УИХ-ын гишүүн Д.Ганбаттай Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль болон цаг үеийн асуудлааар ярилцлаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг Их хурал хийлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дагаврыг та хэрхэн харж байна вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлт хоёр иртэй хутга шиг болсон. Хоёр иртэй хутгыг сайн зүйлд ч хэрэглэж болдог, муу зүйлд ашиглаж болно. Хоёр тийш явж магадгүй гэсэн үг. Ерөнхийдөө Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд ямар өөрчлөлт хийхээс шалтгаана. Мөн хуулийн хэрэгжилт ямар байх вэ, дүрэм журмууд яах гарах гэдгээс шалтгаана.

Нөгөө талаараа ард түмний шүүлтүүлээр нэгээс доошгүй удаа парламентад сонгогдсон хүнийг жагсаалтад оруулбал улс төрийн намууд төлөвшиж, бодлогын өрсөлдөөн явуулах эерэг талтай. Өнгөрсөн хугацаанд манайх ямар засаглалтай явж ирсэн бэ, гэдгээ тодорхойлж чадахгүй байна. Үүнийг ч би чуулганы хуралдаан дээр асуусан. Гэтэл хэн ч хариулт өгч чадаагүй. Засгийн газар сүүлийн үед Их хурлын нэр хүндийг унагаж байна. Ингэснээр ард түмэн төрд итгэх итгэлээ алдаж байна. Төрдөө итгэхгүй байвал улс орон эмх замбараагүй болох, өмнө нь олсон ололт амжилтаасаа буцах эрсдэлтэй. Тэгэхээр саяын Үндсэн хуулийн өөрчлөлт энэ бүх сөрөг үр дагавраас хамгаалж, өмнөх алдаагаа засах гэж оролдсон өөрчлөлт болсон.
-Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдаж, дараагийн яаралтай хэлэлцэх хууль яалт ч үгүй Сонгуулийн тухай хууль болоод байна. Таныг намын жагсаалтыг нээлттэй, ил тод байлгах ёстой гэсэн байр суурьтай байгаа гэж ойлголоо. Сонгуулийн тухай хуульд үүнийг хуульчлах боломж бий юү?
-Сонгуулийн тухай хуулийн төслийг МАН-аас УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй гишүүд, АН-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл бид хоёр Их хуралд өргөн мэдүүлсэн. Тогтолцоог Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдчихлээ.
Харин миний зүгээс намын жагсаалтыг нээлттэй болгож, ард түмнээр нэрсийг эрэмбэлүүлээд өг гэсэн шаардлага тавьж байгаа. Нам жагсаалтаа оруулж ирээд, ард түмэн эрэмбэлэх зарчмаар явна гэсэн үг.
-2012 онд холимог тогтолцоогоор Их хурлын сонгуулийг явуулсан ч хаалттай жагсаалтаас болоод хүсээгүй улстөрчид орж ирсэн гэсэн шүүмж гарч байсан шүү дээ. Нээлттэй болгож чадах уу?
-Тийм. Хаалттай жагсаалтаас болж, “хонины хонхорт” байдаг нөхдүүд Их хуралд гарч ирсэн. Нээлттэй болгочихвол энэ хүсээгүй гишүүд чинь орж ирж чадахгүй.
-Холимог тогтолцоогоор сонгууль явуулбал, олонд танигдсан, популист улстөрчид гарч ирэх магадлалтай гэдэг. Намын жагсаалтыг яаж гаргавал зүй зохистой байх бол?
-Поп улс төрийг бид өнгөрсөн 70 жилийн хугацаанд хангалттай мэдэрлээ. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр поп улстөрчид сонгогддог байдал арилах байх гэж бодож байна. Намууд бодлого ярьдаг, мөрийн хөтөлбөр зорилтыг авч явах хүмүүсээ нэр дэвшүүлэх байх. Нээлттэй байдлаар жагсаалтаа гаргачихвал ард түмэн түүнийг нь эрэмбэлээд өгчихнө.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хоёр тойрог нэмэхээр хуульчилсан. Энэ хоёр тойргийг хаана хуваарилах талаар та ямар саналтай байгаа бол?

-Хоёр тойргийг нийслэлд нэмсэн нь зүгээр. Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь нийслэлд амьдарч байна. Хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжин суурьших хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Өмнөх 30 жилд нийслэл рүү чиглэх хөдөлгөөн 20-30 хувиар нэмэгдэж байсан бол сүүлийн жилүүдэд энэ хувь эрчимтэй нэмэгдэж 40-50 хувь болсон байна. Цаашид ч энэ тоо нэмэгдэнэ гэсэн судалгаа бий. Хот суурин руу чиглэх хөдөлгөөнийг хязгаарлах талаар Засгийн газраас доривтой арга хэмжээ авч чадахгүй байна.
Салхины эсрэг шүлсээ хаяж байгаагаас ялгаагүй л ажлуудыг хэрэгжүүлж байна. Энэ бол мөнгө төгрөг, цаг хугацаа үрсэн ажил болно. Тиймээс Улаанбаатар хотоо, хотын тулгуур төвүүдээ, Засаг захиргааны системээ өөрчлөх хэрэгтэй.
-Та улс төрийн намуудыг төлөвшүүлэх хэрэгтэй гэж байна. Сонгуулийн тухай хуулийн дараа Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцүүлэх товтой байгаа. Энэ хуулийн гол зүйл заалтын нэг нь улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал байгаа шүү дээ. Санхүүжилтийг нээлттэй ил тод болгох талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт бол парламентын цогц өөрчлөлт юм. Ярианы эхэнд би Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоёр иртэй хутга гэж хэлсэн учир нь энэ. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг зөв хэрэгжүүлж чадвал улс орны хөгжилд, монголын ард түмэнд хэрэгтэй. Парламентын ардчилалыг бэхжүүлэх хоёр дахь давалгаа энд явна. Нөгөө тал руугаа явуулбал улс орон нэг бүлэглэлийн гарт орно.
-Хуулийн хэрэгжилт дээр алдаа гараад байгаа шалтгаан нь юу юм бэ?
-Уг нь манайд Үндсэн хуулиар олгогдсон ардчилсан институтууд нь байгаад байдаг. Хараат бус шүүх засаглал, хууль тогтоох дээд байгууллага Их хурал, гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэх Засгийн газар бүгд байна. Гэвч амьдрал дээрээ энэ бүхэн нь холилдчихсон. Бүлэглэлийн дохио зангаагаар УИХ хууль батладаг, Засгийн газар нь Их хурал болчихсон, МАН гэдэг нам хэмжээгүй эрхтэй болчихсон байна.
-Үүнд сөрөг хүчин хяналт тавих ёстой биш үү. Ардчилсан нам даргатай болчихсон. Эв зүйгээ олчихсон гэж ойлгож болох уу?
-Намын дарга аа Улсын дээд шүүхэд бүртгүүлээд, намаа нэгтгээд, бүлгээ ч бас нэгтгэчихлээ. Аль аль талаасаа нэг алхам ухарч, үзэл санаандаа нэгдсэн. Өнгөрсөн хугацаанд ганц дайчин ганцаардахгүй гэж би ганцаараа нэлээд явсан. Үүний үр дүнд бид эргэлтийн чанартай хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэн батлуулсан. Ардчилсан намыг байр сууриндаа ирж, улс орныхоо хөгжлийг нэг удаа зөв замд нь оруулах өөрчлөлт, боломжийг нээж байна гэж харж байгаа.
-Эцэст нь та Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулахаар тойрогтоо ажиллаад ирсэн. Цахим орчинд ч таны тойрогтоо ажиллаж байгаа зураг нэлээд дуулиан тарилаа. Энэ талаар тайлбар өгвөл?
-Тойрогтоо хоёр удаа очиж ажилласан цөөн гишүүдийн нэг нь би. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн гишүүний хамт яваад ирсэн. Би иргэдтэйгээ нээлттэй уулздаг. Түүнийг нь цахим орчинд шүүмжилж, зураг гаргасан байна лээ. Надаас өө олчих гээд байдаг юм шиг байна лээ.
| Д.ГАНБАТ: НАМЫН ЖАГСААЛТЫГ НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ, АРД ТҮМНЭЭР ЭРЭМБЭЛҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭЖ ӨГ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |