Т.Аюурсайхан шүүхийн өмнө том байна. Дөрвөн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд орж дээр нь мэдүүлэг, тайлбар өгөхийнхөө өмнө нь “Би хууль тогтоох дээд байгуулагад ажиллаж байсан” хэмээн пээдэлзэж, шүүхийн өмнө том, зоригтой дуугарч байгаа харагдана. Түүнд зоригтой дуугарах шалтгаан байгаа нь тодорхой. Энэ том хэргийн бүх хариуцлагыг гишүүдээс ганцаараа, улстөрчдөөс багаараа даагаад гарч чадахгүй гэдгээ тэр намынхаа журамт нөхдүүдэд, ах нартаа санууллаа, анхаарууллаа.
УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, сайдын суудлаас буухдаа ч тэр ингэж заналтай, хонзонтой, ууртай байгаагүй. Өөрийгөө журмын нөхдөө хамгаалж үлдэх хамгийн боломжит хувилбар нь уг нь сайдын суудал, гишүүний бүрэн эрх байсан. Тэр чуулганы танхимд нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар ганц үг ган хийхгүй байсаар бүрэн эрхээсээ буусан. Мэдээж хаалттай чуулганы хуралдаан дээр нүүрсний гол асуудлаа ярьсан нь тодорхой. Түүнийг нүүрсний хулгайч хэмээн зарлаж байхад ч тэр ингэж чанга дуугарч байсангүй. Харин шүүх хуралдааны урьдчилан хэлэлцүүлэг дээр тэр дөрвөн өмгөөлөгчтэй, өөртэйгээ нийлээд тавуулаа нүүрсний хулгай бол хэлмэгдүүлэлт гээд удаа дараа мэдэгдчихлээ.
УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, сайдын суудлаас буухдаа ч тэр ингэж заналтай, хонзонтой, ууртай байгаагүй. Өөрийгөө журмын нөхдөө хамгаалж үлдэх хамгийн боломжит хувилбар нь уг нь сайдын суудал, гишүүний бүрэн эрх байсан.
Нүүрсний хулайн хэрэгт холбогдогчид Б.Ганхуяг гэхэд л “Энэ хэрэгт Т.Аюурсайханыг шалгаж байгаа бол 76-уулаа шалгуулах ёстой. Тойрч суугаад шалгуулцгаая” гэх утгатай зүйлсийг ч өмнөх шүүх хуралдаан дээр ярьсан. Өөрөөр хэлбэл, нүүрсний хэргийн хамгийн том холбогдогчид нь тэд. Гэхдээ тэд мөн хамгийн том гэрч нь болж байгаа нь ч үнэн.
Тиймээс ч хэлсэн үг, тайлбар болгон нь одоогийн улстөрчдийн бодит байдлыг илчлэхэд эсвэл нүүрсний хэргийн холбогдогч нар руу чиглэгдэж байгаа нь илэрхий байна. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт оролцоод би олон зүйлийг гайхаж байна. Монгол Улсын хууль шүүхэд ийм зүйл урьд өмнө нь болж байсан үгүйг мэдэхгүй. Гэхдээ айхтар хэлмэгдүүлэлт болж байна. Эрүүгийн хэргийн 2.3 гэдэг бол хүнд гэмт хэрэг. Энд хэд хэдэн хүнийг багтааж, ялд унагааж байна. Ийм хэрэгт яллагдагчаар татан шалгахад бодитой, үнэн зөв нотлох баримт хэрэгтэй. Нотлох баримтгүй намайг яллагдагчаар татагдсан. Би үүнээс болж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаас чөлөөлөгдсөн” гэсэн.
Тун удахгүй УИХ дээр нүүрсний сонсгол болно. Үүнээс урьтаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр Т.Аюурсайхан өөрийнхөө цаад санаа зорилгыг хэлж, анхууруулж, цаашлаад намынхаа журамт нөхдөд гомдож байгаагаа ийн анхааруулав. Өөрөөр хэлбэл, ямар ч хэрэг хийгээгүй хүнээс нэг ийм зоригтой үг гарна. Бүүр эсвэл яахаас ч буцахгүй зоригтой хүн ийм алхам хийнэ.
Түүнчлэн тэрбээр “Би эх орон ард түмнийхээ төлөө болохгүй бүтэхгүй асуудлуудтай тэмцсэн. Дэлгэхийг нь дэлгэсэн. Олон хүний эрх ашгийг хөндсөн. Ингэж хөнгөн хумгай хандаж болохгүй. Би зургаан жил хууль тогтоогчоор ажилласан. Бидний батласан хууль тогтоомжийг гүйцэтгэгчид ингэж замхруулж байгааг харах харамсалтай байна. Миний холбогдоод байгаа хэрэг дээр МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо”-г гэмт бүлэглэлийг төлөөлүүлэн ойлгуулж байгааг би эсэргүүцэж байна. Энэ хорооны зорилго Улсын бүртгэлд тодорхой байгаа. Гэтэл энэ хороо 2016, 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Монгол Улсад жилд хэдэн авлига, албан тушаалын хэрэг шалгагдаж байна вэ, хэд нь шүүхээр шийтгэгдэж байгаа вэ. Бодитоор тушаал шийдвэр гаргаж, тамга тэмдгээ дарчихсан, гарын үсгээ зурчихсан, гэмт хэрэгт холбогдсон байхад нөхцөл боломжийг нь бүрдүүлсэн гэж шалгадаггүй юм бэ” хэмээсэн.
Өчигдөр гэхэд л Б.Ганхуяг “Миний 40 тэрбумын хэрэг яах вэ, цаана нь байгаа 40 их наядын хэргийг яах вэ” хэмээн шүүхийн өмнө томорч харагдсан. Нүүрсний хулгайн хэргийг Т.Аюурсайхан, Б.Ганхуяг тэдний хамаарал бүхий 11 хүн дангаараа хүлээхгүй, ард нь нуугдсан улс төрийн ашиг сонирхолыг тэр чигт нь ил гаргана гэдгээ тэд ийн ээлж дараалан сануулж, ах намынхнаа айлгаж байна.
| Т.АЮУРСАЙХАНЫ АХ НАМЫНХАНДАА ӨГЧ БУЙ “АЙДАС”-ТАЙ САНУУЛГУУД |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |