Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ууртай байна. Уурласандаа улс төрд гол дүр нь байх гэж улам бүр улайрч, нам дотроо том дайн эхлүүлсэн гэнэ. Ирэх сонгуульд гол дүр нь байх гэж тэр хэрэндээ зүтгэж байгаа нь энэ. Ингэхдээ “ах” нараасаа урваж, “андуудаа” намнаад ч хамаагүй шат ахих ажилдаа ханцуй шамлан орсон гэдэг. Ардын намын дарга нар ирэх сонгуулийн өмнөх эрх мэдлийн төлөөх эд “дайн”-аа энэ намар эхлүүлэх нь.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрынхан орон нутагт ажиллах үеэрээ Засгийн газрын үйл ажиллагаагаа танилцуулж, ирэх сонгуульд хэрхэн оролцох зураглалаа гаргахаар аймаг болгон дээр нэг том дэд бүтцийн ажил зураглаад Монгол орноор хөндлөн гулд давхиж яваа.
Хөдөөгийн иргэдэд Л.Оюун-Эрдэнэ шинэ дүр. Хэнтий аймгийн иргэдтэйгээ л хэдэн удаа уулзаж байсан тэрбээр Ерөнхий сайдаар ажиллах гурван жилийн хугацаандаа ингэж иргэдтэйгээ нүүр тулж байсангүй. Анхны уулзалтууд амь халуун байгаа нь мэдрэгдэж байна. Харамсалтай нь, МАН-ынхан ч тэр Л.Оюун-Эрдэнэ ч тэр аль аль нь ард түмнээс олигтой үг сонсохгүй, өдөржин толгойгоо эргэтэл загнуулж бодит үнэнтэй нүүр тулж яваа нь илт байна.

Үүний хамгийн тод жишээ олон нийтэд нийлттэй мэдээллээ цацсан Ховд аймаг байсан. Ховд аймагт ажиллах үеэрээ тэрбээр аймгийн Засаг дарга, ЗГХЭГ-ын дарга, сайд нартайгаа хамт бүгд толгой дараалан загнуулж, хөөгдөхөөс наагуур юм болсон. Тиймдээ ч үүнээс хойш аймгийн төвүүдэд үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өөрийнх нь уулзалтыг шууд дамжуулахыг хориглосон гэх мэдээлэл ч байна. Учир нь, Ховд гэлтгүй 21 аймагт ийм дүр зураг давтагдаж, жинхэнэ дүнгээ тавиулж явна. Өчигдөрхөн гэхэд л Дорнод аймагт очих үеэрээ хоёр цаг тасралтгүй лекц уншиж, түүнээс нь залхсан иргэд эсэргүүцлээ илэрхийлж, үгээ хэлэхийг шаардахад том биетэй хамгаалалтынхан хөгшчүүдийн өмнө даналзаж, чирч гаргахаас наагуур томорч байгаа бичлэг олон нийтэд ил болсон.
Тэр байтугай Булган аймгийн арван жилийн сурагч Засгийн газрын үйл ажиллагааг зад шүүмжилж, МАН-ын алдааг “Ба, бэ”-гүй хэлж өгч харагдана лээ.
Ерөнхий сайд дараагийн тэсрэлтээ УИХ-д хийж, сонгуулийн өмнө том дуулиан тарих бэлтгэлээ базааж эхэлсэн гэх нь ч бий. Ингэхдээ Ардын намын томчуудаасаа нэгийг нь сугалж, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нараар туг тахисан шигээ дараагийн “бай”-гаа болгон онилсон гэх яриа ч Саарал ордноор яваад эхэлсэн байна. Тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд өөрт нь хань болсон хуучин гишүүдээ жийж эхэлснээр МАН-ын дарга нарын зодоон улам бүр эрчээ авч, ширүүсэх бололтой.
Уг нь бол тэр Ерөнхий сайдын байр сууриа бататгах гэж Ардын намд аль эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Тэднээсээ ч дэмжлэг сайн авсан. Тэр тусмаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг тултал крандаж, духан дээр нь үнсээд өөрийнхөө суудлыг хүлээлгэж өгсөн. Гэвч гуравхан жилийн дотор Л.Оюун-Эрдэнэ нутгийн ахтайгаа хэд хэдэн удаа түнжин хагарч, ирэх сонгуулиар Ерөнхийлөгчийн багийг “жийнэ” гэх яриа тасрахаа байсан.

Өөрөөр хэлбэл, тэр хамтрагчдаа солих, золих ажилдаа нэгэнт орсон гэсэн үг. Энэ үүднээс сонгуулийн өмнөх улс төрийн зураглалаа Л.Оюун-Эрдэнийн багийнхан гаргаж, Ерөнхий сайд Увсын фаркцынхантай хүч хавсран ирэх сонгуульд оролцох төлөвлөгөөтэй гэнэ. Үүний хамгийн том жишээ нь, Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн нараар бүрдүүлсэн. Энэ нь ч учиртай аж.
Өнгөрсөн хаврын чуулганаар МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрч, гишүүдийн тоог 126-д хүргэхээр болсон. Эндээс Л.Оюун-Эрдэнэ хэмжээлшггүй эрх мэдэлд хүрэхийн төлөө улайрч, тэмцэж эхэлсэн нь ч тодорхой харагдаж байгаа юм. Тэр байтугай ирэх сонгуулийн дараа Их хурлын эрх мэдэл нэмэгдэнэ. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ буурь сэлгэж, Их хурлын дарга болох тооцоололтой сонгуульд бэлдэж эхэлсэн гэх нь ч бий. Энэ зорилгодоо хүрэхийн тулд хэрэгтэй гэсэн хууль болгоныг зогсолтгүй зүтгүүлэх биз. Энэ гэхдээ чухал биш, Ерөнхий сайд ирэх намар хүртэл "ууртай" байх нь, урт хугацааны хамтрагчдаа хэрхэн солих нь л ард түмэнд сонин байна.
| МАН-ЫН ДАРГА НАРЫН ЗОДООН ЭХЭЛЧИХЛЭЭ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |