Намрын чуулган өнөөдөр нээлтэй хийнэ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дуу нь гардаг юм уу гэмээр нам гүм, чуулганы хуралдаан дээрээ үүрэглэж суусан Их хурлын гишүүд энэ чуулганаар сэрж, эх орон ч, шудрага гишүүний дүрээр парламентад цоо шинээр эргэн ирнэ. Тэдний хулгайч худалчаараа нэгнээ дуудах, хуулийн төслөө батлуулах гэж улайран тэмцэх, ирэх сонгуулийн мандатаа авах гэж даргад “тал засах”, ард түмний өмнө “шударга” улстөрч байх гэж хичээх улс төрийн дуулиант өдрүүд өнөөдрөөс эхэлж байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-д суугаа 74 гишүүн намрын чуулганы үеэр ид улстөржиж, төр төлөөлж суусныхаа дүнг тавиулах гээд улайрч эхлэх нь гарцаагүй. Гишүүн болгон хувь хувьдаа хавтас дүүрэн хуулийн төсөл барьж, УИХ-ын дарга руу гүйлдэхээс эхлээд Саарал ордон “амь” орох нь.
 (1).png)
Өөрт ашигтай хуулийн төслүүдээ хуулийн цорхой ашиглаж шургуулах гэж оролдох нь оролдож, ард түмнээс оноо авах гэж зүтгэгсэд гурван жилийн ажлын тайлангаа ганцхан улиралд багтаах гэж шамдахаас эхлээд улстөрчид амсхийх завгүй өнгөрдөг. Түүгээр ч зогсохгүй “Ард түмэнтэй хамт” гэх үгээр халхавч хийж, Төв талбайд жагсагч улам бүр олширдог. Үе үеийн сонгууль угтсан намрын чуулган ийм л дүр зурагтай байсаар ирсэн. Энэ удаад ч уламжлалаас хазайхгүй нь илт харагдаж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойргоо услаж чадалгүй намынхаа хайрцагт баригдсан МАН-ын гишүүд тойргоо тойглох төсвөө ирэх жил өндөр тавиулах гээд Засгийн газрыг шахаанд оруулна. Хариуд нь Засгийн газраас улс төрийн дуулиант хэргүүдээ ээлж дараалан задлаж, 5Ш ажиллагаагаа эрчимжүүлэх байдлаар хариу арга хэмжээ авах биз.
СОНГУУЛЬ УГТСАН ТӨСВИЙН ТӨСӨЛ
(1).jpg)
Нэн тэргүүнд энэ намрын чуулганаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцүүлнэ. Засгийн газраас 2024 оны төсвийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн болсон гэдгээ өнгөрсөн долоо хонгийн ээлжит хуарлдаанаар мэдэгдэж байлаа.
Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Сангийн сайд УИХ-ын даргад 2024 оны өтсвийн төслийг өргөн мэдүүлж, улмаар хүүхдийн мөнгийг үргэлжүүлэн олгоно гэдгийг онцолсон юм. 2024 оны төсвийн төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2023 оны төсөв тэр чигтээ эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бол 2024 оны төсөв хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилготой. Мөн цаашид бүх зүйлийг төр хийдэг байдлыг өөрчилнө. Тухайлбал, соёлын төв, спорт цогцолборыг заавал төр барьдаг байж болохгүй. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Төр дэд бүтцийг нь шийдэж, газар олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр хамтарна. Төр өөрөө хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна, төр цаашид уул уурхайн олборлолт, төрийн эзэмшлийн банкууд, олон улсын онгоцны нислэг гэх мэтээ либералчлах, менежментийг нь дэлхийн ахисан түвшинд нийцүүлэн үндэсний болон олон улсын мэргэжлийн багаар удирдуулах ажлыг энэ жилд багтаан зохион байгуулна” хэмээн мэдэгдээд буй.
Мэдээж гурван жилийн хугацаанд МАН-ынхан цар тахлын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, төсвийн мөнгөөр дүрэмгүй туйлдаг, хөшөө дурсгал барьж сонгогчдоос оноо авдаг байснаа хязгаарлуулсан. Тэгвэл ирэх жил татуулсан төсвийн төслүүдээ гацаанаас гаргах гэж тойрогтоо хөрөнгө оруулалт авах гэж зүтгэх нь тодорхой байна. Тэгэх гэж л өнгөрсөн хугацаанд Засгийн газраас оруулсан хуулийн төслүүдийг үг дуугүй дэмжиж, амаа үдүүлсэн аятай чимээгүй сууцгаасан. Энэ жил төсвөө тануулсан гишүүд тойргийнхоо сонгогчдын өмнө хэлэх үгүй, хийсэн ажилгүй нүүрээ улалзуулж, хариуд нь 100 жилийнхээ ойд хандив өгөх нэрээр тойргоо услаж, байдгаа бариад ирсэн. Тиймдээ ч сонгууль угтсан ирэх жилийн төсвийг Их хурлаас тэлж батлах төлөвлөгөө зурчихсан сууцгааж байгаа нь гарцаагүй.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ДУУЛИАН ИДЭВХЖИЖ, ГОМДОГСДЫН БҮЛЭГ ХҮЧЭЭ ЗУЗААТГАХ УУ

Намрын улс төрийн гол сэдэв, дуулиан нь нүүрсний гэх тодотголтой хэрэг байх нь тодорхой. Нүүрсний хулгайн сонсголыг энэ намрын чуулганаар буюу энэ сардаа багтаан хэлэлцүүлэх товтой байгаа. УИХ-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Хянан шалгах түр хороо байгуулсан. Үүний хүрээнд энэ намар нүүрсний сонсголоо хийнэ гэдгээ мэдэгдээд буй.
Үүнтэй зэрэгцээд нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж байгаа 11 хүний урьдчилсан шатны шүүх хуралдаан эхэлсэн. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар өнгөрсөн хугацаанд ам нээгээгүй явсаар шүүх хуралдаанаар үгээ хэлж, Б.Ганхуяг “Намайг ганцааранг нь олон сар хориод байна” хэмээн батлан даалтад гарах хүсэлт ч удаа дараа тавьсан. Тэдний хувьд энэ хэргийн хохирогч болж, хэлмэгдүүлэлтэд өртөж байна гэх зүйлсийг ч удаа дараа ярьсан. Тэр байтугай “Нүүрсний хулгайн хэргийг сөхөж байгаа бол 76-уулаа энд суугаад ярилцъя” гэх мэтээр эрх баригчид рүү хандаж “сүрдүүлгийн” өнгө аястай мессежийг ч удаа дараа өгч байгаа харагдсан.
Эндээс харахад нүүрсний хулгайн сонсгол олон дарга нарыг араасаа дагуулж, мэдэх нь. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хулгайн асуудлаа нэг мөр цэглэж чадвал ирэх сонгуулийн оноогоо ахиулна гэж тооцоолж байгаа. Нүүрсний хулгайн хэргээр одоогийн байдлаар УИХ-ын хоёр гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөөд буй. Цаашид нүүрсний сонсгол үрдүнд хүрвэл тэн хагас нь ч улс төрийн замналаа дуусгаж мэднэ. Түүнээс гадан Хөгжлийн банкны хэргээр шүүгдсэн улстөрчид намрын чуулганаар идэвхжих нь тодорхой. Тэр чинээгээрээ МАН-д “гомдогсдын бүлэг” хүчирхэгжиж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг ганхуулж мэдэх юм.
5Ш АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН УЛС ТӨРИЙН АМБИЦ

Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаад 5Ш ажиллагааг эхлүүлснээс хойш хагас жилийн нүүр үзлээ. Одоо бараг мартагдах дөхөөд буй энэ ажлыг Засгийн газар энэ намар идэвхжүүлэх нь гарцаагүй.
“Таван Ш” буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шил, Шилжүүлэн авах гэсэн таван ажиллагааны хүрээнд олон ч амлалт өгсөн. Гэвч даахгүй нохой булуу хураана гэдэг дээрээ л ирээд байх шиг байна. Ирэх намар сонгуульд бэлдэж, 5Ш ажиллагааг идэвхжүүлэх нь тодорхой. Харин хэр үр дүнд хүрэх вэ гэдэг нь олны дунд асуулт хэвээрэй байна. Ямартай ч 5Ш гэдгийн цаана Л.Оюун-Эрдэнэ ирэх сонгуульд оноо авах том амбиц тээж яваа нь тодорхой байна.
МАН-ЫН ХАГАРАЛ ЭНЭ НАМРЫН ЧУУЛГАНААР ИЛ БОЛОХ УУ
МАН-ын томчууд хоорондоо түнжин хагараад удаж байна. Ил гаргаагүй болохоос тэд дотроо хэдэн бүлэг болчихсон ана мана, ач дач үзэлцэж байгаа гэлцэнэ.
Тэр байтугай нэгнээ харлуулах сонгуулийн кампанит ажлаа эхлүүлчихсэн дотроосоо нэгнээ намнах ажлыг зохион байгуулалттай явуулж эхэлсэн гэх мэдээлэл МАН-ын байраар нисэх болсон. Үндсэндээ МАН-д сөрөг хүчин гэж байхгүй, хоорондоо эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнөө эрчимжүүлж эхэлсэн гэх нь бий. Тиймдээ ч энэ намрын чуулганаар МАН-ын хагарал ил болж, ашиг сонирхлын төлөөх “зодоон”-оо эхлүүлж мэдэх нь.
| СОНГУУЛЬД БЭЛДЭХ НАМРЫН ЧУУЛГАН |
|
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |