УИХ-ын гишүүдийг ус, тосоор нь ялгарах өдрүүд эхэлж байна. Хамтарсан Засгийн газар халаагаа өгөхийг дэнслэх энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд кнопныхоо хүчнийг үзэх гээд алга үрээд сууж байна.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн лхагва гарагт УИХ-д Засгийн газрын бодлого, төлөвлөгөөнд Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн. Уг тогтоолд Засгийн газрын байгуулсан “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээ, 14 мега төсөл, эрчим хүчний реформыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай тусгасан. Ингэсээр өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бодлого төлөвлөгөөг хэлэлцүүлж, шийдвэр гаргах юм.
Ийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаах уу, урагшлуулах уу гэдгийг дэнслэх өдрүүд эхэлж байна. Эндээс УИХ-ын гишүүдийг чанарыг таньж, зорилгыг тодорхойлох өдрүүд эхэлсэн гэж ч хэлж болно.
Өнгөрсөн пүрэв гарагаас хойш УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад Итгэл хүлээлгэхтэй холбоотой тогтоолын төслийг олон талаас нь тайлбарлаж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ерөнхий сайдын Итгэл үзүүлэх тогтоолын төсөлд тусгасан хөтөлбөрүүдийг УИХ батлан гаргасан учраас Үндсэн хуулийн зөрчил рүү явна. Тиймээс дэмжих боломжгүй” гэдгээ илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ерөнхий сайдад Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл дээр болгоомжтой хандаж байна. Оюу толгойн гэрээг өөрчлөх боломжтой цаг үед Засгаа унагаах гэж байгаа нь улс төрийн зорилготой байж болзошгүй” гэх зэргээр өөр өөрийн өнцгөөр тайлбарлаж буй.
Цаашлаад УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн кнопыг хоёр триллон төгрөг зарцуулж худалдаж авч байгаа” гэж мэдэгдсэн ч удаатай.
Ийн УИХ-ын гишүүдийн гол санаа цаад зорилго нь нэг нэгээрээ цухалзаж, юуны тулд, хэний төлөө гишүүн болохоор улайрцгаасан бэ гэдэг нь ч эхнээсээ илчлэгдэж байна. Цаашлаад “дараагийн ээлжнийхэн” хоолондоо орох гэж улайрахдаа кнопыг худалдаж авахаар өрөө, өрөө дамжин нууц уулзалт хийж, гишүүний хор найруулж эхэлсэн гэх яриа ч Төрийн ордонд түгэх болсон. Иймийн тулд чуулганы хуралдаандаа суудаг гишүүн ч байхаа больсон гэдэг нь ч үнэний ортой.
Ерөөс бүх цаг үе кнопны эрх мэдэл ийм л хүчтэй байж ирсэн. Тиймээс л кнопны эрх мэдлийг бууруулна гэж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, нэмээд парламентын засаглалыг бэхжүүлнэ гэж амалж байлаа, эрх баригчид. Одоо л иргэдэд харин 126 гишүүний гай, гавьяаг ялгах цаг ирээд байна. Цаашлаад парламентад суудалтай намуудын мөн чанар, парламентын засаглал төлөвшиж яадах уу гэдэг асуудал ч сөхөгдөнө. Өнөөдрийн байдлаар улс төрийн нөхцөл байдалд МАН, АН, ХҮн гэлтгүй нэг хөнжилдөө багтаж, улс төрд хэн нь хэн бэ гэдэг нь танигдахаа байтлаа холилдсон.
Сонгуулиас хойш УИХ-ын гишүүдийн үнэн төрхийг бүрэн таньж амжаагүй яваа. Үнэхээр эрх орныхоо төлөө салбар салбараа төлөөлж, Их хуралд суусан уу, эсвэл өнөөх алдартай том бүлэглэлүүдийн хүслийг гүйцээх кнопны эрх мэдлийн төлөө парламентад сууж байна уу гэдгийг ус, тосоор нь ялгаж, дэнслэх өдрүүд ирээд байна.
Яг ийм эгзэгтэй цаг үед 126 гишүүний кнопны эрх мэдлийг харах үлдээд байна. Гэхдээ УИХ-ын гишүүдийн кнопны ард улсын эрх ашиг тэр чигтээ багтаж байгаа гэдгийг ойлгож байгаа биз дээ эрх биш тэд.
| 126 ГИШҮҮНИЙ ЗОРИЛГЫГ ШАЛГАХ ӨДРҮҮД |
|
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |