УИХ, Засгийн газрын хамгийн дуулгавартай, чих зөөлөнтэй байх цаг хугацаа эхэлж байна. Сонгууль болоход ердөө есөн сар үлдсэн энэ цаг үед эрх баригч намынхан дөрвөн жилийн өмнө өгсөн амлалтуудаа биелүүлэх гээд их адаггүй сандралдаж, нүүр нүдгүй сайхан загнаад эхэллээ. Үнэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд МАН-ын амлалт биелэлээ олж, хийж хэрэгжүүлсэн ажил байна уу гээд тоолбол хуруу дарам цөөн. Түүнийгээ цайруулах гэж гишүүд нь сонгогчдодоо царайчилж, сонгууль угтсан солиотой шийдвэрийг ч эрх баригч намынхан ээлж дараалан гаргаж байна.
Хамгийн наад захын жишээг дурдахад л сонгууль болгоноор найр тавьж, санал авдаг чих зөөлөнтэй малчдын саналыг нааш татах ажлаа хаврын чуулганаар хийгээд авсан. Ингэхдээ малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс даах хууль хүртэл батлаад амжсан. Харин саяхан Засгийн газраас ахмадуудын тэтгэврийг нэмэх хуулийн төслөө батлуулж амжсан нь сонгууль угтсан бас нэг шоу байв. Сүүлдээ бүүр оюутан залуусыг элсүүлэх эхний ажлаа хийгээд эхэлсэн. Ингэхдээ Засгийн газрын хуралдаанаар багшийн мэргэжлээр сурах бүх оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх шийдвэр гарсан удаатай.
Ёстой л сонгуулийн сургаар далалсан газар ил гарч, далайсан газар далд орно гэгч болж байх шиг байна. Өчигдөр гэхэд л өнгөрсөн зунжин хотын даргын чихнээс “хонх уясан” “Авлига” хороолол, “S Outlets” зэрэг Дунд голын урсацыг хааж барьсан барилгуудыг нураах хотын даргын захирамжийг танилцууллаа. Үүнтэй зэрэгцээд тухайн барилгыг эхүүлсэн компани нь эсэргүүцэж, захиалга өгсөн оршин суугчид нь барилгыг нураавал “Үхнэ” гэх мэтээр дуулиан дэгдээж, бөөн л юм болж байна. Хэдэн сар, хэдэн жилээр хэрэгждэггүй, хууль зөрчсөн ажлуудыг гэнэт л эхлүүлж, унтаа улс төр нойрноос сэрж байгаа дүр зураг ийм байна.
.png)
Удалгүй нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан жагсаал эхэлж, УИХ-ын гишүүдийн хөгтэй, дуулиантай бичлэгүүд дэлгэгдэхээс эхлээд сонгуулийн уур амьсгал орж эхэлнэ. Тэр байтугай улстөрчид ард иргэддээ жигтэйхэн хайртай болж, шудрага, үнэнч эх орончдоор цахим орчин дүүрнэ. Утаатай Улаанбаатарыг өндөр үнэтэй коксжих нүүрс худалдаж аваад ч хамаагүй энэ өвөлдөө утааг нь багасгаж, нийслэлийн түгжрэлийг энэ өвөлдөө тэгш сондгойгоор явуулаад ч хамаагүй багасгаад сонгуульд утаагүй болж, түгжрэлийг бууруулах шийдэл олсон гэх амлалтаа тэд биелүүлэхээр улайрч эхэлнэ.
НАМРЫН УЛС ТӨР НҮҮРСНИЙ СОНСГОЛООР ЭХЭЛЖ, МАН-ЫН ФРАКЦУУД СЭРНЭ
МАН-ынхан ирэх сонгуулиас өмнө ард түмнээс оноо авах гээд нэлээд сандралдаж байгаагаа удаа дараа батлан харуулж байна. Ингэхдээ тэд эхний ээлжинд нүүрсний хулгайн хэргээ нэг тийш болгож, ард түмний өмнө нэг ч гэсэн ажил хийсэн мэтээр харагдуулах гээд тун чиг завгүй яваа гэнэ. Тиймдээ ч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг зэрэг нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгуулж буй 11 хүний шүүх хурлын товыг ойрын хугацаанд товлож, хийхийг шаардаж, эхэлсэн гэнэ. Нүүрсний сонсголыг энэ есөн сардаа багтаан явуулах гээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар толгой өөд татах завгүй яваа сурагтай.
Гол маргаан ирэх сонгуульд Л.Оюун-Эрдэнэ анх Ерөнхий сайд, намын даргын албанд томилогдож байхдаа “Манай нам авлига, албан тушаалын элдэв хэрэгт орооцолдсон гишүүдээ намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авч, цэвэрлэнэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнтэй хэзээ ч эвлэрэхгүй” гэх амлалтандаа хүрэх гэж байдгаараа хичээж, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдийнхээ тойргийг суллах гээд дотооддоо “дайн” эхлүүлсэн гэдэг.
Дан ганц нүүрсний хулгай гэлтгүй хуучин улстөрчдөө шахаанд оруулах ажлыг мэр сэр эхлүүлсэн нь ч сүүлийн үеийн улс төрийн уур амьсгалаас илэрхий харагдаж байна. Тэр байтугай Засгийн газрын сайд нараа хүртэл онилж, эхэлсний нэг нь Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байсан гэх яриа ч Саарал ордноор шуугиулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх сонгуулиар Их хуралд олуулаа болж ирэхийн тулд энэ удаад амлалтаа биелүүлэхээр улайрч байгааг намын хуучин гишүүд нь нэлээд шүүмжилж байгаа гэлцэнэ. Харин Ерөнхий сайд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа намаа ялалтад хүргэхийн хуучин гишүүдээрэй туг дахиж, шат ахиж гарч ирнэ гэх тооцооллыг хэдийнэ хийчихсэн байжээ. Энэ намар зөвхөн нүүрсний хулгай гэлтгүй Таван Ш ажиллагааныхаа хүрээнд намынхаа бүх хууччуултай түнжин хагарч, дахин сонгогдох боломж юу л байна түүнийгээ тултал ашиглана.
| ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭЛСЭНДЭЭ ХҮРЭХИЙН ТӨЛӨӨХ УЛАЙРЛЫН УЛС ТӨР ЭХЭЛЛЭЭ |
|
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |