Ерөнхий сайд ууртай байна. Төсвийн төслийн хэлэлцүүлгээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт улс төрийн шахаа угсраа олон мэхтэй ирж, сүүлдээ төсвөө танах уу, Засгаа унагаах уу гэдэг сонголтыг хүртэл тулгаж эхэлсэн гэнэ. Цаашлаад сайд нараа улаан цээжээрээ хамгаалж, төсвийн төсөлд тусгасан нэг ч саналыг унагаахгүй гэх даалгаврыг хүртэл намынхандаа өгсөнөөр МАН дотоод зодоон өндрөө авч байгаа сурагтай. Тэр тусмаа Соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номингийн 18.3 тэрбум төгрөгийн төсөв олны анхааралд өртсөн нь Засгийн газарт ачаа болж, түүнийг нь хамгаалж үлдэхийн тулд Ерөнхий сайд танхимын сайд нартаа хатуухан сануулга өгсөн гэх яриа ч Саарал ордныхон дунд сэм яригдах болов.
Төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр унаж явсан 18.3 тэрбум төгрөгийн ваучер олгох төслийг зарчмын зөрүүтэй саналаар дахин санал хурааж, ингэхдээ гар өргүүлэн дэмжүүлсэн нь намынх нь гишүүдийн дургүйг хүргэжээ.
Цаашлаад Засгийн газарт тойрогтоо таван тэрбум төгрөгийг тусгуулах санаачлага гаргаж, төсөв дээр бойкот хийж эхэлсэн нь Л.Оюун-Эрдэнийн уурыг хүргэж, Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүдэд хатуухан сануулга өгсөн гэнэ. Хэдий тойргийн төсвийн санал өндрөө аваагүй ч төсвийг АН, ХҮН-тэй хамтран хүчээр батлахаар зүтгэж байгаа нь МАН-ын гишүүдийн дургүйг хүргэж эхэлсэн сурагтай. Улмаар АН-д залуу улстөрчид “Янзага” фракцыг бүрдүүлж эхэлсэн бол МАН дотроо мөн хэд хэдэн шинэ фракц чимээгүйхэн бүрдүүлж эхэлсэн байна.
УРСГАЛ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ШААРДЛАГЫН ЦААДАХ УЛС ТӨРИЙН САНУУЛГА
Цаашлаад өрөм дотроосоо өтдөг гэгчээр МАН-ын хагарал дотроосоо задарч төсвийн төслийг буцаах саналыг ч тэд өөрсдөө гаргаж эхэллээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар АН-ын нэр бүхий гишүүтэй хамтарч, Засгийн газарт төсвийн төслийг буцааж, 3.6 их наяд төгрөгийн урсгал зардлыг танах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэж, засвар оруулах шаардлагатай байна. Тэгж байж ирэх оны эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдүүлмээр байгаа юм. Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах боломж байна. 2025 оны төсвийн зарлагын хэмжээ 5.3 их наяд төгрөгөөр, Засгийн газрын өр зээл таван их наядаар нэмэгдэж, 40.5 их наяд, урсгал зардал 3.6 их наядаар нэмэгдэж, төсвийн алдагдал 1,9 их наяд төгрөгт хүрч байна. Том 14 мега төслийг бид дэмжиж байгаа. Гэхдээ энэ төслүүдээр халхавчилж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг үндэслэлгүй нэмж байгааг эсэргүүцэж байна. Үүнээс болж ард иргэдийн амьдралд нөлөө үзүүлнэ. Төгрөгийн ханш нэмэгдэж, долларын ханш өснө. Монгол Улсын дунд хугацааны эдийн засаг эрсдэлд орох болчихоод байна.
Тиймээс Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Засгийн газар үүнд ажил хэрэгч хандаасай. Иргэдийн орлогыг хамгаалах акц эхлүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Энэ асуудлыг жижиг эрх ашгийн эрэмбийн хүрээнд сенсацад төөрөгдөж ойлгож болохгүй шүү. Эдийн засагт эрсдлээ бодох цаг болсон” хэмээн мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэж, засвар оруулах шаардлагатай байна. Тэгж байж ирэх оны эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдүүлмээр байгаа юм. Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах боломж байна. 2025 оны төсвийн зарлагын хэмжээ 5.3 их наяд төгрөгөөр, Засгийн газрын өр зээл таван их наядаар нэмэгдэж, 40.5 их наяд, урсгал зардал 3.6 их наядаар нэмэгдэж, төсвийн алдагдал 1,9 их наяд төгрөгт хүрч байна. Том 14 мега төслийг бид дэмжиж байгаа. Гэхдээ энэ төслүүдээр халхавчилж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг үндэслэлгүй нэмж байгааг эсэргүүцэж байна. Үүнээс болж ард иргэдийн амьдралд нөлөө үзүүлнэ. Төгрөгийн ханш нэмэгдэж, долларын ханш өснө. Монгол Улсын дунд хугацааны эдийн засаг эрсдэлд орох болчихоод байна. Тиймээс Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Засгийн газар үүнд ажил хэрэгч хандаасай. Иргэдийн орлогыг хамгаалах акцыг эхлүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Энэ асуудлыг жижиг эрх ашгийн эрэмбийн хүрээнд сенсацад төөрөгдөж ойлгож болохгүй шүү. Эдийн засагт эрсдлээ бодох цаг болсон” хэмээгээд байна.
Цаашлаад төсвийн төслийн хэлэлцүүлгээр түрүй барьж, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нараар халхавчилсан тойргийн гадна үлдсэн МАН-ын хуучин гишүүд Засгийн газрыг унагаах кампанит ажил өрнүүлж эхэлсэн гэгдэх боллоо. Эрчим хүчний салбар шинэчлэл хийх нэрээр цахилгаан дулааны үнэ нэмэгдэх нь тодорхой болоод байна. Аж ахуйн нэгжүүдээ дампууруулах эрсдэл хүлээж мэдэх энэ шийдвэрийн асаар Засгийн газар улс төрөө дааж чадахгүй гэх таамаг ч улс төрийн хүрээнийхэн дунд яригдах болжээ.
Гэхдээ эцсийн шийдвэр Ерөнхийлөгчийн гарт бий. Хэрэв зээ Засгийн газар огцрохгүй бол улсын төсвийг танаж, тойргийн төсвүүдийг тусгахаас өөр сонголт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт үлдээгүй ч байж мэдэх нь.
| ТӨСВӨӨР ЭХЛҮҮЛСЭН МАН-ЫН "ЗОДООН" ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛАХ УУ |
|
Москвагийн олон улсын кино наадмын уралдаанд “Задлаагүй захиа” кино шалгарчээ
2026-04-07 22:09:24
2026-04-07 18:06:22
2026-04-07 17:00:00
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
2026-04-07 15:59:03
Сурагчид хот орчмын археологийн дурсгалтай танилцах аяллыг хийлээ
2026-04-07 15:30:30
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Имарт” номын хандив өргөлөө
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |