Дундаж цалинтай монгол хүний сарын цалин хэрэглээний зардлынхаа хаана ч хүрэхгүй дуусаж, урд хормойгоо хойд хормойгоороо нөхдөг болоод удаж байна. Гэтэл Засгийн газар, төсвийн бодлого тодорхойлогчид, эрх баригчид “Жил ирэх тусам төсвийн орлого нэмэгдэж, эдийн засаг сайжирсан” хэмээн том амлалт өгч, том төсөл, том тоо ярьдаг болоод удаж байна.
Хамгийн сүүлд гэхэд Монгол Улс 30 их наядын орлого бүхий түүхэнд байгаагүй том төсөв баталлаа шүү дээ. Эдийн засгийн энэ өсөлт ард түмний амжиргаанд нэмэр болох нь битгий хэл нэрмээс болох хүртлээ баялагийн хараалд өртчихсөн гэдгийг учир мэдэх хүмүүс, эдийн засагчид, судлаачид сануулсаар байгаа юм.
Тэр тусмаа цар тахлаас хойш түүхий эдийн үнэ тогтмол өсөж, экспортын хэмжээ нэмэгдсээр байна. Харамсалтай нь энэ өөрчлөлт, энэ өсөлт өрх гэрийн хаалгаар орж, бүсээ чангалсан иргэд, аж ахуйн нэгжид нөлөөлж байгаа нь огтоос харагдахгүй мэдрэгдэхгүй байна.
.jpg)
Төсөв тэлж, түүхэнд байгаагүй орлого олсон ч энэ жил татвар дахиад нэмэгдсэн. Уг нь эрх баригч МАН-ынхан “Татвар нэмэхгүй” гэх амлалт сонгуулиар өгсөн ч шүлс нь хатаж амжаагүй байхад нийслэлчүүдийн татварыг нэмж, иргэдийн нуруунд үүрүүлэх ачааг нэмчихлээ. Өөрөөр хэлбэл, НИТХаар тээврийн хэрэгслийн албан татвар болон автозам ашигласны төлбөрийг 3-5 хувиар нэмэгдүүлэхээр болж уг хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, автомашины хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч 36000-300000 төгрөгийг жил бүр бүр тээврийн хэрэгслийн албан татварт төлдөг байсан. Тэгвэл тээврийн хэрэгслийн албан татвар гурван дахин нэмэгдсэнээр 1500см3 хөдөлгүүрийн багтаамжтай жижиг оврын автомашины албан татвар 36 мянгаас 108 мянган төгрөг болсон. Харин зам ашигласны төлбөр 20 мянган төгрөг төлж байсныг тав дахин нэмэгдүүлж 100 мянган төгрөг болгосон. Харин 3500 см3 хөдөлгүүрийн багтаамжтай буюу дунд оврын автомашинтай иргэн 114,048 төгрөгийн албан татвар төлж байсан бол албан татварын хэмжээ гурав дахин нэмэгдүүлж, 341250 төгрөг төлөх юм. Энэ мэтчилэн өссөөр автомашинтай иргэд зам ашигласны төлбөрт 20-200 мянган төгрөг, автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох албан татварт 100-564 мянган төгрөг хүртлэх татвар улсад төлөхөөр болоод байна.
Дан ганц татвар гэлтгүй шимтгэл, суутгал үнийн өсөлтөөр ард түмэнд арай л их ачаа үүрүүлж байна. Адаглаад түлш шатахууны хомстолоос шалтгаалаад тээврийн зардал нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр өдрөөр нэмэгддэг. Үнийн өсөлтийн жишээг атар талхаар авч ирсэн монголчуудын хувьд өнөөдөр мөнөөх атар талх нь бараг “тансаг” хэрэглээнд орох болчихоод үнэ нь талийж өгсөн байна.
Хамгийн ойрын жишээ нь энэ болохоос талхаа таллаж авдаг, махаа тансаг хэрэглээ болгочихсон айл захын гэр хорооллоор яваад үзэхэд олон бий. Угтаа бол мөнөөх татвар, татаас, үнийн өсөлт инфляцыг хөөрөгдөж, ард түмний амьдралд ийм их ачаа болж байна.
Өнөөдөр манайд банкны зээлгүй, дэлгүүрийн хар дансанд зээлгүй нэг ч иргэн байхгүй гэдэгтэй санал нийлэх хүн олон биз. Зээлээс зээл, өрөөс өрийн хооронд өдөр шөнийг ялгалгүй эцэж, туйлдатлаа явж байгаа нь ч өнөөдрийн бодит амьдрал. Өнгөрсө жил гэхэд л нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж, ХХОАТ өссөн.
Энэ мэтээр жил ирэх тусам төсөв томорсон ч татвар нэмдэг гажуудлаас гарч чадахгүй өдийг хүрлээ. Үнэндээ Монгол Улс байгалийн баялагаа гадагш гаргаж, төсвийн том тоо ярьдаггүй байхдаа татвар нэмж, ард түмнийхээ нуруунд дааж давшгүй ачаа үүрүүлж байгаагүй гэдгийг сануулах нь зүйн хэрэг биз ээ.
| ТӨСӨВ ТЭЛЭХ ТУСАМ ТАТВАР НЭМЖ, АРД ИРГЭДЭЭ ЧАНГАЛСАН ЗАСГИЙН ГАЗАР |
|
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |