-ГУРВАН ТЭРБУМААР АМАА ҮДҮҮЛСЭН ГИШҮҮД-
“Хүүхдийн хоолны мөнгийг нэмэх боломжгүй, тэр байтугай хувийн сургуулийн хүүхдүүд эцэг эхээсээ хоолны мөнгө өө ав” гэж ирээдүйгээс харамласан мөнгөө эрх баригчид ахмадуудад тараахаас огтхон ч цааргалсангүй. “Болохгүй, бүтэхгүй, байхгүй” гэдэг үгээр ам хаадаг Сангийн сайд сонгууль угтсан арга хэмжээндээ алгаа дэлгэж, байдгаа барив. Тэр байтугай төсөв хөрөнгөгүй хэмээн байдгаа дарж суудаг сайд нь багцаасаа тэрбум тэрбумаар нь гаргаж, тэтгэвэр нэмэх санхүүжилтийг тэр дор нь босгочихсон.
Энд хийснээ хийж, төрд зүтгэсэн ахмадуудыг огт буруутгах гэсэнгүй. Гагцхүү сонгууль угтаж, мөнгө тараадаг, ахмадуудаа хуурдаг уламжлалт арга барилаас энэ удаагийн парламент татгалзаж чадаагүйд учир байгаа юм. Маргааш ахмадын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмээд дараа өдөр нь талх, сүүний үнэ нэмнэ гэснээс ялгаагүй шийдвэр гаргаж байгааг сануулах нь зүйтэй биз.
ХАВДРЫН ЭМНЭЛГЭЭС ХАРМАЛСАН МӨНГӨӨРӨӨ СОЁЛЫН ТӨВ
Өөрөөр хэлбэл, 2024 оны төсвийг түүхэнд байгаагүйгээр өндөр төсөөлөөлж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхийн эрмэг дээр аваачих бололтой эрх баригчид.
Уг нь бол арваннэгдүгээр сарын 15-нээс өмнө ирэх оны төсвийн төслөө хэлэлцүүлэн батлах хуулийн хугацаатай. Гэвч УИХ-аар 2024 оны төсвийн төслийг яаран хэлэлцүүлж, өнгөрсөн баасан гарагт хуулийн хугацаанаас нь өмнө яаран баталлаа. Ингэхдээ төсвийн орлогийг 25.2 их наяд төсвийн зарлагыг 27.3 их наяд буюу 2.1 их наядын алдагдалтай төсөв батласанаар Монгол Улсын хувь заяаг их өрөнд даатгаж өгөв.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн өндөр алдагдалтай төсвийг Их хурал “ногоон гэрлээр” батласан нь учиртай. Тодруулбал, 2024 оны төсвийг Засгийн газраас батлуулахын тулд тойргийн хөрөнгө оруулалт нэрээр гишүүдийн тойрогт тус бүр гурван тэрбум төгрөг төсөвлөж, тойргоо услах боломжийг нь нээж өгсөн. Удаах нь ахмадын тэтгэврийг сонгууль болохоос хоёр сарын өмнө 100 мянган төгрөгөөр нэмж, гишүүддээ сонгуулийн сурталчилгаагаа хийх боломжийг гишүүддээ нээгээд өгчихлөө.
Тойргоо угжих хөрөнгөө төсөвт тусгуулсан УИХ-ын гишүүд тогтсон хугацаанаасаа өмнө сонгуулийн төслийг батлах гээд товоо хүртэл наашлуулж, тэр дор нь баталж орхилоо.
Гурван тэрбум төгрөгөөр амаа үдүүлсэн гишүүдийн талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Сонгуульд зориулсан төсвөө буцаах ёстой. Улсыг өрд оруулсан төсөв батлаж болохгүй. Гишүүдэд "Гурван тэрбум төгрөг тойрог дээр нь тавина" гэх байдлаар авлигадаж төсөв батлах гэж байна. Ингэж болохгүй. Одоо 76 гишүүнийг хоёроор үржээд энэ тоо өснө. Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байх цагаасаа тойрог дээрээ төсөв тавиулж үзээгүй. Энэ үйлдлээ зогсоо Б.Жавхлан. Улсын төсөв юу болж байгаа талаар УИХ дээр асуулга явуулах саналтай байна. Гадаад өрийн удирдлагын талаар Сангийн яамнаас гаргасан бйана. 2022 оны байдлаар улсын нийт өр 33.8 тэрбум ам.доллар байна. 2014 онд 21 ам.доллар байсан юм. Гэтэл энэ хугацаанд 12 ам.доллараар улсын өр нэмэгдчихээд байгаа юм. 2022 онд гаргасан Үндэсний аудитын газраас өр нэмэгдэж байна гээд гаргачихсан. Дэлхийн банкнаас Засгийн газрын өр нэмэгдэж, төсвийн зардал хэт өндөр байгаас гадна тогтворгүй байна. Үүнээгээ засаж сайжруул гэсэн анхааруулгууд байсаар байтал засахгүй юм” хэмээн мэдэгдсэн ч Сангийн сайд, УИХ-ын гишүүд чихээ бөглөж, нүдээ аниад төсвийн төслийг хэлэлцүүлж дуусгав.
Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүд хууль зөрчин байж, ирэх оны төсөвт 212 төсөл арга хэмжээг нэмж тусгуулсан нь олны өмнө ил болсон ч, гишүүдэд зарчмын зөрүүтэй санал гаргахгүй байх даалгавар Засгийн газраас өгсөн тухай ч гишүүд ам нээсэн удаатай.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээнд бүрэн тусгаагүй байна
ХОТ ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙГ СЭРГЭЭЖ ЧАДААГҮЙ ТӨСӨВ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх жил 1025 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнээс 66.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 соёлын төвийн барилгыг ирэх онд шинээр барихаар төсвийн төсөлд тусгасан байна. Гэтэл Монголд аюулын харанга дэлдээд байгаа хавдарын өвчлөлд ердөө 10 тэрбум төгрөг төсөвлөсөн нь Хавдрын эмнэлгийн шинэ барилгын ТЭЗҮ-г гаргахад л зориулагдах юм. Энэ мэтээр ирэх оны төсөвт шаардалагатай хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлэж чадсангүй. Мөнөөх л 76 тойрогт хуваадаг хуучин арга барил хэрэгжих нь.
Уг нь ирэх оны төсвийг Аудитын дүгнэлтээр хэд хэдэн зөрчилтэй хэмээн сануулсан ч, УИХ Засгийн газар үл тоож, батласан байх. Тухайлбал, Аудитийн дүгнэлтээр 2.3-т төсвийн төслийг боловсруулахдаа орлогын тэгш бус байдал, хот хөдөөгийн хөгжлийн,боловсролын хүртээмжийн ялгаатай байдлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй болон ядууралд өртсөн иргэдийн тулгамдаж буй асуудлыг арилгахад чиглүүлэх шаардлагатай байна. 2.4-т Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур бүрэлдэхүүн болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан ч Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээнд бүрэн тусгаагүй байна” гэсэн дүгнэлт ч гарсан байна. Гэтэл Засгийн газар энэ удаагийн төсвийг хөдөөгийн сэргэлтэд чиглэсэн төсөв гэж онцгойлон танилцуулсан удаатай. Ерөөс Засгийн газар сонгуульд зориулсан төсвөө хайрцагласаар байгаад баталчихсан нь тодорхой байна.
Ирэх оны төсвөөс харахад дан оронтой тоонд оруулна гэсэн инфляц давхар оронгоосоа буухгүй нь тодорхой болж, нийгмийн даатгалын шимтгэлийн тал хувиа төлүүлсөн малчид үнийн хөөрөгдөлтөд дарлуулах нь тодорхой боллоо. Өвөлжилт хүндэрч байгаа энэ үед уг нь Онцгой байдлын алба, сум суурингуудынхаа техникийн асуудалд анхаарсан бол ирэх амьдралтай байх байлаа даа УИХ-ын гишүүд ээ.
| ХҮҮХДҮҮДЭЭС ХАРАМЛАЖ, АХМАДУУДАД ТАЛ ЗАССАН 2024 ОНЫ ТӨСӨВ |
|
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |