-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар та судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийг өөрчлөх галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн. Тиймээс би мянга хашхираад ч нэмэргүй байх. Үнэндээ муулах, магтах аль аль нь хэцүү. Өндөр зардал гаргаад л 21 аймгаас иргэдийн төлөөллийг цуглууллаа. Энэ зөвхөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай заалтын нэг л хэсэг. Урт хугацаанд судалгаатай хандаж байж л Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Ямар ч утга учиргүй тоо заасан эсвэл салбар хууль, эсвэл журмаар зохицуулж болох зүйлсийг оруулаад ирсэн байх юм. Үндсэн хуулийг олон дахин өөрчилж, хэрэггүй заалт нэмсээр байвал Үндсэн хууль байхаа болино.
-Сонгуулийг холимог системээр явуулахыг УИХ-д суудалтай намууд дэмжсэн 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорциональ буюу намын жагсаалтаар сонгоно гэх хувилбарыг эрх баригч намын зүгээс дэвшүүлээд байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Олон сөрөг зүйлийн цаана ололттой тал ч бий. Олон улсад холимог тогтолцоо амжилттай явж буй жишиг бий. Гэхдээ Монгол Улсад энэ тогтолцоо тохирох эсэх талаар ямар ч ул суурьтай, даацтай судалгаа алга. Улс төрчид сайн пр багтай болохоос сайн судлаачтай байж чадахгүй байна.Судлаачаар сайтар судлуулж үүний үндсэн дээр Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулиа өөрчлөх хэрэгтэй. Шинжлэх ухааны онол талаасаа бол маш олон давуу талтай. Гэхдээ практик дээр манай улсад жинхэнэ утгаараа энэ тогтолцоо хэрэгжинэ гэдэг хэцүү. Тогтолцоогоо солиод л цэгцэрчихнэ гэж их сайхан ухаалга, сурталчилгаа хийж байна. Үнэн хэрэгтээ бид тогтолцооны хэлбэрийг л өнгөц хуулбарлаж байгаа.
-Намын жагсаалтаар гишүүдийг сонгоно гэж байгаа. Энэ тохиолдолд чадварлаг улс төрчдийг сонгож чадах уу?
-Намаараа бөөцөөлүүлж орж ирэх хүмүүс элбэг болох магадлалтай. Үнэн хэрэгтээ намдаа илүү мөнгөтэй, улс төрд олон жил ажилласан хүмүүс л сонгогдох болно гэсэн үг. Нэг талаараа иргэдийн сонгохыг хүссэн хүн намын жагсаалтаар хасагдах боломжтой.
-Эмэгтэй гишүүдийн тоог нэмж, улс төр дэх байр суурийн нэмэгдүүлэх асуудал сонгуулийн өмнө сөхөгддөг. Ирэх сонгуулиар нэмэгдэх боломж бий юү?
-Манайд ерөнхийдөө эмэгтэйчүүдэд хандах хандлага ширүүн талдаа. Эмэгтэй сайд нарыг бол яаж ийгээд зулгаагаад унагачихдаг. Гэхдээ ер нь дэлхий нийтийн хандлага бараг тийм. Эмэгтэй хүнийг албан тушаалд дэвшүүлэхийн ач холбогдол юу вэ гэсэн чинь унагахад амархан гэсэн үг ч байдаг. Хүссэн хүсээгүй далд ухамсраараа хүйс хараад байна. Нийгмийн ийм сэтгэл зүй байгаа үед квот байж байж л хандлага өөрчлөгдөнө. Гэхдээ заавал эмэгтэй хүн болж төрснийх нь төлөө сонгоно гэсэн үг биш.
-Сонгуулиар хөндөгддөг бас нэг асуудал бол гишүүд тойрогтоо мөнгө тараах явдал байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид энэ талаар томоохон нийтлэл бичээсэй, нийгэмд хүчтэй “хашгираасай” гэж би хүсдэг. Бүх сонгогчид мөнгө, ухуулгад хууртддаггүй. Гишүүдийн мөрийн хөтөлбөрийг тогтож уншиж, хийж хэрэгжүүлсэн ажлыг нь эргээд сөхдөг хүмүүс ч бий. Ийм иргэдийг олон болгохын төлөө хэвлэл тэргүүн эгнээнд ажиллах хэрэгтэй.
| Д.ОЮУНЧИМЭГ: Үндсэн хуулийг олон дахин өөрчилж, хэрэггүй заалт нэмсээр байвал Үндсэн хууль байхаа болино |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |