Ялалтын баярын арга хэмжээнд уригдаж, ОХУ-ыг зорьсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаас хүлээх хүлээлт их байна. Хэдийгээр Москва хотноо болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Төрийн тэргүүн хойд хөршийг зорьсон ч, томоохон төслүүд хөдлөх чухал ач холбогдолтой айлчлал болохыг мэргэжлийнхэн судлаачид тодотгож байна.
Тэр чинээгээрээ олон улсын анхааралд орох, эрдэл дагуулах яриа хэлэлцээрүүд хийгдэнэ гэх асуудал сөхөгдөж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзах үеэрээ талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн ЗХУ-д тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэсэн байна.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцсон гэдгийг эх сурвалжууд мэдээллээд байна.
Тэгвэл энэ удаагийн айлчлалаар Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн явц, Эгийн голын усан цахилгаан станц, Монголын нутгаар дамжуулах Хятадад хий дамжуулах хоолойн төсөл, Дулааны цахилгаан станц-3-ын өргөтгөл зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөнө гэх хүлээлт байна.
.jpg)
Байгалийн хийн хоолой:
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинийг өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путин хүлээн авч уулзсан. Тэгвэл гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтаар Монголын нутгаар дамжуулах Байгалийн хийн хоолойн төслийн яриа хэлэлцээр хийгдэнэ гэсэн хүлээлт байна.
Монголын нутгаар дамжин ОХУ-аас БНХАУ руу жилд 50 тэрбум орчим шоо метр хий тээвэрлэх хүчин чадалтай "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төсөл цар тахлын өмнөхнөөс эхлэн сүүлийн хэдэн жил идэвхтэй яригдаж буй. Уг хийн хоолойн бүтээн байгуулалт нь ОХУ байгалийн хийгээ БНХАУ-аас эхлэн бусад Азийн орон руу чиглүүлэн нийлүүлэлтээ нэмж, Зүүн Хойд Азийн эрчим хүчний диманикийг өөрчлөх чухал ач холбогдолтой төсөл. Гэсэн ч цар тахалтай холбоотойгоор хойшлогдож байсан "Сибирийн хүч-2"-ын бүтээн байгуулалт эцэслэн баталгаажаагүй явсаар ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэнтэй зэрэгцэн гацаанд орсон байдаг.
.jpg)
Эгийн голын усан цахилгаан станц:
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүсчилсэн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд Хойд бүсийн анхдугаар хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ажил эхлэхээр болсныг мэдэгдэж байлаа. Тодруулбал, ОХУ-аас байгалийн нөөц, экологийн сайд нар Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж, мөн санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн тохирч гарын үсэг зурсан гэдгиййг онцолж байлаа.
Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшуулах асуудлыг ярилцах бололтой.
.jpg)
ДЦС-3-ын өргөтгөл:
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны 15 дугаар тэмдэглэлийн дагуу Дулааны гуравдугаар цахилгаан станцад түшиглэн цахилгааныг 300 МВт-аар, дулааныг 395 МВт-аар үе шаттай өргөтгөх төслийг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор хэлэлцээрийн төслийг боловсруулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Эрчим хүчний сайдад хүргүүлсэн байна. Харин тус Эрчим хүчний яамнаас хэлэлцээрийн төсөлд холбогдох яамдын саналыг тусгаад, өнгөрсөн долдугаар сард манай талд хариу ирүүлсэн аж. Хоёр улсын Эрчим хүчний яамд харилцан зөвшилцөж, хамтран ажиллах болсон уг хэлэлцээрийн төсөл нийт 11 зүйлтэй. Жишээлбэл, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын (1x50 МВт) блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын (4x12 МВт) блок станцыг буулгаж, сууринд нь 250 МВт-ын (2x125 МВт) блок станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулна. Зураг төсөл боловсруулах ажлын үр дүнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн барилга угсралтын нийт төсөвт өртөг, хугацааг нарийвчлан тодорхойлж, цаашид ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлийн нөхцөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх зэрэг асуудлыг Оросын талтай тохиролцох нөхцөлийг бүрдүүлэх суурь баримт бичиг болох талаар манай тал мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах үеэрээ хэлсэн үгэндээ Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн асуудлыг урагшуулах талаар хөндсөн байна.
Ийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлалын дараа манай улсын томоохон төсөл хөтөлбөрүүд урагшилна гэсэн хүлээлттэйй байна.
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОХУ-Д ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛЫН ДАРАА ХӨДӨЛЖ ЭХЛЭХ ТОМ ТӨСЛҮҮД |
|
С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
2025-10-30 13:45:35
Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
2025-10-30 12:43:11
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
2025-10-30 11:27:11
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
2025-10-30 11:03:12
Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
2025-10-30 10:06:48
Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
2025-10-30 09:52:40
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
2025-10-30 09:45:14
ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
2025-10-30 09:05:59
СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
2025-10-30 08:56:05
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
2025-10-30 08:52:34
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
2025-10-30 08:43:12
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
2025-10-30 08:34:37
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |