Лу.Гантөмөр намынхаа 34 жилийн ойн хурал дээр Ардчилсан намыг цүнхэндээ тамгатай, “халаасны” намуудын нэг болсон гэдгийг мэдэгдэж орхих нь тэр. Тэрбээр “Нэг жилийн өмнөх энэ өдөр тамгаа гардаж авсан. Сэтгэл хөдөлж, баярын хурал дээр юу ярьснаа санахгүй байгаа юм. АН-ын тамгыг гардаж авснаас хойш алдахгүйн тулд биедээ авч явсан. Алдчих юм шиг санагдаад хайр хүрээд, энэ тамгыг намдаа үлдээхгүй баруун бүсийг тойруулаад явъя, намынхаа гишүүдэд үзүүлмээр санагдаад явж байсан” хэмээн баярын хурал дээрээ хуучаа ярих гэж байгаа хулгайгаа ярьсан гэгч болов.
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Ардчилсан нам мандахдаа мандаж, унахдаа унаж явсан ч ийм улбайж, сулбайсан, унж дорой, унтаа зориггүй, зорилгогүй байсангүй. Үе үеийн ардчиллын удирлагууд “эрх мэдэлгүй” байсан ч эр зоригоороо өнөөгийн Ардчиллыг бүтээсэн гэдэгтэй санал нийлэх хүн олон биз. Үнэндээ цүнхэндээ тамгагүй байсан ч тэд ийм амбицгүй, зориггүй, тэмцэлгүй, аймхай, хулчгар байгаагүй л болов уу. Гэтэл Л.Гантөмөрийн улс төр арслантай тамган дээр тогтож байгааг тэр баярын хурлаа нэгэнт баталж орхих нь тэр.
Жилийн хугацаанд “Ардчилсан намын амбиц энэ байжээ” гээд шүүрээд авах сэдэв лав гарч ирсэнгүй. Шинийг нээдэггүй юм гэхэд ил болсныг өлгөөд “эх оронч”-ийн дүрд ч орж чадсангүй, тэд. Хамгийн муу нэр зүүж, намынхаа нэрийг шороотой хутгасан гэгддэг Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ нар одоогийн Ардчилсан намынхнаас хамаагүй зангарагатай байлаа. Адаглаад тэд Ардын намыхантай ач тач үзэлцэж, үггийг нь хорьсон ч өөдөөс нь “салаавч” гаргаад зогсох зоригтой байжээ. Шил дараалан задарсан Ардын намын булхай луйвараас алийг нь ч тэд улстөржүүлж чадсангүй. Ардчилсан үзэл, манлайлал арай ч ийм унж дорой байгаагүйн баталгаа энэ байна.
(1)(1)(1).jpg)
Магадгүй тэдний нэг нь Ардчилсан намыг удирдаж байсан бол Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобусны хэрэгт хоёр, гурвуулаа байсан ч хамаагүй, Сүхбаатарын талбайд хонож, өнжиж байгаад эрх баригчдыг шонд өлгөж, шороонд булахаас наагуур тэмцэж, улстөржөөд ч хамаагүй попорч байгаад сөрөг хүчнийхээ байр суурийг хамгаалаад үлдэх байлаа. Гэтэл өнөөдөр Ардчилсан намын арслантай тамгыг Л.Гантөмөр “цоожтой цүнхэнд дарчихаад” гаргаж ирэхээс ч айж сууна, үнэн хэрэг дээрээ.
Ардчилсан намыг түүнтэй хамт удирдаж байгаа С.Баярцогтыг аль хэдийнээ улс төрийн хэргээ эрх баригч нартай “наймаалцаж”, намаа МАН-д “тушаачихсан” гэдгийг захын хүн хэлээд өгөхтэйгөө болсон. Оюутолгойн хэргээ хав “дараад” хариуд нь ирэх сонгуулиар Ардчилсан намыг “ялагдалд хүргэх” тохироо хийсэн гэдгийг хэн хүнгүй жиг жуг гэлцэх болсон.
Ардчилсан намыг “амь” орно гэж ардчилалд хайртай, ардчилсан үзлийг дэмждэг, хүлээдэг мянга мянган гишүүдээс нь гадна ард түмэн итгэж байлаа. Ардчиллын гишүүд ахмадууд руугаа гурил цацаж, Үүл даргаа үсдэж, Төв талбайд тугаа булаацалдаж ардчиллыг авч үлдэх гэж тэмцсэн. Эцэст нь тэд 30 жилийн дараа эрх баригчдын “халаас”-наас гарч чадалгүй, “төрсөн” газартаа мөхөх тавилантай байж.

Тэд жилийн өмнө Улсын дээд шүүхэд намын даргаа бүртгүүлж, тамга тэмдгээ гардаж, дахин улс төрд сөрөг хүчин болохоо зарлаж байсан бол жилийн дараа бүүр дордож, АН гэх “шошго”-той, эрх баригчдын дагуул нам болсон нь үнэнд гүйцэтгэж байна. Угтаа бол АН амь орохдоо Ардын намын төлөө “амилчихсан” гэж жирийн гишүүд дэмжигчид нь халаглаж сууна. Үнэндээ нэг жилийн хугацаанд Ардчилсан намын дарга үе үеийн лидерүүд шиг даацтай шийдвэр гаргаж, хүчтэй сөрөг хүчин бүрдүүлж чадсангүй.
Угтаа бол Ардчилсан намыг манлайлж, бусддаа үлгэрлэх ёстой Л.Гантөмөр наашаа гэсэн болгон руу нь тэлээ хурга шиг царай алдан гүйж, гол зорилгоо гээж орхисон бололтой. Түүний хамгийн том илэрхийлэл нь 15 дэд дарга томилчихсон тод жишээ байна. Нэг ёсондоо намын бүлэглэлүүдээ нэгтгэж чадахгүй учраас бүлэглэл болгоны эрх ашгийг хангахын тулд, төдий чинээ олон дарга томилж байгаа нь тодорхой гэсэн үг.
Фракцын зодооноо дийлэлгүй тарж бутарсан намыг эвлүүлнэ гэдэг амаргүй. Гэхдээ нэгэнт л намыг удирдан чиглүүлэх үүрэг хүлээсэн бол эхлүүлсэн ажлаа зоригтой хийх нь Л.Гантөмөрийн Ардчилсан намынхны өмнө хүлээсэн үүрэг байна. Харамсалтай нь, Л.Гантөмөрөөс тийм зориг гарахгүй байсаар Ардчилсан намыг Ардын намд “тушаагаад” дуусах юм шиг байна.
.jpg)
Хэрэв ард түмэн анзаарсан бол үүнийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эвтэйхнээр хоёр ч удаа баталчихсан. Нэг нь, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлэн гишүүдийн тоог 126 болгоход АН тэргүүтэй улс төрийн намууд дэмжсэн. Нөгөө нь Үндэсний баялагийн сангийн хуулийг Засгийн газар Их хуралд өргөн мэдүүлэхдээ УИХ-д суудалтай хоёр намтай зөвшилцсөн гэдгээ албан ёсоор зарлаж байлаа. Үндсэндээ МАН УИХ-д суудалтай хоёр намыг хоёр талын “халаасандаа” хийчихээд дөрөө харшуулан алхаж байгаагаас ялгаагүй болсон гэсэн үг. Хэдийгээр үндэсний эрх ашгийн төлөөх үзэл баримтлалын ойлголт мэт боловч начир дээрээ АН-д үүнээс өөр сонголт, боломж байгаагүй гэсэн үг.
Магадгүй энэ байдлаар Л.Гантөмөр улс төрд унтаа, урагшлахгүй суувал МАН-д мад тавиулж, ноосоо нэг мөр тушаахаас өөр аргагүй болно.
| АН ГЭХ “ШОШГО”-ТОЙ Ч МАН-ЫН ХАЛААСАН ДАХЬ ЛУ.ГАНТӨМӨР |
|
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |