МАН-ынхан эрх мэдлийн төлөөх чимээгүй “дайн” эхлүүлээд чамгүй удаж байна. Одоогоор намдаа хамгийн нөлөөтэй, эрх мэдэлтэй нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуульд багаа бэлдэж орсон гэдгээрээ Их хуралд суугаа гишүүдээс олонх нь У.Хүрэсүхийн гэгдэх хүмүүс байна. Тиймдээ ч намын зарим шийдвэр гаргах үйл явцад түүний оролцоо одоог хүртэл байсаар байгаа юм. Хэдий нам дотроо эрх мэдэлтэй нь тэр байгаа ч энэ хэр удаан оршин тогтнох вэ гэдэг нь эргэлзээтэй болоод буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч болсноос хойш намын дотоод үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй болж, эрх мэдэл нь хязгаарлагдаж, нөлөөлөл нь буурч эхэлсэн.
Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш намын дүү нар нь түүнээс нүүр буруулах гэж хэд хэдэн удаа зангаа хувиргаж, багаасаа гаргах гэж оролдсон ч бүтэлгүйтэж хатуу анхааруулга авсан гэдэг яриа ч МАН-ынхан дунд бий. Гэвч түүний эрх мэдлийг хязгаарлах компанит ажлууд ил далдаар өрнөсөөр байгаа нь нууц биш юм.
Үүнтэй зэрэгцээд У.Хүрэлсүхийн ойрын гэгдэх хүмүүсийг төрийн ажил, улс төрийн хүрээллээс бага багаар буланд шахах ажил өрнөөд эхэлсэн бололтой. Түүний хамгийн том жишээ өнгөрсөн баасан гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ЦЕГ-ын дарга Ж.Болд боллоо. Хэдийгээр түүнийг өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгсөн гэж байгаа ч аль эрт төлөвлөсөн байж мэдэх ажил байна. Өөрөөр хэлбэл, Ж.Болдыг Цар тахлын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилсон гэх мэдээллийг сүүлийн үед цахим орчинд мэр сэр явуулж байгаа харагдсан.
.jpeg)
Түүний араас УУХҮ-ийн сайд асан одоогийн “Эрдэнэт” ТӨҮГ-ын дарга Г.Ёндонг шахах кампанит ажил өрнөж эхэлсэн байна. Мэргэжлийн гэх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газарт УУХҮ-ийн сайдаар томилогдон ажиллаж байсан Г.Ёндон салбартаа хэдийнээ байр сууриа олчихсон нэгэн. Түүний хувьд Ерөнхийлөгчийн дотнын найз нарын нэг гэгддэг. Сайдаар ажиллаж байх хугацаандаа төрийн өмчит компаниар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн гэх дуулианд нэр холбогдоод амжсан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохтой зэрэгцэж, сайдлын суудлаа хүлээлгэн өгч, “Эрдэнэт үйлдвэр”-т Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байгаа юм. Монголын “Саалийн үнээ” гэгдэх тус үйлдвэрийн захиралууд монголын толгой баячууд болоод буудаг нь нууц биш. Тиймдээ ч Г.Ёндонг сайдын суудлаас буумагц У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлвэр”-ийн захирал болгож “шагнасан” юм.
Одоо харин түүнийг Эрдэнэт үйлдвэрээс явуулах шахааны ажил эхэлсэн бололтой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид нэг ч удаа ажил хаялт зарлаж байгаагүй Г.Ёндон сайдын үед уурхайчид ажил хаялт зарласан юм. Энэ талаар Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Мөнгөншагай “Үйлдвэрчний эвлэлийн холбоо долоон мянга гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үе үеийн баялаг бүтээгч, уурхайчин хамт олон хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд 45 жилийн турш улс орныхоо төсөвт үнэтэй хувь нэмэр оруулж,ажилладаг. Цар тахлын үед Монгол Улсын нийт айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын цахилгаан, дулаан, хогны төлбөрийг нэг жил зургаан сарын турш төлсөн. Үүний тулд долоон мянга гаруй уурхайчин зогсох, өвдөх эрхгүй хариуцлагатай ажилласан. 2023 оны эхний зургаан сарын байдлаар улс, орон нутгийн төсөв, ашгийг 50 гаруй хувиар давуулан биелүүлсэн байна. Гэтэл долоон мянга гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэдэг хамтын гэрээний заалтуудад саналын зөрүүтэй байдал үүссээр байтал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа хүлээж авахгүй байна. Энэ оны нэгдүгээр сараас Үйлдвэрийн газрын захиргаанд таван удаа албан бичиг хүргүүлсэн. Хамгийн сүүлд энэ сарын 3-ний өдөр албан бичиг хүргүүлсэн. Хуулийн хүрээнд хандсан боловч саналыг хүлээж аваагүй. Ажил олгогчийн зүгээс хариу тайлбар өгөөгүй, идэвхи санаачилгагүй хандаж байгаа нь зогсох эрхгүй хөдөлмөрлөж байгаа уурхайчдыг үл хүндэтгэсэн байдал үзүүлж байгаа. Үүнд бид харамсаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.1, 25.3.2-т заасны дагуу ажил хаялтыг хэсэгчлэн зарлах хууль зүйн үндэслэл бий болж байгааг Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс монгол, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хүргүүлж байна. Тиймээс энэ сарын 30-ны 07:00 цагаас нэг сарын хугацаанд авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, уул уурхайн уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлаж байна” хэмээн мэдэгдсэн билээ.
Ерөнхийдөө энэ мэтээр Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийнхнийг оролдож, шахах кампанит ажлууд өрнөж эхэлсэн нь илэрхий байна.
Ерөөс МАН-ын эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн ийм л зарчмаар өнгөрсөн хугацаанд явж ирсэн. Улс төрд хөтөлж орсон, хөлд оруулсан хэнийг ч байсан урдах замаасаа явуулж, дараагийн үе болж гарч ирдэг бичигдээгүй хууль МАН-ынхан дунд явж ирсэн хэвээр байна. Хамгийн том жишээ болох “Элсний 13”-ийн гэх гомдогсдын бүлэг чимээгүйхэн бүрэлдэж, цагтаа мандаж явсан М.Энхболдыг эрх мэдлээс нь унагааж С.Баярыг гаргаж ирсэн түүхтэй. Мөн Н.Энхбаяр эд мандаж, МАН-ыг тэр чигт нь атгандаа авч байх үед мөн л намын дүү нар нь түүнийг унагааж, ойстой нь ачиж байлаа. Сүүлд гэхэд цагтаа МАН-ыг удирдаж, тус намын “эзэн” нь явсан М.Энхболдыг түүний “хуурай дүү” нар унагаасан. Ийм л замаар МАН-ын дараа дараагийн үе гарч ирсээр байна.
| Ж.БОЛД АЖЛАА ӨГЧ, Г.ЁНДОНГ БУЛАНД ШАХАЖ БАЙГАА НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ ЭХЛЭЛ ҮҮ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |