• Өнөөдөр 2024-05-03

СОНГУУЛИЙН ПРОГНОЗ: НАМЫН ЖАГСААЛТАД БАГТААХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ МАН-ЫН 20 ХҮН ХЭН БАЙХ ВЭ

2024-02-03,   3547

Сонгууль болоход таван сар гаруйн хугацааа үлдлээ. УИХ-ын ээлжит сонгуульд горилогчид чуулганы хуралдаан завсарлахтай зэрэгцээд тойргоо тойглохоор хөдөөг зорих нь зорьж, сайн малчин сайн тариаланч гэх зэргээр тууз тарааж, шагнал гардуулах ажилдаа шамдаад эхэлсэн байна. Саарал ордон эзгүйрч, тойрогт дэвшигчид ийн ажилдаа орсон хойгуур намын жагсаалтад багтах гэсэн гишүүд дарга нарынхаа үүдийг сахиад эхэлсэн сурагтай.

Намууд жагсаалтад багтах 48 нэрсээ эхнээсээ эрэмбэлж, хар жагсаалтаа гаргаад эхэлсэн гэнэ. Тэгвэл энэ удаад МАН-ын жагсаалтад багтахаар төлөвлөж буй эхний 24 хүн хэн байх вэ гэдэг таамгийг уншигч олонд дэлгэж байна. Эрх баригч намынхан энэ удаагийн сонгуульд залуу шинэ боловсон хүчнээр цус сэлбэнэ гэж мэдэгдсэн ч намын жагсаалтыг зураад эхлэх үед гомдогсдын арми бүрдэж, нам дотроо багагүй дуулиан дэгдсэн гэх яриа Ардын намынхан дунд жиг жуг гэлцэх болсон. Авлига албан тушаалын  хэрэгт холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэх амлалтдаа тэд энэ удаа хүрэхгүй ч байж мэдэх нь. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр бүсчилсэн тойргоос 78, жагсаалтаар 48 гишүүн сонгохоор хуульчлаад буй. Ингэснээр залуу гишүүдээр цус сэлбэнэ гэх Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын одоогийн гал тогоог баригчдын хүсэл талаар болж, хуучин гишүүдээ зүтгүүлэх болсон гэх боллоо. Өөрөөр хэлбэл, бүсчилсэн тойрогт олонл танигдсан, мөнгөтэй улстөрчид горилж эхэлсэн бол намын жагсаалтад хууччуул нь багтахаар улайр ч эхэлсэн сурагтай.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Ж.ЭНХБАЯР

         Ерөнхийлөгч өөрийн ойрын хүмүүсээсээ хэд хэдэн хүн сонгуульд сойж буйн нэг нь УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр. Тиймдээ ч ҮАБЗ-ийн даргын үүрэгт ажлаа тэрбээр өнгөрсөн сард хүлээлгэн өгснөөр сонгуульд горилж эхэлсэн гэх. Харин түүнийг тойрогт нэр дэвшүүлэх үү, намын жагсаалтад багтаах уу гэдгийг ярилцаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүрэг болон Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймагт нэр дэвшүүүлэх хувилбар ч яригдаж байгаа юм байна. Намын жагсаалтад багтаавал эхний гуравт эрэмбэлэх талаар ч яригдаж эхэлсэн байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР

Түүний тухайд мөн л сонгуульд тойргоос нэр дэвшүүлэх хувилбар яригдсан. Хэрэв Ж.Энхбаярыг тойргоос дэвшүүлбэл, Я.Содбаатарыг  намын жагсаалтад багтаах тохироо хийгдсэн сурагтай. Мөн түүнийг УИХ-ын нэгдүгээр тойрог болох Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт сойхоор бэлдэж эхэлсэн гэдгийг ч бид мэдээлсэн. Хэдий Өвөрхангай уугуул гэгддэг ч тэрбээр Архангайн гаралтай юм байна. Түүний хаматаан садангууд Архангайд байдаг сонгогдох магадлалтай хэмээн тооцоолж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай нэгдүгээр тойрогт зүтгүүлэх хувилбар ч яригдаж байгаа юм байна.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй жагсаалтад багтахаар “нүхээ” малтчихсан гэх яриа МАН-ынхан дунд байна. Түүний хувьд холимог тогтолцоог нам дотроосоо хамгийн их дэмжсэн. Хоёр парламент дамнан УИХ-ыг даргалсны хувьд намын жагсаалтад багтах онцгой бүрэн эрхтэй гишүүнээр нэрлэгдэж байгаа гэнэ. Харин түүний мандатын орон тоон дээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг горилж байгаа гэх. УИХ-ын даргын хувьд 2004 оноос хойш УИХ-д суусан МАН-ын хууччуулын нэг юм.

МАН-ын БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг УИХ-ын дөрөвдүгээр тойрогт нэр дэвшүүлэх талаар ярьж байгаа ч намын жагсаалтад багтах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл тус тойрогт залуу гишүүдээсээ сойх санал гаргаж, өөрөө намын жагсаалтын эхний тавт багтаад байгаа гэнэ. Түүний хувьд мөн сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог өөрчлөхөд нам дотроо чамгүй оролцоотой байсан. Тиймдээ ч түүнийхээ шагнал болгож, жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэх эрх авсан бололтой.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ОЮУНХОРОЛ

УИХ-ын гишүүний суудлаас буугаад дөрвөн жил төрийн албанд зүтгэсэн Д.Оюунхорол ирэх жилийн сонгуулиар улс төрд эргэн ирэхээр төлөвлөсөн гэнэ.

Хөшгийн хөндийн бүтээн байгуулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан тэрбээр саяхан ажлаа хүлээлгэж өгсөн. Сонгуульд нэр дэвшээд сонгогдох магадлал тун буурсан тул намын жагсаалтад багтаахаар сойж эхэлсэн гэх нь бий. Түүний хувьд Их хуралд дөрвөн удаа сонгогдож, БОАЖ-ын сайдаар хүртэл ажиллаж байлаа. Гэвч түүний хувьд улс төрөөс буух цаг нь болоогүй бололтой. Эмэгтэйчүүдийн квотоос дээгүүрт эрэмбэлэгдэж, жагсаалтад багтахаар дугаарлаж эхэлсэн байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД

Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр ирэх сонгуулиар намын жагсаалтад багтаахаар төлөвлөж буй хууччуулын нэг нь УИХ-ын гишүүн Н.Энхболд аж. Одоогийн парламентад хамгийн ахмад гишүүний нэгээр нэрлэгдэж байгаа ч залуустаа зайгаа тавьж өгөх болооогүй бололтой. Тиймдээ ч намын жагсаалт дундуур орчих санаатай дээгүүр доогуур яриа хийх болсон гэнэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сул гишүүний үүрэг гүйцэтгэсэн ч Үндсэн хуулийн өөрчлөлт дээр хуучин бууны хугархай гэгчээр түүний оролцоо их байсан. Тиймдээ ч хариуд нь жагсаалтад багтах эрхээ өвөртлөөд байгаа гэнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Т.ГАНДИ

Өнгөрсөн жилийн сонгуулиар Сүхбаатар аймагт нэр дэвшиж унасан УИХ-ын гишүүн асан Т.Ганди даагаа нэхэж, сонгуульд горилж байгаа гэх. Ингэхдээ намын жагсаалтад багтах гишүүдийн тоонд багтаж байгаа гэх яриа МАН-ынхан дунд байна. УИХ эмэгтэй гишүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудал дээр нэлээд дуугарсны эцэст ийн намын жагсаалтад багтах эрхээ өвөртлөөд амжсан гэх бор шувуу ч нисэж байна.

ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ Ч.УНДРАХБАЯР

Ерөнхий сайд ирэх сонгуулиар залуу боловсон хүчнээ авч орно гэх тооцоололтой байсан ч нөхцөл байдал өөрчлөгдсөн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байх үеэрээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдсэн.Тэгвэл Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр МАН-ын жагсаалтын эхний тавд магдлалтай байна. Ч.Ундрахбаярын хувьд 2021 оны зургаадугаар сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Ерөнхий сайдад зөвлөж буй

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг энэ удаагийн сонгуульд намын жагсаалтад багтаах хувилбар яригдаж байгаа гэнэ. Өнгөрсөн парламентын үед Хатан ижий цолоор шагнуулж байсан тэрбээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа ёс зүйн хариуцлага алдаж, “давхар дээл”-ээ тайлсан. “Ул”-ныхан гэж хэлснээсээ хойш олны дунд нэр хүнд нь төдийлөн өсөж яадаагүй. Ерөнхийлөгчийн хүн гэгддэг түүнийг энэ удаад намын жагсаалтад багтааж, түүний оронд Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг нэр дэвшүүлхээр ярьж байгаас сурагтай.

МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.АРИУНЗАЯА

Улс төрд өвөөгийнхөө нэрээр орж ирсэн ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг энэ сонгуулиар Их хуралд оруулахаар бэлдэж байгаа гэх.

 Ингэхдээ намын жагсаалтад багтаах эмэгтэйчүүдийн нэгээр нэрлэгдээд байгаа юм байна. Түүний хувьд хэлсэн үг хийсэн үйлдлээрээ олны дунд шүүмжлэлд өртдөг ч энэ удаад намын нь ах нар итгэл хүлээлгэхээр шийдсэн бололтой.

НИЙСЛЭЛИЙН БОДЛОГО СУДАЛГААНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРГА Р.ДАГВА

НИТХ-ын дарга асан Р.Дагва иэрх сонгуульд горилж, Их хуралд үзэхээр зүтгэж эхэлжээ. Түүнийг намын жагсаалтад багтаах талаар яригдсан байна. Р.Дагва 2010-2016 онд СХД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Улмаар 2016, 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй. Түүнийг хотын дарга асан Д.Сумъяабазарын ойрын хүн гэх нь бий.

УИХ-ЫН ГИШҮҮН, ТҮГЖРЭЛИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН

УИХ-ын гишүүн, Түгжрэл хариуцсан сайд Б.Дэлгэрсайханг ирэх сонгуулиар намын жагсаалиад оруулахаар ярьж, энэ удаад хамгийн галтай салбар болох Түгжрэл хариуцсан сайдаар томилон ажилуулж байгаа гэх. Тиймдээ ч тэрбээр “Би хайруулын таваг дээр сууж байгаа” хэмээн мэдэгдээд амжсан. Насаараа бизнесийн салбарт хүч үзсэн түүнийг аж ахуйн салбарт томилж, шийдэл гаргана гэсэн найдвар тээн “фронт” руу илгээсэн. Одоогоор доривтой шийдэлд хүрч чадаагүй л байна. Метроны төслийг эхлүүлнэ гэж зоригтой дуугарсан, Тиймдээ ч улс төрд удаан байх нүхээ малтчихсан гэх нь бий.

УИХ-ЫН ГИШҮҮН СҮ.БАТБОЛД

МАН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг гэгдэх тэрбээр энэ удаад намын жагсаалтад багтах тохироо хийсэн сурагтай. Намдаа жин дарахуйц том франкцыг бүрдүүлдэг. Тиймдээ ч Үндсэн хуулийн өөрчлөлт, бүсчилсэн тойргийг дэмжихдээ өөрт ашигтай байж болох хамгийн боломжит хувилбарыг сонгож, улс төрд тогтож үлдэх тохироогоо хэдийнээ хийчихсэн гэх. Тэрбээр мөн УИХ-ын сонгуулийн зургаадугаар тойрогт нэр дэвшиж магадгүй юм байна. Өнгөрсөн жилээс хойш тойргоо усалсны хувьд тойрогтоо нэр хүндтэй гэх нь бий.

УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР

УИХ-д чимээгүй, сул гишүүн гэгдэж байсан Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга болтлоо албан тушаал ахиж, дээшилсэн. Хөвсгөлөөс хоёр удаа Их хуралд сонгогдсон түүнийг энэ удаад намын жагсаалтад багтаах хувилбар яригдаж байгаа гэнэ. Хууль зүй, дотоод хэргийн яамны мэрэгжилтнээс эхлээд улс төрд орж, С.Баяр, Сү.Батболд, Ө.Энхтүвшин нарын татаасаар улс төрд хурдан гарч ирсэн гэгдэх түүний нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой байж болзошгүй баримтыг бид дэлгэж байлаа. Тодруулбал, УИХ-ын дэд дарга асан Л.Мөнхбаатарын компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас Хятадын 13 компанид нүүрс нийлүүлдэг байж болзошгүй баримтыг дэлгэж байлаа.

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Э.БОЛОРМАА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг удирдмагцаа өөрийн бүрэн эрхийн хүрээнд ойрын хүмүүсээ ах нарынх нь урдуур оруулж албан тушаалд томилсны нэг нь Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа. Түүний хувьд хэл ам дагуулж,шүүмжлүүлж байсаар Ховд аймгийн Засаг даргаар ажиллаад ард түмэнд танигдаад амжлаа. Хэдийгээр УИХ2ын дөрөвдүгээр тойрогт түүнийг сойж байгаа гэдэг ч өнөөдрийг хүртэл алан тушаалаа хүлээлгэж өгөөгүй байна. Тиймээс сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээр намын жагсаалтад багтаах сониорхол байна  уу, гэж харж болохоор байна.

ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАР

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар ирэх сонгуулиар намын жагсаалтад багтах сурагтай. Түүний хувьд хотын ажлаа хүлээлгэж өгсөн даруйдаа нийслэлийн МАН-ыг сонгуульд бэлдэж орох ажилдаа ханцуй шамлан орсон гэх. Улмаар өөрийн тойрогтоо өөрийн ойрын хүмүүсээ нэр дэвшүүлэхээр ярьж жагсаалтад багтах тохироо хийчихсэн гэх яриа нисэх боллоо. УИХ-ын гишүүнийхээ суудлаас татгалзаж, хотын дарга болсон тэрбээр ирэх сонгуулиар гишүүний ажлаа хйиж зөөлөн суудалдаа тухлахаар зэхэж эхэлсэн нь энэ бололтой.

ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД Б.СОЛОНГОО

Оюунтолгойн гэрээг иргэдэд ашигтай байлгах тактикаар улс төрд тодорч гардаг улстөрчдийг буухиаг Хууль зүй, дотоод хэргийн дэд Б.Солонгоо үргэлжүүлсэн. Түүний хувьд Овунтолгойн Ажлын хэсгийн гишүүн хэмээн олонд танигдаж, хэвлэл мэдээллээр чамгүй олон гараад амжсан. Гэвч түүнийг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх талаар ярьсан ч тойргоо тохирч чадаагүй гэх нь бий. Тиймээс намын жагсаалатад багтаах асуудлыг ярьж МАН-ын гишүүдийн дунд багагү йхэл ам тариад амжсан сурагтай.

ЦЕГ-ЫН ДАРГА АСАН Ж.БОЛД

Ирэх сонгуульд Ерөнхийлөгч ойрын хүмүүсээ сойж буйн нэг нь ЦЕГ-ын дарга асан Ж.Болд байж магадгүй нь. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, О.Амарсанааг оронд нь томилсон удаатай. Тэгвэл Ж.Болдыг УИХ-ыг ээлжит сонгуулиар намын жагсаалтад багтаах нэрсийг нэлээд дээгүүрт бичигдсэн гэх яриа олны чихийг дэлсгэх болов. Ж.Болдын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нутаг нэг, хамгийн ойрын хүн гэх мэдээллүүд байдаг.   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн тэргүүнээр ажиллаж байх хугацаанд Ж.Болдыг Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилж байлаа. Түүний намтрыг харвал У.Хүрэлсүхийг албан тушаалд томилогдохтой зэрэгцэж, тушаал дэвшсээр ирсэн байдаг. Тухайлбал, 2017 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томлогдож, удалгүй Ж.Болд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга болж, 2019 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, 2020 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч болж байжээ. Улмаар У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон даруйдаа 2021 онд Ж.Болдод хошууч генериал цол олгож байсан удаатай. 

 

 

 


СОНГУУЛИЙН ПРОГНОЗ: НАМЫН ЖАГСААЛТАД БАГТААХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ МАН-ЫН 20 ХҮН ХЭН БАЙХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 35
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 15:15:46
    Зочин: Сонгууль хийлгэхгүй тэмцэнэ ч гэх шиг тэнэгтэхээ болиосой, сонгууль хийлгэхгүй бол одоогийнхон чинь эрхээ эдлээд цалин аваад л байж байдгийн байгаа биз дээ, МАН байгаагүй бол өнөөгийн тусгаар тогтносон Монгол Улс гэж байхгүй байх байсан, АН байгаагүй бол өнөөгийн хулгайчид, авилгачид, нүүрсчид, хонгилчид, оцгоногчид, ажилгүй ядуучууд байхгүй байх байсан, Юу үнэнэв энэ үнэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-04 13:34:40
    S: SEXSEER TAICHN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-04 11:51:52
    Сонгогч: Сү.Батболд , Д.Сумъяабазар нар Намын жагсаалтаар ороод ирвэл би л Ардын намд санал өгөхгүй өгөх нэг нь өгөх л байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-03 22:44:34
    irgen: ard bidniig zugeer l uduj uzej bga yum bailgui de,arai ch iim jahsaalt gj yu baihav de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-03 19:24:52
    Зочин: Эсвэл насаараа төрөөс паразитлаж хулгайлж амьдарсан эсвэл крандуулаад гүйчихсэн эрхийн балай хэдэн хүүхнүүдээс өөр хүмүүс алга уу. Үнэхээр боловсон хүчин муутай болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-03 19:22:20
    Зочин: Төрийн ажлын ямар ч туршлагагүй тэгээд л шууд тооноор шидүүлж өндөр албан тушаалд залраад дахиад шууд дээш шидүүлж их хуралд санаархах гарууд болих хэрэгтэй. Улс төрч болох дуртай юм бол чаддаг юм бол өрсөлдөөд гарч ир
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-03 18:50:41
    S: SHAALGD SEXSYG80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-03 16:20:19
    Зочин: Сармагчин шиг залуусаар улсаа самруулаад дуусч бнадаа!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-03 11:28:51
    S: SEXSEEF UILCHLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-03 10:43:12
    Сонгогч сонгогч: Ковидын слнсголыг хийхгүй бол сонгуулийг хийлгэхгүй тэмцэнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-03 10:40:37
    Сонгогч : Сарангэрэлээ оруулаад ир. Тэгвэл танайхыг сонгож дугуйлах сонгогч олдохгүй байх шүү оюун эрдэнэ гуай!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-28 19:01:51
    иргэн: бүгд хулгайч луйварчид байна гэмт хэрэгтэнийг мэдсээр байж мэдээгүй дүр исгэдэг луйварчид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-28 16:54:55
    Зочин: Болормааг ховдод нь дэвшүүлээч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-28 08:52:04
    Хана: Эмгэд өвгөчүүлээсээ салаагүй цагт энэ сонгуульд ялна гэж бхгүй. Хичнээн жагсаалт гэж орилсонч их хуралд сууж хууль гаргах улсууд нь хогийн новшнууд тул танайхыг хэнч хэзээч сонгохгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-27 19:33:46
    S: SEXSEER UILCHLGE80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-27 19:13:19
    Зочин: Сумьяабузар, хатан ижий бас тэр Оюунхорол бо яршиг л байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-27 17:03:52
    Зочин : Энэ лалруудаас салсан нь дээр дээ! Хотын утаа, түгжрэл, ядууралд эд нар л буруутай! МАН+АН гэх хулгайг луйварчдын бүлэглэлээс салсан нь дээр ээ, одоо бодох юмгүй, эдэнгүйгээр цаашаа явцгааяье! Болох биз ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-27 15:20:45
    Зочин: Энэ нам унэхээр боловсон хучингуй, бутэхгуй нээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-27 15:18:08
    S: SEXSYG TANILTSI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-27 13:38:29
    Ёншгойт: Оюунхорол сарангэрэд нараасаа садаагүй байж сонгууль гэж яриод оролцоод хэрэг байна уу? Өнгөрсөн хойгл нь амаа барив
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-27 11:51:29
    S: SEKSDI80955877AX NRT SEXSY OWORTN
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-27 11:16:01
    Zochin: O.Nominchig bas
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-26 00:09:25
    Зочин: Ганди, Оюунхорол, сү.Ба тболд эд нар больё оо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-25 02:13:08
    Ж: Манай хайрт намын генсек нүүр бардам тойрогт дэвшээд ялна хэзээч жагсаалтад орж шившиг болохгүй, нэртэй нүүртэй дарга шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-24 17:52:33
    Болд: Солонго , Болормаа 2 л дөнгүүр юм .Бусад нь ч арай үгүй байлгүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-24 17:47:10
    Санал: Таамаг гэж л найдахаас. Хариуцлага алдаж, албан тушаалаас буусан хүмүүсийн зураг байх чинь юу вэ. Нэр цэвэр, шинэ хүмүүсийг жагсаалтад оруулах байлгүй дээ. Ийм тэнэг юм гэж юу байх вэ дээ!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-24 16:26:47
    Сонирхогч: Оюунхорол, Сарангэрэл, Сү. Батболд, Сумьяабазар нарыг жагсаалт руу оруулах юм бол МАН- ыг дэмжигч маш олон хүн өөр намын нэр дэвшигчийг сонгох болно. Гайнуудаа чирж оруулах гэж байж намаа ялагдуулах вий дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-24 15:53:32
    Ч.Хүрэлбаатар: шал худлаа мэдээллүүд байна. ингэж тааж бичиж болохгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-24 15:45:48
    дамба: орохгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-24 15:07:41
    Ү: Хулгайч Сү хүртэл жагсаалт руу орох нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-24 15:05:05
    Зочин: Ёо хулгайч луйварчид арга нь харийссан дээрэмчид МАН арай бишээ. Болоорой энэ арай биш байлгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-24 12:34:22
    S: SEXSDN80955877MERGJLN
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-24 09:47:13
    ханд: Д.Оюунхорол, Т.Ганди, Д.Сарангэрэл, Э.Болормаа энэ 3 бол больж үз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-24 09:31:26
    sd: ene zavaan yumnuudaas negiig ni ch songohgui bh heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-24 08:54:43
    Алимаа Батбаяр: Тэр дагва гэж новш л биш шүү жинхэнэ пялдага долдой хулгайч шоронд байх хүн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188