• Өнөөдөр 2024-04-28

СОНГУУЛИЙН ПРОГНОЗ: УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУД АЛЬ ТОЙРОГТ ХЭНИЙГ СОЙВ

2024-01-15,   1761

     УИХ-ын чуулган завсарлаж, гишүүд Сар шинийн баяраас урьтаж, тойргоо тойглох ажил ногдож байна. Энэ жил сонгуулийн кампанит ажил өрнөх учир дор бүрнээ өөрийгөө таниулах сурталчлах ажлаа хийх гээд Саарал ордон эхнээсээ эзгүйрч байна.

     Оны өмнө парламентаар сонгуулийн тойргийг тогтож, бүсчилсэн тойргоор ирэх сонгуулийг явуулахаар тогтсон. Өөрөөр хэлбэл, 126 гишүүний 78-ыг нь томгосон буюу 13 тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар оруулахаар болоод буй. Нэг ёсондоо томгосон тойргийг баталсан нь хуучин улстөрчдийн дахин сонгогдох хувилбар нэмэгдэж байгаа гэсэн үг.

      Гурван аймгийг нэгтгээд түүнээс нь сонгогдож гарна гэдэг нэгдүгээрт, олон танигдсан байх, хоёрдугаарт мөнгөтэй  байх шаардлагыг тавьж байгаагаас ялгааүй юм. Өнгөрсөн сонгуулиас хойш аймаг, дүүрэгтэй сонгуулийн пи-ар хийсэн залуу улстөрчид дахиад нэг сонгууль өнжих нь тодорхой болж байна. Мэдээж намын жагсаалтаар дараагийн нэр дэвшигчид тодрох учир тойрогт ялалт байгуулах магадлалтай улстөрчидөө намууд илгээх нь тодорхой.

      Тэгвэл ирэх зургадугаар сард болох сонгуульд УИХ-д суудалтай намууд хэнийг, аль тойрогт сойж байгаа урдчилсан таамгийг таниулцуулж байна.

I ТОЙРОГ: АРХАНГАЙ БАЯНХОНГОР ӨВӨРХАНГАЙ НАЙМАН МАНДАТ

Бүсчилсэн тойргийн нэгдүгээр тойрогт Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг найман мандаттай байхаар хуваарилсан.

Эрх баригч намаас тус тойрогт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг дарга Ц.Цэрэннадмид, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, УИХ-ын гишүүн Г.Ганболд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөх  Д.Бум-Очир нарыг дэвшүүлэхээр ярьж байгаа гэх. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг тойрог томсгохоос өмнө Архангай аймагт нэр дэвшүүлэхээр сойсон гэх яриа ч олны дунд бий. Өнгөрсөн жил Архангай аймгийн 100 жилийн ойн баярт тус аймгийн Засаг дарга Ц.Цэрэннадмид, Г.Сайханбаяр нарыг гар нийлэн хоршин ажилласан гэх бөгөөд Цэргийн төв эмнэлгийн алба хаагчид Архангайд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан гэх яриа ч олны дунд гарч байлаа. Харин Өвөрхангай аймагт МАН-ын Ажлын албаны дарга С.Далхаасүрэнг зүтгүүлэх хувилбар ярьж байсан ч томсгосон тойрогт ялах магадлал эргэлзээтэй. Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийг намын жагсаалтад оруулах магадлалтай байгаа гэнэ.

Харин Ардчилсан намын тухайд Ардчилсан намын гишүүн П.Мөнхтулга, Б.Жаргалан, Э.Мөнхсайхан П.Нүрзэд, О.Алтангэрэл, П.Батчимэг зэрэг залуу гишүүдээ сойхоор болжээ Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Ганбат нарыг нэр дэвшүүлэх хувилбар яригдаж байгаа юм байна. П.Мөнхтулгын тухайд өнгөрсөн сонгуулиар Архангай аймагт нэр дэвшээд бүдэрч байсан. Б.Жаргалангийн тухайд Архангайн угшилтай гэгддэг. Өөрөөр хэлбэл, түүний аав УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр Архангай аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн сонгогдож байлаа. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, П.Нүрзэд нарыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бүлэглэлээ зүтгүүлж байгаа гэх ч бий.

ХҮН-ын тухайд  Г.Уянгахишиг. О.Билгүүн, Т.Отгонбаатар нарыг тус тойрогт сойж байгаа гэх. ХҮН-ын гишүүн Г.Уянгахишигийг олон нийт УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг охин гэдгээр нь илүүтэй мэднэ. Тиймдээ ч түүний тухайд Архангай аймгаас сонгогдох магадлал нь нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 1992 оны сонгуулиас 2016 оны сонгууль хүртэл Архангайд тогтмол Ардчилсан нам ялалт байгуулж, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж сонгогдож байсан удаатай. Харин ХҮН-ын гишүүн О.Билгүүн жүжигчин, загвар өмсөгч гэдгээрээ олны дунд ичнээ танил болоод буй. Тэд ямартай ч тойрогтоо улс төрийн кампанит ажил эхлүүлж, сум орон нутгуудад соёлын арга хэмжээ зохиогоод эхэлсэн сурагтай.

II ТОЙРОГ: УВС, ГОВЬ-АЛТАЙ, ХОВД, ЗАВХАН 10 МАНДАТ

Баруун бүсийн дөрвөн аймгийг нэгтэж 10 мандат хуваарилсан нь ширүүн өрсөлдөөн бий болгох нь. Тодруулбал Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймаг хэн нь хэн гэхгүй алагладаг ширүүхэн өрсөлдөөнтэй. Эрх баригч намынхнаас энэ тойрогт сойхоор бэлдсэн чамгүй олон нэр дэвшигч бий. 76 тойрогт хуваасан бол Завхан, Говь-Алтай, Ховд аймгаас залуу улстөрчид дэвших байсан нь дамжиггүй. Харин тойргийг бүсчилсэн байдлаар хувааснаар хуучин улстөрчдөө дахин дэвшүүлэх хувилбарыг ч ярилцаж байгаа сурагтай. МАН энэ тойрогт  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ш.Раднаасэд, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, нарыг дэвшүүлэх хувилбар ярьж байгаа аж, Түүнчлэн шинээр Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, УУХҮ-ийн дэд асан О.Батнайрамдал, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Татварын ерөнхий газрын дарга асан Д.Заяабал нарыг дэвшүүлэхээр сойж эхэлсэн гэх нь ч бий. Сонгуульд горилогчид эхнээсээ төрийн албаны үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд нэр дэвших бэлтгэлээ базааж эхэлсэн бололтой. ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханы хувьд өнгөрсөн жилээс Ховд аймгийг тойголж эхэлсэн нь учиртай. Говв-Алтайн тойрогт УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан горилж байгаа ч түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдсонтой холбоотой өнжөөх тухай ярилцаж байгаа юм байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг намын жагсаалтад багтааж магадгүй юм байна.

Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав, З.Нарантуяа, Ардчилсан намын гишүүн Д.Цэндсүрэн, О.Амгаланбаатар, Д.Батцогт О.Батханд нарыг дэвшүүлэх хувилбар ярьжээ. Увс аймагт МАН, АН ширүүхэн өрсөлддөг. О.Цогтгэрэлийн тухайд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойргоо багагүй усалсан. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хувьд нэр дэвших эрх нь нээлттэй болсон гэх яриа ч намынхаа дунд нь гараад эхэлжээ.

ХҮН-ын тухайд УИХ-ын гишүүн Т.Доржханд тус намын гишүүн Б.Амараа, Л.Энхнасанг зүтгүүлэхээр бэлдэж эхэлсэн гэнэ. УИХ-ын гишүүн Т.Доржхандын хувьд өнгөрсөн сонгуулиар Хан-Уул дүүргээс санал авч, намаа Их хуралд суудалтай болгосон бол энэ удаад орон нутагт дэвшихээр горилж эхэлсэн байна. Харин ХҮН-ын гишүүн Л.Энхнасанг Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын зээ охин гэдгээр нь илүүтэй мэднэ. Тэрбээр 2020 оны сонгуульд Говь-Алтай аймагт нэр дэвшиж байлаа.  

III  ТОЙРОГ БАЯН-ӨЛГИЙ ЗУРГААН МАНДАТ

 

Бүсчилсэн тойрогт хуваахад Баян-Өлгий аймгийг дангаар нь нэг тойрог болгосон нь олны дунд багагүй маргаан дэгдээсэн. Ингэхдээ Баян-Өлгий тусдаа улс болох нь гэх шүүмж ч олны дунд гарч байлаа.  Сүүлийн үед Баян-Өлгий аймгийн газар нутгийн нэршлийг өөрчилсөн гэх асуудлууд сөхөгдсөнтэй холбоотой дуулиан дэгдсэн нь ч ингэж хардах шалтгаан гэж үзэх хүмүүс олон байна. Ямартай ч тус аймаг дангаараа гурван мандаттай. Баян-Өлгий аймгийг дангаар нь нэг тойрог болгосон нь АН-д ашигтай байж мэдэх нь.

Тэгвэл МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аубакер, ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Сауле ХНХ-ын дэд сайд асан С.Зулпхар нарыг дэвшүүлэх хувилбар яригдаж байгаа аж. Т.Аубакерын хувьд УИХ-ын гишүүн болсноосоо хойш тойргоо чамгүй сайн тойглосон гэх яриа ч бий. ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулен хувьд өнгөрсөн удаагийн сонгуулиар намаасаа нэр дэвшинэ гэж байсан ч жагсаалтын гадна үлдсэн. Иймд даагаа нэхэх сурагтай. Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан жагсаалтаар орж магадгүй нь.

Харин АН-аас УИХ-ын гишүүн Б.Бeйсэн, УИХ-ын гишүүн Т.Мурат АН-ын дэд дарга Ш.Жандос нарыг дэвшүүлэх талаар ярьжээ. Хэдийгээр УИХ-ын гишүүн асан Т.Муратын хувьд хүчингийн хэрэгт нэр холбогдож байсан ч тойргоосоо гарах магадлалтай гишүүний хувьд дахин дэвшүүлж магадгүй юм байна.

ХҮН-аас хуульч О.Батхүү, Удирдах зөвлөлийн дарга С.Айнагүл,  доктор Ж.Жамсрандорж нарыг дэвшүүлэх юм байна.

IV ТОЙРОГ: БУЛГАН, ОРХОН, ХӨВСГӨЛ НАЙМАН МАНДАТ

 Энэ тойрогт МАН, АН аль аль нь хууччуулаа сойх бол, ХҮН-аас нэр дэвших үгүй нь тодорхойгүй байна. МАН УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Д.Батлут, Л.Энх-Амгалан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БХБ-ын пэп сайд асан Э.Золбоо нарыг дэвшүүлэх хувилбартай байна. Эндээс УИХ-ын гишүүн Ц.Ананбазар намаасаа дэвшинэ гэдгээ мэдэгдээд буй. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өмнө нь Орхон аймагт нэр дэвшиж байсан бол Э.Золбоогийн тухайд УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшингийн хүү гэдгээрээ аавынхаа уугуул нутагт хүч үзэхээр болсон бололтой. Шадар сайд асан Ө.Энхтүвшин Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумынх юм.

АН-аас харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, МХАҮТ-ийн Ерөнхийлөгч асан О.Амартүвшин, АН-ын гишүүн С.Гал-Эрдэнэ Ш.Идэрбаясгалан, С.Мөнгөнхуяг нарын нэрс яригдаж байна

V ТОЙРОГ: ДАРХАН-УУЛ, ТӨВ, СЭЛЭНГЭ 10 МАНДАТ

МАН энэ тойрогт хуучин гишүүдээ нэр дэвшүүлэхээр сойж эхэлсэн гэх. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Дамдиням, Д.Өнөрболор, Ч.Ундрам, Сангийн сайд Б.Жавхлан нар тойргоо усалж эхэлсэн бол шинээр Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Азжаргал, Боомтын хөгжлийн сайд Б.Тулга,  Ерөнхийлөгчийн зөвлөх  С.Лүндэг, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарыг дэвшүүлэх хувилбарыг ярилцжээ. Улмаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан даргаар томилж, дөрвөн жил их хурлаас завсарлага авсан УИХ-ын гишүүн асан  Д.Оюунхоролыг нэр дэвшүүлэх хувилбарыг ярьж байгаа гэх.

Харин АН-аас УИХ-ын гишүүн Ц.Туваан, С.Эрдэнэболд нар Төв аймгаа даагаад гарах үүрэг хүлээж,  Д.Үүрийнтуяа, С.Баярцогт, Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт даагаа нэхэх бол Дархан-Уул аймгийг тус намын гишүүн Д.Энхтуяа, Б.Бямбасайхан нар “хариуцах” үүрэг хүлээх аж.

ХҮН-аас энэ тойрогт тус намын гишүүн Ц.Эрдэнэбат, Отгонтөгс, Үүрцайх нар нэр дэвших юм байна.

VI ТОЙРОГ: ГОВЬСҮМБЭР, ДОРНОГОВЬ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ ДОЛООН МАНДАТ

УИХ-ын долдугаар тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн  Сү.Батболд, Б.Саранчимэг Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, МАН-ын хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга  Ц.Чулуунзагд, Ерөхийлөгчийн Тамгын газрын  Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Ерөний аудитор асан Д.Занданбат, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан С.Наранцогт нар горилж байгаа аж.

АН-аас УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, Б.Наранхүү, АН-ын гишүүн Ц.Жадамбаа, Л.Наранбаатар, М.Энхмөнх, Р.Сэддорж, Ө.Шижир, Р.Эрдэнэбүрэн нарыг дэвшүүлэх жагсаалт эхний ээлжинд гарсан гэх.

Улмаар ХҮН-аас тус намын гишүүн  П.Болор Ш.Отгонтуяа, Ж.Золжаргал нарыг дэвшүүлэх талаар ярилцаж эхэлжээ.

VII ТОЙРОГ: ДОЛООН МАНДАТ ХЭНТИЙ, ДОРНОД СҮХБААТАР АЙМАГ

УИХ-ын сонгуулийн наймдугаар тойрогт эрх баригч намаас ерөнхий сайд МАН- Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй улстөрчид горилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд ээлжит сонгуулийн дараагаас УИХ-ын даргад горилж байгаа гэдэг. Түүнчлэн тус тойрогт УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Х.Болорчулуун, Хэнтий амйгийн Засаг дарга асан Ганбямбын хүү Дөлгөөн Дорнод аймгийн Засаг дарга С.Бадамсүрэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр, Монголын хөрөнгийн биржийн ХК-ийн гүйцэтгэх захирал асан  Х.Алтай нарыг дэвшүүлэх хувилбар яригджээ.

АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал болон АН-ын гишүүн Т.Пүрэвхатан, Б.Гарамгайбаатар, У.Даш, Д.Цэрэнчимэг нар горилж байгаа юм байна. ХҮН-аас тус намын гишүүн Л.Лхагвасүрэн, Б.Ганболд Д.Энхбаяр нарыг дэвшүүлэхээр зэхэж байгаа аж.

VIII ТОЙРОГ: ТАВАН МАНДАТ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

Өнгөрсөн удаагийн сонгуулиар ялалт байгуулсан МАН-ын гишүүд энэ удаад Баянзүрх дүүрэгт “даагаа нэхэх” сурагтай Тодруулбал, тус дойрогт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан асан Ж.Энхбаяр, тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нарыг дэвшүүлэх хувилбар яригдаж байна.

Харин Ерөнхий сайд асан Ж.Амаржаргал  залуусаа манлайлан оролцох бол УИХ-ын дарга асан З.Энхболд жагсаалтаар орох хувилбар яригдаж байгаа гэнэ.  АН-аас Л.Тулгат, Т.БаясахТ.Батцогт, Д.Пүрэвдагва нар горилж байгаа аж.

ХҮН-аас П.Наранбаяр, Б.Мөнхсоёл Д.Батцэцэг нар дахин дэвших гэнэ.

IX ТОЙРОГ: БАЯНГОЛ ДҮҮРЭГ ГУРВАН МАНДАТ

МАН-аас УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Ганбаатар нарыг дахин дэвшүүлэхээр сойж эхэлсэн бол нэмээд Г.Гангамөрөнг оруулах хувилбар дэвшүүлж байгаа юм байна. АН-аас УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын гишүүн Э.Одбаяр, Б.Галиндэв нар яригдаж байгаа бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа намын жагсаалатд багтаж магадгүй юм байна.

X ТОЙРОГ: ЧИНГЭЛТЭЙ, СҮХБААТАР ДҮҮРЭГ ЗУРГААН МАНДАТ

“Элит”-ийн гэх тодотголтой тус дүүрэг нэр дэвшигчдээ солихоор болжээ. Улмаар өнгөрсөн жил Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томилсон. Түүнийг энэ удаад 10 дугаар тойрогт сойхоор болсон бол Соёлын сайд Ч.Номинг хамт зүтгүүлэх юм байна. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг нарыг мөн энэ тойрогт дэвшүүлэх хувилбарыг ярьсан бол нэмээд хотын дарга Х.Нямбаатар  О.Номинчимэгийг санал болгосон гэх. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Чингэлтэй дүүрэгт дахин дэвших хүсэлтэй байгаагаа ч уламжилжээ.

Харин сөрөг хүчнээс АН-ын дарга Л.Гантөмөр, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар тус тойрогт горилж байгаа аж. Улмаар Д.Бадарсан, И.Мөнхжаргал, Х.Болормаа нарыг мөн зүтгүүлж эхэлсэн байна.

XI ТОЙРОГ СОНГИНОХАЙРХАН ТАВАН МАНДАТ

МАН-аас Хотын дарга асан Д.Сумъяабазар өөрийн хүмүүсээ тус тойрогт сойж эхэлсэн гэх нь бий.  Тодруулбал, түүний орлогчоор ажиллаж байсан Н.Баярчимэг, Ж.Сандагсүрэн нар Их хурлын сонгуульд горилж байгаа сурагтай. Мөн тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нэр дэвших хүсэлтэй илэрхийлсэн гэдэг.

Харин АН-аас Н.Амаржин, Б.Пунсалмаа, Л.Эрдэнэчимэг, Г.Очирбат нар дэвших магадлалтай байна.

XII ТОЙРОГ: ХАН-УУЛ ГУРВАН МАНДАТ

Хан-Уул дүүрэгт МАН-аас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, тус дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан нар горилж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн оронд Т.Мөнхсайханыг дэвшүүлэх хувилбар яригдаж эхэлсэн байна. Харин АН-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд асан  Ж.Тэмүүжин,  “Эрийлэгч” нэрээрээ олонд танигдсан АН-ын гишүүн Ц.Уянга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ч.Өнөрбаяр нарын нэрс яригдаж байгаа гэнэ. ХҮН-аас нэр дэвшигч хараахан тодорхойгүй байна.

XIII ТОЙРОГ ХОЁР МАНДАТ БАГАХАНГАЙ, НАЛАЙХ, БАГАНУУР

Хоёр мандаттай тус тойрогт  эрх баригч намаас УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Эрчим хүчний дэд сайд асан Н.Тавинбэх нар дэвших хувилбартай байна. Харин Шадар сайд С.Амарсайхан жагсаалтад багтаж магадгүй юм байна.

Харин АН-аас Д.Алтанхуяг, Ц.Оюундарь нарын нэр яригдаж байгаа ч эцэслэгдээгүй байна.

Ийн намууд эхний байдлаар сонгуульд горилогчдынхоо жагсаалтыг гаргаж, дараагийн ээлжинд намын жагсаалтад хэнийг багтаах вэ гэдгээ ярилцаж байгаа гэнэ.

 

 

 


СОНГУУЛИЙН ПРОГНОЗ: УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУД АЛЬ ТОЙРОГТ ХЭНИЙГ СОЙВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-19 16:53:29
    НАНСАЛ: АРДЧИЛСАН НАМААС ӨӨР ОЛИГТОЙ ХҮН АЛГА УУ. ДАНДАА ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ХУУРАН МЭХЛЭГЧДИЙН ХӨРӨГ ЗУРАГ ХАРАГДАХИЙН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-19 16:53:04
    НАНСАЛ: АРДЧИЛСАН НАМААС ӨӨР ОЛИГТОЙ ХҮН АЛГА УУ. ДАНДАА ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ХУУРАН МЭХЛЭГЧДИЙН РӨРӨГ ЗУРАГ ХАРАГДАХИЙН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 23:59:14
    Зочин: Тал нь лав худал бна. Анандбазар, Ундрам хоёр одоо МАН аас дэвшинэ гэж байхгүй л дээ. Оюунхорол ч гэсэн улс төрөөс явцан шт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 22:12:08
    ХАХА: НАС БАРСАН ХҮН БАЙНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 21:56:49
    тийм: Улс төрийн тоймч та судалгаагаа халтуурдсан байна. Нам хооронд нь холиод, нэг хүнд зориулж албаар будлиан хутгаж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-15 21:35:18
    Зочин: Арай арай!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-15 17:17:10
    sdf: haha oor shine medleg chadvartai hun baihgui yu Mongoliin namuudad, dandaa huuchin, chadvargui uee ongorooson, esvel huuhed n bh yum. egel jiriin uls ornoo gsn, medleg ondortei zaluus yagaad bhgui bgan be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-15 14:11:03
    Bmbchr: Bayanulgiig yagaad gantssrang ni toirog bolgoj bgaan, bolj bgaa umuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-15 13:56:24
    55: МАН БҮГД ОНКОЛДОНОО
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188