Дэлхийд ганцхан дээлтэй наадам дэлгэр сайхан эхэллээ. Наадмын өнгөөр улсынхаа хэтийн зорилгыг тольдон байдаг бэлэгдэлтэй билээ, монголчууд. Тиймдээ ч хийсэн ажлынхаа үр бүтээлийг дүгнэж, хийх ажлынхаа хэтийн зорилгыг хардаг уламжлалтай.
Наадмын өмнө төр засгаа дөвхнүүлэн, төсвөө тодотгож, эдийн засгаа эмхлэж авсан амжилттай байлаа, өнгөрсөн өдрүүдэд. Цаашлаад 126 гишүүнтэй парламентад эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаар онцгойрон ялгарч, хэлэлцэж буй мэргэжлийн нарийн, ээдрээ төвөгтэй асуудалд жинхэнэ мэргэжлийн байр сууринаас хандах арга барил, уур амьсгал чухал байсан гэдгийг УИХ-ын дарга хаврын чуулганы хаалтын үгэнд онцоллоо. УИХ-ын дарга Г.Амарбаясгалан “Улсын Их Хурлын өмнөх бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаасанд тооцдог зохицуулалттай тул гишүүд ажлын гүн рүү даруй орох, чиг үүргээ шуурхай хэрэгжүүлж эхлэх хэрэгцээ шаардлага байсныг дурдах нь зүйтэй. Тиймээс Улсын Их Хурлын даргын хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн санал бодлыг харгалзан, мөн зарим гишүүдэд тухайлан итгэл хүлээлгэн ачаа үүрүүлж ажлын хэсгүүдэд хуваарилан ажиллуулсан. Эдгээр ажлын хэсгүүд нь хууль, бодлогын баримт бичиг боловсруулах, тухайн салбарын ажлын гүнд нь орж нарийвчлан танилцах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлсэн. Асуудлыг судалж дүгнэх, Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах замаар хуулийн төслүүдийг боловсруулж батлуулах, санал дүгнэлт танилцуулах зэргээр бодит үр дүнд хүрсэн ажлын хэсгүүдийг ахалсан болон түүнд орж ажилласан нийт гишүүдэд талархал илэрхийлье.
Улсын Их Хурлын гишүүдийн ахалсан ажлын хэсгүүд Хууль тогтоомжийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төсөл зэрэг олон хууль тогтоолуудыг өргөн мэдүүлсэн. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжийг шинэчлэх, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох, Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх асуудлаар холбогдох яам, байгууллагатай хамтран ажилласны дүнд эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна” хэмээн онцлоод байна. Түүнчлэн дэлхий нийт Монгол Улсын эдийн засагт анхаарал хандуулж эхэлсэн нь хэд хэдэн томоохон үйл явдлын үр дүнгээр илэрч байна.
Монголчууд дэлхийд спортын амжилтаараа гайхагдаж, дэлхий нийтээрээ алга ташин уухайлан дэмжсэн өрнүүн өдрүүд байлаа. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дэд байр эзэлсэн түүхэн амжилттай байлаа. Улмаар дэлхий нийтэд шинэ спортын төрөл болж, хөгжиж буй “Esport”-ын төрөлд амжилттай оролцож, 18-25 насны цэл залуухан монгол тамирчид дэлхийн хошой аваргуудтай эн тэнцүүхэн өрсөлдсөн. Дэлхий дахинд MongolZ хэмээх шинэ үеийн залуус хүч түрэн гарч буйг зарлан тунхаглаж, дэд байр эзэлсэн амжилттай байв.
Ийн тив, дэлхийд нэрээ дуурсгасан бөмбөрцөгийн бөхчүүд ч амжилтаараа онцгойрсоор байна. Тэр дундаа жүдо бөхийн шигшээ багийн хоёр ч тамирчин дэлхийн давцанд төрийн далбаагаа мандуулсан билээ. Ийн монгол түмэн амжилт, бахархал дүүрэн Үндэсний их баяр наадмаа дэлгэр сайхан угтаж байна.
Та бүхэндээ Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Дэлгэр сайхан наадаарай.
| ДЭЛГЭР САЙХАН НААДААРАЙ |
|
“KIM UN YOUNG CUP 2026” тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль авлаа
2026-07-26 09:11:06
Хакүгэцүро А.Сүхбат “Жонидан” зиндаанд түрүүллээ
2026-07-26 09:01:39
Монгол балетын бүжигчид “Байгаль нуур-2026” фестивальд оролцлоо
2026-07-26 08:43:42
Таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно
2026-07-26 08:27:25
“Аянга” клубийн охид “KIMUNYONG CUP”-аас 1 мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:49:14
‘’ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГА”-ын өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүллээ
2026-07-26 07:10:00
Чөлөөтийнхөн Б.Будаевын тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:00:00
Азийн хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-07-25 12:31:11
Элчин сайд В.Оюу итгэмжлэх жуух бичгээ гардуулан өгөв
2026-07-25 12:18:52
Элчин сайд Э.Сарантогос “Улаанбаатарын өвлийн уянга” номын зохиолчтой уулзав
2026-07-25 12:09:39
Баянхонгор аймгийн ОБГ-ын 16 дугаар анги түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэв
2026-07-25 07:10:00
Элчин сайд Г.Хулан Вьетнамын ахмад Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2026-07-25 07:00:00
НҮБ-ын Хөгжлийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг үдэх арга хэмжээ боллоо
2026-07-25 06:59:08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан, шөнөдөө аадар бороо орно
2026-07-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |