УИХ-ын гишүүн асан С.Ламбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа хүлээлгэж өгснөөс хойш намын бүлгийн гишүүдтэйгээ хамтарч ажиллаж, цахимаар санал өгөх байдлаар улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгаа гэсэн ярилцлага сүүлд хэвлэлд өгсөн харагдсан. Улс төрийн гал тогоонд олон жил ажилласан хүний хувьд намынхаа болон одоогийн улс төрийн байдлыг хөндлөнгөөс ажиглаж байгаа болов уу гэж бодож байна. Гаднаас ажиглахад өнөөгийн улс төр ямар байр байдалтай байх юм бэ?
-Яах вэ, хийж сурсан ажил болохоор зарим хуулиудыг уншиж гишүүдэд цахимаар санал өгч л байна. 2016 оноос хойш МАН дангаараа эрх барьж, манай нам парламентад 9-11 гишүүнтэй, нам нь ч тодорхойгүй байдалтай явж ирлээ. Тааламжтай мэдээ гэвэл Ардчилсан нам одоо л эв зүйгээ олж байх шиг байна. Ардчилсан нам ийм байдалд орох нь улс төрд, эх орны эрх ашиг, ард түмний аж амьдралд муугаар л нөлөөлнө шүү дээ. Одоо нэгэнт эв зүйгээ олсон юм бол залуучууд минь зогсоо зайгүй, эрч хүчтэй ажиллаж, алдсан цаг хугацааг нөхөх хэрэгтэй. Манай намын лидерүүд ч залуучуудаа бүх талаар дэмжиж ажиллах хэрэгтэй.
ЭРХ БАРЬЖ БАЙГАА НАМЫН ХҮСЛЭЭР СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ОЛОН УДАА ӨӨРЧИЛСӨН. ХЭРЭВ ҮНДСЭН ХУУЛЬДАА ЗААЧИХВАЛ СОНГУУЛИЙН ХУУЛИАР ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ БОЛНО
-Эрх баригчид Үндсэн хуульд гар хүрэх нь их боллоо. Долоон жилийн хугацаанд төр барих хугацаандаа хоёр удаа өөрчлөлт оруулж, гурав дахь удаагаа гар хүрэх гэж байна. Үндсэн хуульд ингэж ойрхон гар хүрээд байж болох уу?
.jpg)
-Уг нь хуулийн дагуу авч үзвэл болохгүй л дээ. Олон удаа Үндсэн хуулиар оролдож байгаа нь асуудлыг цогцоор нь нэг мөсөн шийдэхгүй ганц нэг асуудлыг шийдээд байгаатай холбоотой. Тухайлбал, 2021 онд сонгуулийн тогтолцоог холимог болгох, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох тухай ярьж байсан ч УИХ зөвхөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх асуудлыг шийдээд дуусгачихсан. Түүнээс болж одоо тогтолцоо, гишүүдийн тоог өөрчлөх гэж зовцгоож байна.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа хоёр л заалт байна. Гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх. Гэтэл үүнийг салбар хуулиар зохицуулах боломжтой заалтууд шүү дээ. Заавал Үндсэн хуульд нэмж тусгах гээд байгаагийн цаад шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Тийм л дээ. Гэхдээ нэгдүгээрт, гишүүдийн тоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульд заасан “УИХ 76 гишүүнтэй байна” гэсэн заалтыг өөрчилж байж гишүүдийн тоог нэмэх шаардлага гарч байгаа юм. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоогоо тогтвортой байлгахын тулд хосолсон хувилбарыг сонгон авч хуульчлах гэж байна.
Яагаад гэвэл эрх барьж байгаа намын хүслээр сонгуулийн тогтолцоог олон удаа өөрчилж ирсэн юм. Хэрэв Үндсэн хуульдаа заачихвал сонгуулийн хуулиар тогтолцоог өөрчлөх ямар ч боломжгүй болно. Энэ нь намуудын төлөвшилд ч сайнаар нөлөөлнө.
-Өнөөдөр гишүүдийн тоог нэмэх шаардлага үнэхээр үүссэн үү. Гишүүдийн тоог нэмчихвэл кнопын эрх мэдэл буурна гэж хууль санаачлагчид тайлбарлаад байгаа. Үүнтэй та санал нийлэх үү?
-Тийм тал байгаа л байх. Гэхдээ гишүүдийн тоондоо биш л дээ. Хамгийн гол нь гишүүдийн хариуцлагаас болж тоо нь бага юм шиг харагдаад байгаа байх.

Анх Үндсэн хууль батлагдахдаа 76 гишүүний 51 нь хуралдаа орсноор чуулган эхэлдэг, 39 гишүүний саналаар хууль батлагддаг байсан бол 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа 39 гишүүн хуралд орсноор чуулган эхэлдэг, 19 гишүүн хууль батлах боломжтой болгож гишүүдийн хариуцлагыг улам сулруулсан гэж боддог. Тиймээс гишүүдийн тоог хэд ч болгож өсгөсөн энэ хариуцлагын тогтолцоог өөрчлөхгүй бол чанарт өөрчлөлт гарахгүй.
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг Ардчилсан нам дэмжиж байгаа гэж ойлгож байна. Гэхдээ тогтолцооны хувь дээр дахин ярилцах шаардлагатай гэж байсан. Ямар хувилбар байвал зохистой гэж үзэж байгаа юм бэ?
-Өөр байсан зүйл нь 50,50 хувиар биш, тойрогт дэвших нь 60, жагсаалтаар дэвших нь 40 хувь байх нь зөв гэсэн санал дэвшүүлсэн байсан. Одоо ерөнхийдөө тэр чиглэлээр зөвшилцөлд хүрч байх шиг байна.
-Намын жагсаалтаар гишүүдийг оруулбал хуучин гишүүд олноороо орж ирнэ гэсэн хардлага олны дунд бий. Таны хувьд намын жагсаалтыг яаж гаргавал зүй зохистой байх бол?
-Өмнө нь нэг удаа хосолсон хувилбараар сонгууль явуулахдаа намд санал өгөөд тухайн намын авсан саналд дүйцүүлж оруулах хүнээ нам эрэмбэлдэг байсан бол одоо жагсаалтад оруулахаар намаас дэвшүүлсэн хүмүүсийг Сонгуулийн төв байгууллага эрэмбэлэх болж байх шиг байна. Энэ нь ч зөв байх. Хамгийн гол нь ямар хүнийг жагсаалтад оруулж болохгүй вэ гэдгээ намууд хатуу тохирох хэрэгтэй байх.

-Гишүүдийн тоог нэмбэл хоёр танхимтай парламент байгуулах нь зөв гэсэн санал ч олноор гарч байсан. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Монгол Улс тэр хувилбарыг хамгийн анх 1990-1992 онд хэрэгжүүлсэн. Шинэ Үндсэн хууль батлагдсанаар 1992 оны УИХ-ын сонгуулиас эхлээд нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн. Одоо энэ тогтолцоогоо хадгалж, бэхжүүлэх нь чухал гэж боддог.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа нь эрх баригчид дахин сонгогдох боломжоо хайж байна гэх шүүмжлэл ч бий. Үнэхээр МАН дахиад олонх болох боломж энд байна уу?
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, хосолсон хувилбараар сонгууль явагдах тохиолдолд намууд чөлөөтэй өрсөлдөж, олон нам УИХ-д орж ирэх боломж бүрдэж байгаа болохоор МАН дахин сонгогдох нь юу л бол. Харин ч эвслийн Засгийн газар бүрдэх тийшээ явах болов уу.
Санал асуулгыг хуулийн дагуу хийхгүйгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь ард түмнийхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж байгаа хэрэг л дээ.
-Тантай санал нэг байна. Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөх асуудал чинь УИХ-ын асуудал биш, ард түмний эрх мэдэлд байдаг юм ш дээ. Тийм ч учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард түмний санал асуулгаар шийдэх ёстой. Тийм санал асуулгыг хуулийн дагуу хийхгүйгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь ард түмнийхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж байгаа хэрэг л дээ.
-Баярлалаа
| С.ЛАМБАА: ЦОГЦООР НЬ ШИЙДЭХГҮЙ БАЙГААГААС ҮНДСЭН ХУУЛЬД ДАХИН ГАР ХҮРЭХЭД ХҮРГЭЖ БАЙНА |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |