1990 оноос өмнө төрийн эрхийг нэг нам дангаараа барьж, Монгол Улсын бодлогыг ганцхан нам л тодорхойлж байлаа. Харин өнөөдөр 31 жилийн өмнөх тэр үе рүүгээ ухарч, дахиад л нэг намын “дарангуйлалд” шилжих нь гэж учир мэдэх нэг нь халаглаж сууна. Угтаа бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төрийн намын хөгжил, соёл манайд огтоос төлөвшөөгүй нь тодорхой харагдаж байгаа юм. Уг нь 30 жил гэдэг улсаа төвхнүүлэхэд тийм ч богино хугацаа биш л байлтай.
Сүүлийн хоёр удаагийн сонгуульд улс төрийн хоёр дахь томоохон хүчин гэгдэх Ардчилсан нам үнэмлэхүй ялагдал хүлээснээс хойш улс төр унтаа байдалд шилжиж, өрсөлдөөнгүй, сонирхолгүй болчихлоо. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд МАН, АН гэсэн хоёрхон улс төрийн хүчин л гол тоглогч байсан нь монголын төрийг эмгэнэлтэй байдалд хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Уг нь Улсын дээд шүүхэд бүртгэлд албан ёсоор бүртгэлтэй нийт 36 улс төрийн хүчин бий. Үүнээс парламентад суудалтай албан ёсны гурван нам байна. Гэтэл нэг нам парламентад дангаараа 61 суудал эзэмшиж байгаа нь улс төрийн намын хөгжил ямар түвшинд байгаа илтгэж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй энэ Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудыг олонх нь эрх баригч намд дагаар орчихсон сонгуульд тэднийг ялуулах тактикаар оролцдог гэх нь бий. Энэ нь ч үнэний ортой.
УИХ-ын ээлжит сонгуульд хоёр эвсэл, хоёр нам Их хуралд суудалтай болсон ч Ерөнхийлөгчийн сонгууль болохтой зэрэгцээд нэг эвсэл нь МАН-д буултаа өгч, нэгдчихсэн. Угтаа бол биенээ мөнхийн дайсан мэтээр тодорхойлоод байсан МАН, МАХН нэгдсэнээр монголд улс төрийн намын дархлаа гэж байхгүй болсон нь тодорхой харагдаж байгаа юм.
Харин ХҮН-ын тухайд анхнаасаа МАН-тай тохиролцож, гол өрсөлдөгчийг нь замаас нь гаргах бүх ажлыг гардан зохион байгуулсан гэдэг. Ингээд тэд хэний ч төсөөлөөгүй нэгнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, сонгогчдын саналыг хуваахаар сонгуулийнхаа кампанит ажлыг зохион байгуулж буй. Угтаа бол ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбатыг сайн эдийн засагч, сайн менежер гэж үнэлдэг ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах нь юу л бол гэх эргэлзээ бий. МАН гол өрсөлдөгч гэгдэх Ардчилсан намаа ч дагаар оруулж чадсан. 30 жилийн дархлаатай намыг хоёр талцуулж, дундаас нь өөртөө ашигтай нэр дэвшигчийг сугалаад өрсөлдөхөөр зэхэж буй.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөгчгүй өрсөлдөөгүй, сонголтгүй сонгууль болох нь. Уг нь иргэд гал гарсан тулаанаас ирээдүйн Ерөнхийлөгчөө сонгож, хариуцлага нэхээд суухыг хүсэж байгаа ч тийм боломж олдохгүй нь бололтой.
Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН өрсөлдөгчгүй ялалтад хүрэхээр шийдчихсэн нь улс төрийн хүрээнд өрнөж буй олон үйл явдлаас тодорхой харагдаж байна.
| МАН-д буултаа өгсөн улс төрийн намууд |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |