Хамтарсан Засгийн газарт хэрэгцээгүй, хийцгүй сайд олон байна, үнэндээ. Хажуугаар нь тэдний чамирхал хэрээс хэтэрч, хэнхэглэл нь дэндсэн нь ард түмнийг эгдүүлцүүлэв.

Үнэндээ Засгийн газарт чиг үүрэг нь давхардсан өчнөөн сайд бий. Хамтарсан Засгийн газар байгуулж, эрх мэдлийн бялуу хуваалтаас хишиг хүртсэн энэ олон сайдаас хийсэн ажил нь тодорхойгүй сайд нарын эгнээг Шадар сайд Т.Доржханд тэргүүлж байна.
Анх улс төрд ард түмний хүн гэх имиж бүрдүүлэх гэж хичээж, “Төрийн ордонд пүүзтэй орж болдоггүй юм уу” хэмээн мэдэн будилж асан тэрбээр өдгөө Шадар сайдын суудалд тухалснаасаа хойш Төрийн ордноос хамраа ч цухайлгахаа больж, төсвийн хөрөнгөөр дураараа дургидаг, аархуу сайд нарын нэг болсон нь ч нууц биш.
Тодруулбал, түүнийг Эрчим хүчний реформ хийх үндэсний зөвлөлийг ахлуулаад, албажуулаад багагүй хугацааг өнгөрсөн. Энэ олон жил элгээрээ хэвтсэн эрчим хүчний салбарыг өндийлгөх, өөд татах сэтгэл түүнд байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Хамгийн сүүлд гэхэд л Эрчим хүчний реформ хийх нэрээр найман тэрбум төгрөг “салхинд хийсгэсэн” гэх асуудал сөхөгдөөд намжиж байлаа. Ёстой л “Уул үзэлгүй хормой шууж, ус үзлэгүй гутал тайлав” гэгчээр төвсийн хөрөнгөөр дүрэмгүй туйлсан даа.

Түүний араас хийснээсээ илүү хэнхэглэж яваа сайдаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тодорч байна. Хаврын хуурайшилттай гал, усны аюул нүүрлэсэн энэ цаг үед хамгийн гол үүрэг хүлээх хариуцлагатай яамыг ахалж яваа нь уг нь С.Одонтуяа сайд баймаар.
Харамсалтай нь, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлаас илүүтэй урилга заллага нь хэтэрч, уулзалт зөвөлгөөнд тухалсанаар өөрөөр үнэндээ гарт баригдаж, нүдэнд харагдахаар ажил нь тун ховор байна. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан С.Одонтуяа сайдыг эрэл сурал болж, “Салбарынх нь асуудал хэлэлцэж байхад сайд нь байхгүй байна” хэмээн сануулга өгөхөд “Гадаад томилолттой” гэх ганцхан шалтгаанаар ам таглаад өнгөрч байлаа.

Томдсон дээлтэй, торой ажилгүй сайдын эгнээг Боомтын сэргэлтийн сайд Б.Тулга үргэлжүүлж байна. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хоёр удаагаа улирч суухдаа ёстой ган гэж ганц үг дуугаралгүй өдийг хүрсэн. Ардаа асар том хамгаалттай, яриа тохироотойдоо өдийг хүртэл Засгийн газарт тогтож суугааг хэн хүнгүй мэднэ. Гагцхүү Боомтын сэргэлт гэх хамгийн галтай, том албыг хариуцаж суугаагаа тэр өнгөрсөн хугацаанд ухаарсан эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлаас эхлээд, эдий засгийн эргэлтийг сайжруулах уу, үгүй юу гэдэг хамгийн хариуцлагатай албыг Б.Тулга сайд хариуцаж байгаа. Цаашлаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ дөрвөн жилийн хугацааг эдийн засгийг эргэлтэд оруулах хамгийн том Нарансэвстэйн боомтыг нээх асуудлыг ярьж байгаа цаг үед салбар хариуцсан сайд нь амандаа ус балгасан аятай ганц үг ган хийхгүй чимээгүй суугаа хэрнээ ард нь хуулийг боловсруулах, Засгийн газар УИХ-аар дэмжүүлэх ажлыг нь гардаж, томчуудын гар хөл болчихсон суугаа нь олныг эгдүүцүүлж байна.
Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын хүн гэх ганцхан том хаалт тавьчихаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах боомтыг нээх, цаашлаад эдийн засгийг аврах уу, үгүй юу гэдэг том асуудлыг Б.Тулгад хариуцуулсан нь боомтын асуудалд дэндүү хөнгөн хуумгай хандаж байгаагийн тод илэрхийлэл болж байна. Угтаа бол Боомтын сэргэлтийн сайдад Б.Тулга дэндүү жижигдэж байгаа нь ч бодит үнэн.

АН-ын бялуу хүртэгчдээс хийсэн ажил нь тодорхойгүй, хэл ам дагуулсан хоёр сайд бий. Түүний нэг нь Засгийн газрын Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр. Орон нутгийн сонгуулийн дараа Э.Одбаяр төсвийн мөнгөөр тансаглаж, Төрийн албан хаагчдын Вьетнамын Фукок арал руу аялуулсан баримт нь ил болж байлаа. Энэ дуулианаас хойш Э.Одбаяр байгаа үгүй нь мэдэгдэхээ байж, түшмэдийн суудалд чимээгүй тухлах болсон. Түүгээр ч зогсохгүй төрийн албан дахь томилгоо нь хэрээс хэтэрч, намынхаа нөхдүүдийг баруун солгойгүй даргын албанд томилж байгаа нь ч түүний эрх мэдэлд бүрэн бий. Уг нь Э.Одбаяр ажлаа хийдэгсэн бол төсвийн мөнгөөр тансаглагсдыг байранд нь тавьж, төрийн үргүй зардлыг танах байлаа. Цаашлаад Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх гол үүргийг хүлээсэн салбар хариуцсан сайд нь өөрөө хуулиа гууль болгож байгааг сануулах нь зүйн хэрэг биз ээ.

АН-ын албан тушаал хүртэгсдийн нэг “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн. Хуучин Түгжрэлийн сайдын албыг хариуцаж авсан хэдий ч “20 минутын хот” гэж нэрийг өөрчилж, зүсийг нь хувиргаснаар Р.Эрдэнэбүрэн олны хэл амнаас холуур Саарал ордонд сэлгүүцэх болсон.
Сэлгүүцэх нь аргагүй юм. Бүхэл бүтэн Хотын дарга, Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яам, Зам тээвэр хөгжлийн яам гэх гурвын гурван газартай ч хэрнээ Р.Эрдэнэбүрэнд Үндэсний хороо байгуулж өгсөнөөр хийх ажилгүй хэнхэг сайдын орон тоог нэгээр нэмсэн нь энэ.
Энэ мэтээр хийх ажлаасаа хэтийдсэн сайд нараар Засгийн газраа дүүрэгсэн нь төвсийн зардлыг хэт өсөж, төрийн үргүй зардлыг бий болгож байгаа нь эдийн засагт асар том ачаалал болж байна. Эцэст нь, “Давхар дээл”-тэй даналзсан сайд нарын хийрхэл эцэстээ Засгийн газрынхаа толгойг цусдахаас холгүй байгааг давхар сануулъя.
| ХИЙСЭН АЖИЛГҮЙ ХЭНХЭГ САЙД НАР |
|
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Л.ДАШНЯМ: ДАРМА.БАТБАЯР, Ж.ЛХАГВА, Б.ЛХАГВАСҮРЭН НАРЫГАА ҮГҮЙЛЭХ ЮМ АА
2026-09-21 09:52:05
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
Аймгийн хурц арслан “Майга” Д.Суурийн зээ хүү М.БИЛГҮҮН: Би Монгол Улсын заан цолонд хүрэхийг мөрөөддөг
2026-09-21 07:00:44
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2026-09-21 07:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |