Төсөв батлах хуулийн эцсийн хугацаа арваннэгдүгээр сарын 15. Ирэх оны төсөв хэт үрэлгэн, танаж болох 3.6 их наяд төгрөгийн урсгал зардал байсаар атал нэг ч төгрөг хасахгүйгээр зүтгүүлж байна гэдгийг УИХ-ын гишүүд эсэргүүцэж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайд айлчлал хийгээд эзгүй байгаа учраас уг шаардлагыг хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байна. Угтаа бол гишүүдийн шаардлагыг хүлээж авахгүйгээр төсвийг хугацаанаас нь өмнөх батлахаар яаравчилж эхэлсэн гэдгийг ч гишүүд жиг жуг хийх боллоо.
Хууль батлах цаг хугацааны шахалтаар далимдуулан төсвийг хэт өөдрөг, үрэлгэн баталдаг жишиг тогтоод удлаа. Нэг ёсондоо төсвийн энэ хөөсрөл ард түмэнд үүрүүлэх ачааг нэмэгдүүлж, ирээдүйн өрөө нэмсээр байгааг эдийн засагчид, олон улсын байгууллагууд сануулсаар байгаа юм. Засгийн газарт хүргүүлсэн төсвийн урсгал зардлыг бууруулах шаардлагыг өнөөдрийн байдлаар 126 гишүүний 20 хүрэхгүй нь дэмжсэн гэдгээс харвал төсвийг энэ чигт нь батлах нь тодорхой болж байна. Улмаар төсвийн төсөл хэлэлцүүлж эхэлсэн энэ хариуцлагатай цаг үед Засгийн газар, УИХ-ын гишүүд бөөн бөөнөөрөө айлчлалд явж, чуулганы хуралдааныг хуралдуулахгүй байх нөхцөл үүссэн. Угтаа бол ирэх оны төсвийг УИХ олонхоороо гар өргөн дэмжих нь тодорхой харагдаж байна.
Хэрэв энэ чигтээ ирэх оны төсвийг баталвал, инфляц хоёр оронтой тоонд орж, эдийн засагт ачаа ирнэ. Цаашлаад вальютын нөөц хомстож, төгрөгийн ханш суларна гэдгийг мэргэжлийнхэн, эдийн засагчид, УИХ-ын гишүүд сануулсан удаатай.
Харин 2025 оны төсөвт хориг тавих эрх нь Ерөнхийлөгчид үлдэж байна. Монгол Улсыг нэг айлаар төсөөлвөл “аав” нь Ерөнхийлөгч. Монгол төрийн наадмаа нээж, шинэ оноо ерөөлтэй эхлүүлдэг улсын хамгийн том эрх мэдэлтэн. Тиймээс ирэх онд улсынхаа эдийн засгийг ямар байлгах вэ гэдэг эрх мэдлийг ч түүнд олгосон нэг зохицуулалт УИХ, Засгийн газар хариуцлагагүй хууль гаргавал түүнийг нь хориглох дархан эрх олгосон гэсэн үг.
ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨСӨВТ ХОРИГ ТАВЬСНААР УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ УС, ТОСООР НЬ ЯЛГАНА

Тиймээс энэ удаагийн хэт өөрдөг, үрэлгэн төсөвт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьж, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг танах, ирээдүйн эдийн засгаа аврах ажиллагааг эхлүүлснээр улс төрд шинэ “нүүдэл” эхлүүлнэ гэх бор шувуу Саарал ордноор нисэх болов. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч төсөвт хориг тавьснаар УИХ-ын гишүүдийг тос усаар нь ялгах шинэ тактикыг улс төрд явуулах бололтой. Нэг ёсондоо 2025 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавибал УИХ түүнийг нь хэлэлцэнэ. Тэндээс л УИХ-ын гишүүдийн хэн нь хэн болох, аль фракцын хэний хүн болох нь шигшигдэж, шүүрдэгдэнэ гэсэн үг.
ЕРӨНХИЙЛӨГЧ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ХОРИГ ТАВИХГҮЙ БОЛ ХӨШИГНИЙ АРД ЭРХ МЭДЛИЙН “БЯЛУУ ХУВААЛТ” ӨРНӨЖ БАЙГАА БОЛЖ ТААРАХ НЬ

Үе үеийн Ерөнхийлөгч, улс төрийн гол тоглогчид хуульд хориг тавьж улс төрийн багаа ус тосоор нь ялгахаас гадна ард түмнээс оноо авч, улс төрийн рейтингээ хадгалж үлддэг жишиг тогтоосон. Хамгийн ойрын жишээг дурдахад л Ерөнхийлөгч асан Х.Баттулга төрийн өндөрлөгөөр суусан дөрвөн жилийн хугацаандаа УИХ-ын эсрэг 13 хориг тавьж байсан. Угтаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхийлөгч байх хугацаандаа хугацаанд УИХ-аас баталсан хууль, тогтоомжуудад нийт 13 удаа хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавихад УИХ ердөө гурвыг нь хэсэгчлэн хүлээж авч, есөд нь татгалзаж, нэгийг нь Ерөнхийлөгч өөрөө буцаан татсан байдаг.
Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр суух хугацаандаа улсын төсөвт удаа дараа хэсэгчлэн болон бүхэлд хориг тавьж, тойрогтоо төсөв суулгахаар санаархагчдыг байранд “тавьж” байсан түүх ч бий. Ингээд харвал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд улсын төсөвт хориг тавих эрх нь ч байна. Ард түмний өмнө хүлээсэн үүрэг нь ч үйлчилж байгаа юм.
Хэрэв зээ Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавихгүй бол хөшигний ард эрх мэдлийн “бялуу хуваалт” өрнөж байгаа болж таарах нь. Угтаа бол Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёр сонгуулийн дараа түнжин муудаж, МАН-д том хагарал үүссэн ч саяхнаас эв зүйгээ олсон гэх яриа МАН-ынхан дунд бий. Тэдний хагарал Үндсэн хуульд өөрчлөлт хийх замаар У.Хүрэлсүхийг дахин Ерөнхийлөгчид дэвшүүлэх эсэх асуудлаас үүдэлтэй гэдэг.
Харин саяхнаас эв зүйгээ олж, ах дүүгийн барилдлагаа сэргээсэн гэгдэж байгаа төрийн өндөрлөгүүд Үндсэн хуульд гар хүрч, У.Хүрэлсүх дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ баталгаажуулах тохироонд хүрсэн сураг бий. Эндээс харахад ирэх оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавилгүй тэр чигт нь зүтгүүлбэл У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар ойлголцолд хүрч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тохироонд хүрсэн болж таарах нь.
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИНЭ УЛС ТӨР ТӨСӨВТ ХОРИГ ТАВИХААР ЭХЛЭХ ҮҮ |
|
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-09-23 07:01:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-09-23 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-09-23 07:00:00
Л.ЭНХ-АМГАЛАН: ГОВИЙН БОР ТОЛГОД ДУНДАА ХЭДЭН ЯНГИРАА УСЛААД ЗОГСОХ ШИГ ЖАРГАЛ АЛГА ДАА, ДҮҮ МИНЬ
2026-09-23 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-09-23 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-09-23 07:00:00
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |