Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан “Нийслэлчүүдийг автобусанд суулгах соёлд сургана” гэж мэдэгдсэнээс цаг орчмын дараагаас л Улаанбаатарчууд улаан гэрлээ асааж, замын голд наашаа ч үгүй цаашаа ч үгүй таг гацаж орхилоо.
Соёлд суралцах нь битгий хэл суух автобусгүй болж, алхаж харьсан нь хожив. Харин хол гэртээ нь үдшийн бүрийгээр гараад “үүр хаяарахтай” зэрэгцээд гэртээ амжиж харьсан нь их юм боллоо. Түргэний тэрэг бродюр дээгүүр явж, галт тэрэг түгжрэлд зогссон анхны улс болж түүхэнд тэмдэглэгдэх хүртлээ рекорд эвдэв.

Нийслэлчүүдийн хувьд түгжрэл толгойны өвчин болоод удаж байгаа ч өчигдрийн түгжрэл хэмжээнээсээ хэтэрчихсэн нь дээрх жишээнээс тодорхой харагдаж байна. Уг нь өгөрсөн жилийн өдийд төсөв хэлэлцэж байхад нийслэлчүүд 420 тэрбум төгрөгийг зөвхөн нийтийн тээвэрт зарцуулах юм байна хэмээн баярлаж, хөлдүү, хуучин автобуснуудаа хэрэглээнээс гаргахыг шаардаж байв. Тэр байтугай дүүжин тээврээр гэр хороолол дээгүүрээ “нисэж”, түгжрэлийг мартана гэх том мөрөөдөлтэй байлаа. Харин өнөөдөр мөнөөх голсон юм голд, шилсэн зүйл шилд орно гэгч болов. Ногоон автобусны балгаар нийслэлчүүд гахай явган, нохой нүцгэн өвлийг давах хатуу шалгуурын өмнө ирчихсэн байгаа нь ч нууц биш. Ойрын үед түгжрэлээс салах гарц гаргалгаа байхгүй болсон бодит үнэнтэй нүүр тулчихлаа. УИХ-ын ээлжит сонгууль дөхчихсөн үед түгжрэл эрх баригчдын онооноос чангаах нь тодорхой болоод байгаа. Тиймээс Ерөнхий сайд “фронтод” шилдэг сайд нараа илгээж сонгуулиас өмнө түгжрэлийг сааруулах ажлыг эрчимжүүлэх даалгавар өгсөн.
Төлбөртэй зогсоолын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар холтын захирагч Х.Нямбаатар "Хууль батлагдсанаар замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа тарифыг НИТХ тогтоохоор тусгасан.
Хуулийн төсөл батлагдчихвал ирэх өвөл нийслэлчүүдийн “зовлон” нэгээр тогтохгүй нэмэгдэж, түгжрэлээс гадна машины зогсоол, автобусны эрэлд гарах нь нэгэнт тодорхой болов. Харин тэд хуулийн төслөө ард түмнээр дэмжүүлэх гээд юу ч хийхээс буцахгүй улайрч эхэлсэн нь улаан гэрэл бүчсэн Улаанбаатарын зам дээрээс өчигдөр бүрэн зураглалаар харагдлаа.
Дан ганц хотын төвийг төлбөртэй болгохын тулд нийслэлчүүдийг хэдэн цагаар зам дээр гацааж, зөнгөөр нь орхисон гэх яриа ч олны дунд байна. Үндсэндээ бол хотын шинэ удирдлагууд нийслэлчүүдийн шандсыг шалгаж, хоёр гараа өргөөд бууж өгөхөөс гарцаагүй байдал оруулах кампанит ажлыг эхүүлсэн нь энэ бололтой. Ингэж хардахаас ч өөр аргагүй нөхцөл байдалд байна, нийслэлчүүд. Өчигдрийн үйл явцыг эргээд харахад улаан гэрэл анивчиж, хаашаа ч хөдлөхгүй болтлоо түгжрэх шалтгаан тун ховор байсан. Ерөнхий боловсролын сургууль амарчихсан. Цас дөнгөж хялмаалснаас өөрөөр түгжрэл үүсгэж, гамшиг болох хэмжээнд хүрчихсэн зүйлгүй байна.

Гэтэл Тээврийн цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагуудаас хялмаа төдий цасанд гарам хааж, цас цэвэрлэсэн шалтгаанаар Таван шарын уулзварын 28 удаа хаасан гэх. Тэр байтугай ослын тоо нэмэгдэж, замын голд хоёр машин шалтгаангүйгээр эвдэрч, цаг гаруй зогссон гэлээ. Түүгээр ч зогсохгүй автомашины тоо өдөрт 140-өөр нэмэгдэж байгаа нь өчигдрийн түгжрэлд нөлөөлсөн гэх тайлбар хүртэл хийж харагдана лээ. Ёстой л унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр хэн ч итгэхээргүй тайлбар хийсэн байх.
Улаан гэрлээ улалзуулж, уулзвар дээр ямар цагдаагүй зогсож байсан талаар олон нийт цахим сүлжээнд нийтлэсэн зураг олонтаа харагдав. Замын уулзварууд дээр чагтан түгжээ үүсэж, хэдэн цаг гарахааргүй болтлоо зогссон цаад шалтгааныг олох гэж өөр өөрийнхөөрөө л таамаг дэвшүүллээ. Хялмаа төдий цасанд ачааллаа дийлэхгүй болох хүртлээ нам түгжрэх юм бол нийслэлчүүд машиндаа, зарим нь автобусанд өвөлжих юм байна.
Эндээс харахад төлбөртэй зогсоолоо дэмжүүлэх гээд тэг зогсолтод оруулчихав уу даа, Түгжрэлийн сайдыг хардахаа өөр аргагүй байна.
| ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛОО ДЭМЖҮҮЛЭХ ГЭЭД ТЭГ ЗОГСОЛТОД ОРУУЛЧИХАВ УУ ДАА, ТҮГЖРЭЛИЙН САЙД АА |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |