УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаахан сар үлдлээ. 75-уулаа тангараг өргөж байсан Г.Занданшатарын “ангийнхан” 72-уулаа парламентын бүрэн эрхээ дуусгах нь. Нөхөн сонгуулиар хоёр ч шинэ гишүүнээр бүл “нэмж”, давхар дээлтэй сайд нараар хүч сэлбэсэн ч энэ парламент хамгийн унж дорой, улбагар, сандал ширээнийхээ ардаас гарч ирдэггүй гишүүдтэй байсаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байна гэхэд хилсдэхгүй.
Монголын төрд хууччуул нь идээ бийр болтлоо бугшчихаад урагшилдаггүй, уугидаг ч үгүй, унтаа улс төртэй болчихсон мэтээр ойлгуулж байсан сонголтод ард түмэн өнгөрсөн сонгуулиар цэг тавьсан гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй биз. Ингэхдээ Монголын төр өртэй юм шиг л сонгогддог байсан мөнөөх Ц.Нямдорж, Д.Лүдээжанцан, З.Энхболд, С.Баярцогт гэх мэт үе үеийн парламентад, төрийн эрхэнд дархан эрх эдэлдэг “том”-чуудыг хаалганы гадна үлдээж, залуу улстөрчдийг сэлгэн сонгож байлаа, монголчууд.
Гэвч “Сахил хүртээд шал дордов” гэгчээр шинээр сонгогдсон гишүүд улс төрд шинэ салхи сэвэлзүүлэх нь битгий хэл хуучин гишүүдийнхээ харцаар хөдлөхөөс холгүй бэмбэгнэж, зангианы араасаа цухуйдаггүй төрийн түшээдтэй болчихжээ, бодит байдал дээрээ. Энэ гурван жилийн хугацаанд амнаас нь үг унадаг юм уу гэмээр номхон, дөлгөөн гишүүдтэй болчихоод Төрийн ордны парламентын танхим аниргүйд автаж байна.

Уг нь бол хуучин парламентын танхимд УИХ-ын гишүүд шударга, үнэнийг биенээсээ нэхэж, шаардахдаа дургүй хүргэсэнд нь салаавч гаргаж, хоорондоо барилцаж аваад ч болов танхимд халуун уур амьсгал бүрддэг байв. Ингээд ч болов ард түмэнд асуудлын зөв, бурууг хэлж өгөх гэж хичээдэг эрүүл тогтолцоотой байлаа. Засгийн газрын гишүүдээс хуулийн төслийг үг, өгүүлбэр бүрээр асууж, хариулж чадахгүй бол буцаадаг хатуухан сануулгууд ч чуулганы танхимд өрнөдөг байв. Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газрын сайд нарынхаа аманд “багтчихсан” аятай чимээгүй гишүүдээр парламентын танхим дүүрч, хуулийн төслүүдээ ногоон гэрлээ баталдаг хүлцэнгүй Их хурал байлаа. Тэр байтугай өргөн барьсан хуулийн төлсөө уншиж үзээгүй гарын үсэг зурчихдаг гишүүд хүртэл энэ парламентад бий. Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн УИХ-ын гишүүд парламентын засаглалтай Монгол Улсын төрийн эрхийг барих дээд байгууллагыг амьгүй албат болгож хувиргачихаад, өнөөдөр төрийн эрхэнд хэдхэн хүн тонгочиж байгааг хэн хүнгүй шүүмжилж буй.
Ийм атлаа шинээр сонгогдсон гишүүдийн олонх нь авлига, албан тушаалын хэргээр “барьцаалагдсан”, хууль хүчний байгууллагын үүд сахисан, “кноп”-ны эрх мэдлээс хэтрэхгүй албат гэх шүүмжлэл ч олны дунд байсаар байна. Өөрөөр хэлбэл эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй улстөрчид “ханцуйндаа” хэрэг наймаалцдаг асуудал энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд амь бөхтэй үргэлжилж байна. Авлига, албан тушаалын хэргээр бүрэн эрхээсээ түдгэлзсэн гишүүдийн тоо ч энэ парламентын үед ганц, хоёроор тогтсонгүй. Цаашлаад хуулийн байгууллагад хамгийн олон гишүүн шалгуулж байгаа анхны парламент болж, түүхэнд үлдэх нь гарцаагүй боллоо.
Гуравхан жилийн өмнө ард түмний амьдралыг сайжруулахын төлөө төрд үүрлэсэн хулгайтай тэмцэж, түмэн олны нүд чих болж ажиллана гэх амлалт, ард түмний өмнө цагаан хоолойгоор өгч байсан гишүүд өнөөдөр тойргоо тойглох төсвийн хөрөнгө гэгдэх “гурван тэрбум” төгрөгөөр амаа үдүүлчихээд таг чимээгүй суучихдаг нь ч олны өмнө илт байгаа.
(1).jpg)
Өнгөрсөн хугацаанд Г.Занданшатарын ангийнхан “Эдийн засгаа аврах”, “Авлига албан тушаалын хэрэгтэй тэмцэх”, “Ард түмний амьдралыг сайжруулах” гэх мэт олон гоё уриалгатай чуулганы хуралдаан нээсэн удаатай. Харамсалтай нь, бодит байдал дээр Төрийн ордонд төвхнөсөн томчууд нь авлигын хэргээр шалгуулж, дархан эрхээр хамгаалуулсан шигээ сууж байгаа нь нууц биш. Цаашлаад эдийн засаг элгээрээ хэвтэж, бүсээ чангалсан ард түмэн бүдэрч унахын наагуур байна. Энэ гурван жилийг эргээд харахад Г.Занданшатарын “ангийнхан” шилэн хаалтны араас ч хуралдаж үзлээ, ширээний ард “бандааш”-тайгаа ч сууж үзсэн. Гэвч эцсийн үр дүнд нь хууль тогтоох дээд байгууллагын ч, иргэдийг төлөөлөх үүргээ ч хангалттай сайн биелүүлж чадсангүй. Иймд Г.Занданшатарын “ангийнхан” бусад парламентаас юм юмаараа дунд муу байлаа.
| Г.ЗАНДАНШАТАРЫН “АНГИЙНХАН” ДУНД МУУ !!! |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |