Хөгжлийн банкны хэрэг хөгийн юм болсныг хэн хүнгүй л шүүмжилж байна. Эндээс хэн хожив. Мэдээж Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн,, сонсгол дараглагч хэдэн гишүүд. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Т.Доржханд тэргүүтэй хэдэн улстөрчид Хөгжлийн банкны нээлттэй сонсголд оролцогч нарыг нэг нэгээр нь урдаа суулгаж, “байцааж” зандарч байгаад улс төрд хэсэгтэй л оршин тогтнох бүрэн эрхээ олоод авчихсан.
Тэд хэдэн сарын турш хөлөө цуцтал гүйж, хоолойгоо сөөтөл ярьсны эцэст шудрага улстөрчийн дүрээр олонд танигдаад амжив. Начир дээрээ хэдэн сар дуулиан тарьж, олны анхааралд байсан Хөгжлийн банкны сонсголоос хүлээлтэд хүрэх үр дүн байгааггүй эрх баригчид анхаасаа мэдсэн, тооцоолсон ч байж мэдэх. Харин олны анхаарал хамгийн их орсон дуулианаар “хоолондоо” орох дараагийн ээлжийн дарга нараа тодруулаад амжив бололтой. Нэг ёсондоо олны анхааралд байсан энэ сонсгол хэдэн улстөрчийг олны гаргаж танилцуулах “мандуулдаг” технологийнх нь нэг байжээ. Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр олны дунд чамгүй нэр хүнтэй, амбицтай болж чадсан бол Т.Доржханд түүний араас дутахгүй ХҮН-ын замыг ч засаад авлаа.
.jpeg)
Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнэ мөн ч олон залуу улстөрчдийг “крандсан” даа. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны дуулианаар намынхаа залуу улстөрч Н.Мандуулыг суга татан гаргаж ирж, өнгөрсөн цаг үед Хөгжлийн банкыг түүнээс өөр хүн хөл дээр нь босгоогүй мэтээр пиар явуулж байлаа. Удалгүй түүнийг Хөгжлийн банкны дуулианаас нь чөлөөлж, Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга болгосон. Цөөн хэдхэн сард тус албыг хариуцуулахдаа Н.Мандуул шиг шудрага алба хаагч байхгүй мэтээр олон нийтэд ойлголт өгч, хэрэглэгчдийн “хаан” мэтээр өргөмжлөхийн наана төрийн албанаас түр чөлөөлөөд байгаа. Өөрөөр хэлбэл, олонд таниулж, сонгуульд сойх бүх тооцооллоо Н.Мандуул дээр хэрэгжүүлсэн гэсэн үг.

Харин түүний араас өнгөрсөн зун турш Соёлын сайд Ч.Номин, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарын нэрийг өсгөх гэж хэрэндээ үзлээ. Тодруулбал, энэ жил “Монголд зочлох жил” хэмээн гаднын жуулчид руу чиглүүлсэн ажлыг ээлж дараалан зохион байгуулж, далимаар нь Ч.Номин, Б.Бат-Эрдэнэ нарыг мандуулаад авав. Зочид болгон дээр хадаг, сүүтэй зогсож харагдсан тэднийг Ерөнхий сайд тултал нь нэр хүндийг нь өргөж, тэр чинээгээрээ төсөв, хөрөнгөөр ч дэмжив бололтой.
.jpg)
Улмаар МАН-аас мандуулсан ээлжит хатагтайгаар Хөдөлмөр нийгмийн хамгаалллын сайд, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа байв. Түүнийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “давхар дээл”-тэй сайдын суудалд хоёр ч удаа сэлгэн томилж, олны анхаарал байх дуулиант сэдвүүдийнхээ гол бай ч болгож чадсан. Ингэхдээ шинэ яам байгуулж, Боомт хариуцсан сайдаар томилоод удалгүй гурван жилд гурван удаа даргаа сольсон хамгийн дуулиантай яаманд сайдын суудлыг нь сэлгэн томилсон. ХНХ-ын сайдаар томилогдоод удаагүй байхтай зэрэгцэн Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулж, тэтгэвэрийн шинэчлэл, цалингийн нэмэгдэл зэрэг нийгмийн гол асуудлуудын автор нь болгоод амжсан билээ. Түүгээр ч зогсохгүй МАН-ын НАЭХ-ны тэргүүнээр түүнийг томилж, дахиад л мандуулаад авсан удаатай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн дуулианы автораараа УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдлыг томилсон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хаваржин АН, МАН-ынхны хооронд хэрүүлийн алим дэгдээсэн Боловсролын зээлийн сангийн дуулианы гол тоглолгч нв О.Батнайрамдал байсан.
Ингэхдээ тэрбээр АН-ын дарга Л.Гантөмөр рүү хаясан “гал” нь буцаагаад намынхнаа ороож, намынхаа хуучин гишүүдийн чихийг нэлээд халууцуулаад авсан удаатай. Гэхдээ яалт ч үгүй Боловсролын зээлийн сангийн дуулианаар олны анхааралд орж, шудрага ёс шаардсан МАН-ын бас нэг гол дүр болж амжсан.

Одоо харин Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн пи-араа хөдөө орон нутгууд руу чиглүүлж, намынхаа хэдэн Засаг дарга нарыг крандах ажилдаа ханцуй шамлан оров. Мэдээж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг намынхан дундаасаа суга татан мандуулсан эхний ээлжийн хүн болоод буй. Түүний араас шил даран Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Дархан-Уул аймгийн Засаг дарга Р.Азжаргал нар шил даран жагсаж байна.
Ийн Л.Оюун-Эрдэнийн мандуулсан улстөрчид ирэх сонгуульд өрсөлдөх мандатын эрхээ ногоон гэрлээр батлуулах нь тодорхой болоод буй. Ёстой л нүгэлд нүд дасна гэгчээр сайн, муу, сайхан муухай загнаж, хэвлэл болгоноор гарсаар хэдийнэ олны эчнээ танил болжээ, тэд.
| МАН-ААС КРАНДУУЛАГСАД |
|
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
Б.ЧАГНААДОРЖ: 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 33 жилийн түүхэнд дээд амжилт юм
2026-02-13 19:22:33
СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
2026-02-13 19:09:20
2026-02-13 17:17:00
Дарханы эрчим хүчний 2 дахь эх үүсвэр “ДДЦС-2”-ын ажлыг цэгцлэх үүрэг өглөө
2026-02-13 15:51:51
"Дархан төмөрлөгийн үйлдвэр " ХХК Хуст уулыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2026-02-13 15:28:57
Ч.Санжаадамба аварга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2026-02-13 14:14:36
ЦДБЧ-ийн бүжигчид “GRAND AWARDS-2025” наадмын шагнал хүртлээ
2026-02-13 14:06:56
ЗУРВАС: Зүрхний гэрэл
2026-02-13 13:00:00
Өмнөд Солонгосын 17 настай охин Чой Га Он олимпын аварга боллоо
2026-02-13 12:37:16
Москва хотын Улсын консерваторит морин хуур бэлэглэв
2026-02-13 12:06:49
ХОСУУДАД САНАЛ БОЛГОХ БОЛЗООНЫ САНАА
2026-02-13 11:32:45
Бээжингийн олимпын "Баян ходоод" өвлийн олимпоос хүрэл медаль хүртлээ
2026-02-13 09:57:47
“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
2026-02-13 09:33:34
“Британи дахь Монголын түүх соёлын өв” ном хэвлэгдэн гарлаа
2026-02-13 07:20:00
Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ийн зайд уралдлаа
2026-02-13 07:10:00
ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУНТАЙЖУУД
2026-02-13 07:00:00
2026-02-13 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-02-13 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-02-13 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-02-13 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-02-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |