Хот хоёр даргатай байлаа. Харин өнөөдөр “эзэн”-гүй болов. Шахалт байх уу, шалтаг байв уу ямартай ч Ерөнхий сайд хотын хоёроо төрхөмд нь буцааж, дараагийн даргын марафоныг эхлүүлэв.Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт дуулиан дэгдээсэн ногоон автобусны хэрэг Хотын дарга, Хотын сайдыг суудлаас нь зэрэг чөлөөлөхөд хүргэж, өчигдөрхөн тэд ард түмний өмнө толгой бөхийн ёслоод төрхөмдөө буцлаа.
Аль аль нь хариуцлага хүлээж, дарамт шахалтгүй албан тушаалаа хүлээлгэж өгч байгаагаа мэдэгдэв. Гэвч хэн нь ч ногоон автобусыг хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрөнгүй. Нэг ёсондоо МАН-ын сонгууль угтсан эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн ид өндрөө авч байгаагийн нь илрэл энэ байна. Хотын даргыг, Хотын сайдтай албан тушаалаас нь чөлөөлөх кампанит ажлыг эрх баригчид өөрсдөө явууллаа. Явуулахдаа фракц хоорондын зөрчилдөөний гол “бай” тэд болов. Нийтийн тээврийн асуудлаар ХҮН “шүгэл үлээсэн” нь эрх баригч намынхны өөрсдийнх нь эхлүүлсэн ажил гэдэгтэй эвлэрэх хүн олон байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын хөшигний ард өрнөсөн эрх мэдлийн төлөөх зодоон ил болж эхэлсэн нь энэ.

Өнөөдөр эрх баригчдын дунд нийслэлийн Монгол ардын намыг хэн удирдах вэ, гэдэг дээр гол өрсөлдөөн өрнөж буй. Мэдээж хотын мээр асан Д.Сумъяабазарын суудлыг ганхуулж, нийслэлийн МАН-ыг авах нь эрх баригчдын дунд байгаа фракц бүрийн туйлын зорилго болчихсон нь гарцаагүй.
Ухаандаа МАН дотроосоо асуудлаа ярихаас илүүтэй аль нэг намын төлөөлөл асуудлыг ярих нь олон нийтийн дунд илүү итгэл үнэмшилтэй сонсогдоно.
Тиймдээ ч нийтийн тээврийн асуудлаар нийслэл Засаг даргыг “бойкотлох” мэргэн санаа бодож олсон биз. Харин МАН-ын даалгаврыг ХҮН амжилттай гүйцэтгэлээ. Гүйцэтгэхдээ үүргээ давуулан биелүүллээ. ХҮН-ыг хэзээнээс МАН-ын “дагавар нам” гэх болсон нь ийм учиртай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ч тэр, өнөөдрийн нийтийн тээврийн асуудалд ч ХҮН-ынхан гол дүр байсаар ирсэн. Ухаандаа МАН дотроосоо асуудлаа ярихаас илүүтэй аль нэг намын төлөөлөл асуудлыг ярих нь олон нийтийн дунд илүү итгэл үнэмшилтэй сонсогдоно. Тиймээс л ХҮН-ынхны хэлсэн, дуугарсан болгон эрх баригчдын чихэнд очиж, түүнийг нь дуулгавартай биелүүлдэг байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
Уг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын энэ оны төсвөөс ганц гар таталгүй хөрөнгө оруулалт хийсэн ажил нийтийн тээврийн шинэчлэл байв. Гэвч “чавчаа ногоон”-ны балгаар төсөв ч үгүй, автобус ч үгүй, сайд ч үгүй, арга ч үгүй хоцорлоо. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн онисон чулуу Засгийн газрыг нь чиглэв. Анх МАН-ынхан нийтийн тээврийн дуулианаар нийслэлийн Засаг даргыг онилоод байсан. Гэтэл гол асуудлын эзэн нь Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар руу чиглэж, Засгийн газар хариуцлага хүлээх дээрээ тулсан гэх яриа ч өчигдөр Саарал ордноор гараад амжсан. Өөрөөр хэлбэл, хотын дарга Д.Сумъяабазар “улаан” автобусаар нүүрээ “хамгаалсан” бол ногоон автобус Ж.Сүхбаатар сайдын хаар толгой дээр буусан гэх. Тиймээс “бай” нь оноогүй Ерөнхий сайд намын бүлэг дээрээ хатуухан сануулга өгч "Авлигын асуудал гарвал өөрсдөдөө гомдоорой, нийслэлчүүд та нарын хариуцлагагүй үйлдлээс болж хохирох ёсгүй” хэмээн уурласан сурагтай.
А фракцыг тэрүүлэгчдийн нэг нь Шадар сайд С.Амарсайхан бөгөөд хуучин Засаг дарга нар энэ фракцад орцгоосон сурагтай. Тус фракцад намдаа чамгүй нөлөөтэй хүмүүс ч багтсан. Тиймдээ шийдвэр гаргах намын үйл ажиллагаанд жин дарж орох болсон гэдэг. Түүнийг нь батлах хамгийн том жишээ нүүрсний хэргээр бүрэн эрхээсээ түтгэлзэж байсан хоёр гишүүний нэгийг МАН цээжээрээ хамгаалж үлдсэн. Тодруубал, нүүрсни хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж байсан МАН-ын хоёр гишүүн болох Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулахад Т.Аюурсайханыг чөлөөлж, Н.Наранбаатар УИХ-ын гишүүн хэвээр үлдсэн. Энд А фракцынхан буюу Засаг дарга нарын бүлэглэлийнхэн чухал нөлөө үзүүлсэн гэдэг.

А фракцыг Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй нэр бүхий улстөрчид удирдаж байгаа бөгөөд Э.Бат-Амгалан, Д.Батлут, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Н.Наранбаатар гэх мэт нэр бүхий гишүүд багтаж байгаа гэх. Тэд мөн МАН-ын хууччуултай ойр бөгөөд тэднийг нүүрсний хэрэгт нэр холбогдсон гишүүд дэмжих болсон гэх яриа ч МАН-ын бүлэг дунд гарч эхэлсэн байна. Ямартай ч энэ удаагийн Хотын сайдын марафонд А фракцынхан нөлөөтэй оролцох нь тодорхой болсон сурагтай. Тэд энэ удаагийн томилгоонд ч тэр ирэх жилийн сонгуульд ч тэр аль алинд нөлөөтэй оролцох, нөгөө талаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг хүч түрэн гарч ирэх “сөрөг” хүчин гэгдэж буй.
| ХОТЫН ДАРААГИЙН САЙДЫН МАРАФОНД А ФРАКЦ ХҮНЭЭ ТАВИНА |
|
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |