Өнгөрсөн жилийн хугацаанд МАН-ын дарга нарын амласнаар бол монголчууд улсын эдийн засгаа уналтад оруулсан Хөгжлийн банкны зээлдэгч нарыг хуйд нь цэвэрлээд, араас нь нүүрсний хулгайд холбогдсон улстөрчдөө бүгдийг нь цагдан хорьж, Боловсролын зээлийн сангаас эрх мэдлээ далайлган зээл авч, хүүхдүүдээ гадаадад сургасан томчуудаа улс төрөөс явуулаад, араас нь газрын наймаачдаа хөөчихсөн байх байлаа. Тэр байтугай гаднын улсад орогносон мөнөөх алдартай хэдэн улстөрчдийг бүгдийг нь шүүрч авчраад улсын хилээр давахгүй болтол нь хашраах байв.
Банк бус санхүүгийн байгууллагаар иргэдийг шулдаг Монголбанкны удирдлагуудыг цэвэрлээд тэрбум тэрбумаар нь гэртээ мөнгө хадгалдаг төмөр замын удирдлагуудыг ч цэгцлэв байв. Гэвч начир дээрээ шудрагын дүрд тоглосон ууртай хэдэн дарга нар л байна даа МАН-д.
Хөгжлийн банкны шүүх хурал хөгийн юм болж, нүүрсний хулгайн хэрэгт холбогдогсод найр наадмын хойморт тухалсан шигээ сууцгааж байх. Гаднаас хэрэгт холбогдсон улстөрчдийг авч ирэх нь битгий хэл дараагийнх нь гаргаж алдаад дахин интерполоор эрэн сурвалжлах хүний нэр нэгээр нэмэгдэх дээрээ тулаад байна.
Тэгвэл ирэх намар дахиад л Хөгжлийн банк, нүүрсний хулгайн дуулиан дээр нэмээд газрын наймаа, түгжрэл, утаа гэх мөнөөх уль доль болчихсон сэдвүүдээ шинэ юм шигээр сэргээж, дуулиан дэгдээгээд ууртай хэдэн дарга нар намрын улс төрөө нэг л хэвийн, нөгөө л янзаараа эхлүүлэх нь. Нэмээд энэ намар нийслэлд зөвшөөрөлгүй барьсан 1600 гаруй барилгыг нураана, нураахгүй гэх маргаан нэлээд сунжрах шинжтэй.
Хэлсэн үг хийсэн үйлдэлүүд нь хоорондоо зөрчилдсөн дарга нарын ажил нь эхнээсээ өөдөөс нь тайлангаа тавиад эхэллээ. Өчигдөр гэхэд л Улаанбаатарынхан тэр чигтэй тэг зогсолтод орж, бачуурсан олны сэтгэлийг нь засах гээд мөнөөх л тэгш, сондой дугаарын хязгаарлалт, Их дээд сургуулийг хотын захаас гаргаж, худалдааны төвүүдийг нүүлгэнэ гэдэг аман дээрээ ярьдаг ч амьдрал дээрээ хэрэгждэггүй төлөвлөгөөнүүдээ яриад эхлэв.
Намрын ажил хоолойд тулж, нийслэлчүүд байж суух газраа олж ядаж байхад харин Ерөнхий сайд хээв нэг тоосон шинжгүй “Өглөөний уулзалт”-аар СӨХ-ийн хэдэн дарга нартай уулзаж, байр орон сууцны “хов жив” ярьсан шигээ тухтай гэлдэрч явна. Гэхдээ их шуурганы өмнө нам гүм ноёлоно гэгчээр Ерөнхий сайд өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн Засаг даргад үүрэг өгч, нэмээд Улаанбаатар хотын хэмжээнд 2024 он хүртэл газар олгохгүй байх шийдвэр гаргасан.
Нэг ёсондоо хотын дарга, Ерөнхий сайд нар үерийн асуудлыг олны анхааралд өртөх хүртэл нь дуулиан дэгдээснийхээ эцэст газрын наймааг цэцэглүүлсэн бизнесийнхнийг нэр мөр хараандаа оруулах холын бодол тээж байгаа бололтой. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Голын ой сав, тусгай хамгаалалттай бүсүүдэд барилга барих зөвшөөрөл олгож ашиглалтад хүлээж авсан этгээдүүдийн нэрсийг ил болгож байна. Өөрөөр хэлбэл, ямар процетурын дагуу хүлээж авсан бэ гэдгийг shilengov.mn сайтаас хүлээн авах боломжтой. Нийслэл, дүүргийн Засаг дарга олгосон уу, тухайн газар дээр нь ямар компани барилга барьж, улсын комиссоос хэн хүлээж авсан байна вэ гэдгийг харж болно.
Энэ мэдээллийг ил болгосноор олон нийтэд нээлттэй болж байгаа юм. Сэлбэ голын ой савд газарт хэн газар олгосон бэ гэдэг нь ч тодорхой болж байна. Жишээ нь Нийслэлийн Засаг дарга асан Б.Мөнхбаяр иргэн Батзоригт 2009 оны тавдугаар сарын 27-нд 275 захирамжаар автомашины завсар үйлчилгээний газрын зориулалтаар анх Сэлбэ голын ой савд 576 мкв газар олгосон байгаа юм. Нийслэлийн Засаг даргын санхүү эдийн засгийг хариуцсан орлогч дарга 2015 онд газрын хэмжээг 2409 мкв болгож, тав дахин нэмэгдүүлсэн байна. Улмаар зориулалтын газрыг худалдаа үйлчилгээний зориулалттай болгосон байна. Улсын комиссын 19 хүн багтасан байгаа юм. Ямар хүмүүс багтсан бэ гэдгийг мөн харах боломжтой. Туул голын ай савын Ривер гардан цогцолборын мэдээллүүд ч мөн бүрэн ил болсон. Дунд голын ай савд багтах Акуа гарден хотхоныг 2013 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар Эм Энд Жи гэх компанид ногоон байгууламжийн зориулалтаар газар олгож байсан. 2019 онд зориулалтыг усан парк болгож, одоо орон сууцны хороолол болгосон. Одоогоор Улсын комисс хүлээж аваагүй байна” хэмээн Засгийн газрын шийдвэрийг танилцуулсан удаатай.

Ирэх намар Засагт завсар орж, МАН сонгуулиас өмнө “будгаа” солих уу гэх таамаг ч олны дунд хөврөх болсон. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн баг өнгөрсөн гурван жилийн хугацаанд юу хийсэн бэ гэх дүнгээ тавиулахад хэдхэн сарын хугацаа үлдчихээд сандарч яваа гэх. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн кабинетынхан сайнаасаа илүү саар нэртэй үлдэх болчихоод байна. Тиймээс боловсролын зээлийн санд нэр холбогдсон, газрын наймааг цэцэглүүлсэн гэх сайд нараа “явуулж”, залуу гишүүдээр цус сэлбэх үү гэдэг дээрээ тулчихаад байгаа гэнэ.
| ПОП ДАРГА НАРЫН ШОГ УЛС ТӨРИЙН ЦАГ |
|
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |