Гэхдээ зөвхөн тоо ярьж байгаа нь харамсалтай. Гишүүдийн тоог нэмж болно. Харин хэд байх эсэхийг ард түмнээсээ асуух нь зүйтэй. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл болохоос ард түмэн биш. Улс төрийн намууд бол бүр ч биш. Монгол Улс шаардлагатай тохиолдолд ард нийтийн саналыг авах тухай Үндсэн хуульдаа зааж, хуулийг нь 1995 онд баталсан. Гэсэн ч 28 жилийн хугацаанд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ бүх асуудлыг шийдэж ирлээ. Одоо ганц удаа ард нийтээсээ асуугаад шийдэх хэрэгтэй. Тойрогтоо очсон нэр зүүж, зааланд хэдхэн хүн суулгаж ярилцчихаад "Ард түмэн дэмжиж байна" гэж худал ярьж, хуурмааргүй байна. Би хуульч хүнийхээ хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарт ард нийтийн санал асуулга явуулах тухай хүсэлт хүргүүлсэн"
 (49)(1).jpg)
ИРГЭН Б.ЭРХЭМБАЯР: Гишүүдийн тоог нэмэх, холимог тогтолцоотой болгох ямар ч шаардлагагүй
"Намын жагсаалтаар орж ирж байгаа хүмүүс хэр чадамжтай эсэх нь тодорхойгүй. Одоо байгаа ихэнх гишүүнд иргэд дургүй байгаа. Тэд дахиад намынхаа жагсаалтаар ороод ирэх боломжтой гэж харж байгаа. Үнэндээ гишүүдийн тоог нэмэх, холимог тогтолцоотой болгох ямар ч шаардлагагүй"
ИРГЭН Ц.ОЮУНЧИМЭГ: Манайх шиг цөөхөн хүн амтай улсад тийм олон гишүүний хэрэг байхгүй
"Ард түмэн л хэдэн гишүүнтэй, ямар тогтолцоотой байхаа шийдэх байх. Бүх нийтийн санал авна гэсэн ойлголттой байсан ч үгүй бололтой. Манайх шиг цөөхөн хүн амтай улсад тийм олон гишүүний хэрэг байхгүй гэж бодож байгаа"
ИРГЭН Б.САМПИЛ: Гурван сая иргэд 126 гишүүн хэтэрхий ихэднэ
УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр зардал, албан тушаалаа ашиглаж хийсэн хулгай л ихсэх байх. Гурван сая иргэд 126 гишүүн хэтэрхий ихэднэ.
ИРГЭН Н.ОТГОНЧИМЭГ: Гишүүдийн тоо нэмэгдэх нь надад үнэхээр таалагдахгүй байгаа
"Би нэг юмыг ер ойлгохгүй юм төрийн бүтэц данхайгаад л иргэдийнх нь амьдрал өрөвдмөөр байх юм. Монголчуудын дийлэнх нь эх орноосоо яаж явах уу л гэдгийг бодож байгаа. Одоо сонгууль дөхөхөөр л ажлаа хийж байгаа дүр эсгэх юм. Гэтэл иргэд нь нийгмийн даатгал, татвараа төлөөд, өрнөөс өрний хооронд болгочих гээд л амьдарч байна. Тэгэхэд УИХ-д сууж байгаа хэд нь “идэж, уугаад л” явах юм. Одоо төр нь томроод, систем нь өөрчлөгдөөд байвал энэ эх оронд чинь үлдэх хүн байхгүй. Нэг мөсөн түүх бүтээх өөрчлөлт л хиймээр байна. Гишүүдийн тоо нэмэгдэх нь надад үнэхээр таалагдахгүй байгаа, 126 хүн төрийн мөнгө идээд эхэлбэл юу болох бол... Намууд нь дотроо хуваагдчихсан байхад холимог тогтолцоо ч хэрэггүй"
| БАЙР СУУРЬ: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ НЬ ЗӨВ, БУРУУ |
|
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
ХЭНИЙ Ч БУРУУ БИШ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
Т.Нямжаргал “UFC”-ийн 326 эвэнтэд арав дахь ялалтаа авлаа
2026-03-08 13:34:33
Жүдо бөхийн өсвөр үеийн Европын цомоос 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-03-08 09:32:20
ХАНУЙ ГОЛЫН ГАНГАН ХҮҮХНҮҮДТЭЙ ХАМТ “МАРТ”-ЛААД...-I
2026-03-08 09:00:00
Э.Оюунболд арслан Түдэвтэй сумын 100 жилд зориулсан барилдаанд түрүүлэв
2026-03-08 07:20:00
Ерөнхий сайд Г.Занданшатар “Алдар эхийн одонт ээж” нарт хүндэтгэл үзүүллээ
2026-03-08 07:10:00
Өмнөговь аймагт “СПОРТЫН АЛДАРТАН БИДНИЙ БАХАРХАЛ” уулзалт боллоо
2026-03-08 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-03-08 07:00:00
М.ДАВААДОРЖ: МИНИЙ ЭМЭЭ Ц.БУНИА ДОЛООН ЖИЛИЙН ДОТОР 2000 ГАХАЙ ҮРЖҮҮЛЖ, 36-ХАН НАСАНДАА МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГАХАЙЧИН БОЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ
2026-03-08 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-03-08 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2026-03-08 07:00:00
Б.НАРАНБУЛАГ: Долоон хүүхэдтэй, завгүй ээжийн амьдралдаа би хайртай
2026-03-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |