Сонгуулийн өмнөх солиорол эхэлж, Монгол Улс мөнгөө багтааж чадахаа баяжсан улс шиг л даналзаж байна даа.
УИХ-ын чуулган завсарлахаас урьтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг тараах асуудлыг ярьж эхэллээ, эрх баригчид. Үнийн өсөлтөд дарлуулж, зээлээс зээлийн хооронд хоногийн хоолоо арайхийн залгуулах ард түмэнд Сар шинийн баяр далимлуулж, сонгуулиас өмнө мөнгө тараах шинэ сэдэв гаргаж ирсэн нь энэ бололтой.
Үүнтэй зэрэгцээд 1072 хувьцааны ногдол ашгийг тараах эсэх асуудлыг яриад зогсохгүй гишүүдийн олонх нь 1072 хувьцааны ногдол ашгийг тараах нь зүйтэй гэсэн дээр санал нэгдээд байгаа юм байна.
Сонгууль болгоны өмнө эрх баригчид элдэв аргаар мөнгө тараадаг ээлжит ажил нь 1072 хувьцааны ногдол ашиг болох нь. Ингэж “Эрдэнэс Тавантолгойн” хувьцааг амь оруулах болсон юм байх. Энгийн үед бол “Энэ компани өр төлсөөр ашиггүй ажиллаж, амь наана там цаана байна” гээд хав дарчихаад ногдол ашиг өгдөггүй. Нэг бол “Хөрөнгө оруулалт хийнэ” гээд дураараа дургидаг. Ард түмэнд хувьцаатай гэх нэр зүүлэгчихээд цонхны цаанаас чихэр долоолгодог атал сонгууль дөхөхөөр мөнгөтэй болчихдог нь эрх баригчдын гэм биш зан боллоо.
Өөрөөр хэлбэл сонгуулийн саналыг мөнгөөр худалдаж авдаг гэсэн хуучин арга барилаасаа салж чадаагүй байна, улстөрчид. Аль 2000-аад оны эхнээс иргэдэд мөнгө тараагаад түүгээрээ санал авдаг байх технологийг хэрэгжүүлж эхэлж байлаа. Анх 2004 онд Ардчилсан намаас Хүүхэд бүрд 20 мянган төгрөг олгох амлалт өгөхөд нь Ардын нам зөрүүлээд залуу гэр бүлийн 500 мянган төгрөг гэж гаргаж ирж байв. Тэр үед 500 мянган төгрөг одоогийн хоёр, гурван сая төгрөгтэй тэнцэх өндөр үнэлгээтэй байсан. 500 мянган төгрөг авах гэж гэр бүлээ батлуулаад, тэр чинээгээрээ салалт нэмэгдсэн нь ч нууц биш.

Тэрний дараагийн сонгууль буюу 2008 онд “Эрдэнийн хишгийг иргэн бүрт” гэх уриа Ардчилсан нам гаргаж, сая төгрөг амлахад нь Ардын нам түүнийг нь давж, сая 500 мянган төгрөг тараах амлалт өгч байв. Сонгуулийн дүнгээр МАН ялалт байгуулж, сая 500 мянганын амлалтандаа хүрч чадалгүй бүдэрч байлаа.
Түүгээр ч зогсохгүй 2016 оны сонгуулиар эрх баригч Ардчилсан намаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд олгосон хувьцааны 30 хувийг “Сайн хувьцаа” хэмээн худалдаж авсан нь мөн л мөнгө тараах арга сэдэж байв.
Харин 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Цар тахлын үед хөл хорио тогтоож, иргэдийн орлогыг дэмжих нэрээр Сар шинийн өмнө иргэн бүрд 300 мянган төгрөг бэлэн тарааж байлаа. Энэ мэтээр үе үеийн сонгуулийн жилүүдэд эрх баригч намынхан бэлэн мөнгө тарааж, иргэдэд тоогдох башир арга хэрэглэсээр ирсэн нь энэ сонгуулиар ч хэрэгжих нь.

Өөрөөр хэлбэл, МАН сонгууль болгоны өмнө мөнгө тараадаг. Тараасан мөнгө нь буцаад импортын бараа аваад урд хөрш руу гараад дуусдаг нь ч нууц биш. Сар шинийн өмнө 1072 хувьцааны ногдол ашиг тараалаа гэхэд иргэд импортын бараагаар солиод л нэг удаа баярлаад өнгөрөх нь тодорхой. Энэ мэт тараасан мөнгөөрөө нэг гангын үйлдвэр барьчихсан бол өдийд ард түмэн МАН-ынханд алга таших байлаа. Барилгын материалын үнэ нэмэгдэж, байр орон сууцны үнэлэмж тэнгэр хадаж байна. Адаглаад ганц гангийн үйлдвэртэй байсан бол монголчууд арматураа дотооддоо үйлдвэрлээд хэрэгцээгээ бүрэн хангачих бүрэн боломж бий. Төмрийн хүдэр коксжих нүүрсний нөөцөөрөө дээгүүрт эрэмбэлэгддэг хэр нь төмрийн бэлдцээ урд хөршөө импортоор хангадаг эмэгнэлтэй дүр зураг өнөөдрийг хүртэл байсаар байна. Ерөөс төр үйлдвэрлэгч орон болох сонирхолгүй байна гэдэг нь дээрх хэдхэн жишээнээс бэлэн харагдаж байгаа юм.
Нүүрснээс өөр орлогогүй, урд хөршөөс бүрэн хараат хэр нь үйлдвэрлэгч болохыг зорьдоггүй, зорилгогүй улс манайх л байна. Өнгөрсөн хугацаанд дэлхий зах зээлд түүхий эдийн үнэ тогтмол өсөж, нүүрсний экспорт нэмэгдсэн жилд эдийн засгаа сэргээхээс илүүтэй “боомилох” арга хэмжээ авчихлаа Засгийн газар. Эдийн засгийн хамгийн боломжтой энэ цаг хугацаандаа гадаад өр төлбөрүүдээ дарж, үнийн өсөлтөө хязгаарлахын оронд халамжийн бодлого барьж байгаа нь нууц биш. Оны өмнө малчдын нийгмийн даатгалын 50 хувийг төрөөс төлөх хууль батлаж, төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлсэн. Түүнчлэн ахмадын тэтгэврийг нэмж, инфляцаа хөөрөгдсөн нь ч бодит үнэн. Одоо ноогдол ашиг нэрээр бэлэн мөнгө тараах бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орлоо. Хэдийгээр цалин хөлсийг нэмж, тэтгэвэр нэмэх, ноогдол ашиг тараах нь зөв ч цагаа олоогүй шийдвэрүүд ард түмний амьдралд дараа болж байна.
Сонгуулийн дараа гэхэд манай эдийн засаг элгээрээ хэвтэхэд хүрнэ гэдгийг мэргэжлийн байгууллага албаныхан сануулсаар байгаа. Өчигдөрхөн ногдол ашиг тараах боломжгүй гэж ам гарч байсан эрх баригчид өнөөдөр 1072 хувьцаанд 233 мянган төгрөг тараана гээд чуулганы хуралдаанаа шөнө дөл болтол хуралдуулж байна.
| МАН СОНГУУЛЬ БОЛГОНЫ ӨМНӨ МӨНГӨ ТАРААДАГ. ТЭР МӨНГӨӨР НЬ ГАНЦ ГАНГЫН ҮЙЛДВЭР БАРЬЧИХСАН БОЛ... |
|
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
Б.ЧАГНААДОРЖ: 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 33 жилийн түүхэнд дээд амжилт юм
2026-02-13 19:22:33
СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
2026-02-13 19:09:20
2026-02-13 17:17:00
Дарханы эрчим хүчний 2 дахь эх үүсвэр “ДДЦС-2”-ын ажлыг цэгцлэх үүрэг өглөө
2026-02-13 15:51:51
"Дархан төмөрлөгийн үйлдвэр " ХХК Хуст уулыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2026-02-13 15:28:57
Ч.Санжаадамба аварга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2026-02-13 14:14:36
ЦДБЧ-ийн бүжигчид “GRAND AWARDS-2025” наадмын шагнал хүртлээ
2026-02-13 14:06:56
ЗУРВАС: Зүрхний гэрэл
2026-02-13 13:00:00
Өмнөд Солонгосын 17 настай охин Чой Га Он олимпын аварга боллоо
2026-02-13 12:37:16
Москва хотын Улсын консерваторит морин хуур бэлэглэв
2026-02-13 12:06:49
ХОСУУДАД САНАЛ БОЛГОХ БОЛЗООНЫ САНАА
2026-02-13 11:32:45
Бээжингийн олимпын "Баян ходоод" өвлийн олимпоос хүрэл медаль хүртлээ
2026-02-13 09:57:47
“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
2026-02-13 09:33:34
“Британи дахь Монголын түүх соёлын өв” ном хэвлэгдэн гарлаа
2026-02-13 07:20:00
Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ийн зайд уралдлаа
2026-02-13 07:10:00
ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУНТАЙЖУУД
2026-02-13 07:00:00
2026-02-13 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-02-13 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-02-13 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-02-13 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-02-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |