Ардчилсан нам даргатай болох тохирооны хариугаа ирэх намар биелүүлнэ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоёр дарга, хоёр тамгатай болсон тэд сүүлд Улсын дээд шүүхэд намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлснээр тамга, тэмдгийн маргаанаа эцэслэсэн. Одоо тэдэнд Үндэсний бодлогийн хороогоо хуралдуулж, намын генсекээ тодруулах, намын дүрмээ шинэчлэх том ажил үлдсэн. Ардчилсан нам ҮБХ-ны хуралдаанаа энэ сарын 28-нд хуралдуулахаар товлоод байгаа.
ҮБХ-ны хурлаар тус хорооны гишүүдийг шинээр сонгон батламжлах, Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийнхээ хүрээнд намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ҮБХ-ны шинэ бүтцийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцээр урьдчилан төлөвлөжээ. Мөн АН-ын даргын санал болгосноор тус намын дэд даргыг томилох, Ардчилсан намын бүх шатны сонгуульт гишүүний татварын хэмжээг тогтоох, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлуудыг хэлэлцэхээр болсноо мэдэгдсэн. Намын генсект өрсөлдөх улстөрчдийн нэрс ч эхнээсээ олны дунд яваад эхэлсэн харагдана лээ.
Тэр дундаа Сангийн сайд асан С.Баярцогтыг намын генсект хүч үзнэ гэх бор шувуу ч нисгээд эхэлсэн. Тэрбээр өнгөрсөн удаад намын даргын сунгаад өрсөлдөж байсан удаатай. Энэ талаараа тэрбээр “Сүүлийн 2.5 жил АН дотроо маргаантай байсан. Намыг итгэмжлэн төлөөлөх субъект байхгүй, хоёр талдаа ҮБХ гаргаж, удаан хугацаанд явж байна. Тиймээс гишүүд төөрөлдөж байгаа учраас намыг нэгдсэн үйл ажиллагаатай болгохыг хүсэж байна. Түүнээс хэн нэгэн хүний дор байхыг хүсэхгүй” хэмээж байсан.

Намын тамга, тэмдэгийг нэг тийш болоход түүний оролцоо чамгүй их байсан гэх нь ч бий. Харин түүнийг МАН-тай тохиролцоонд хүрч АН-ыг удирдах уу гэх хардлага ч олны дунд байлаа. Харин олны таамаг эсэргээрээ эргэж Л.Гантөмөр намын даргад сонгогдсноор “гал”-ыг түр намжаасан. Үнэн хэрэг дээрээ С.Баярцогт байна уу, Л.Гантөмөр байна уу аль аль нь намаа нэг нэртэй болгохын тулд яриа хэлэлцээр “ах” намынхантай хийсэн л байж таараа. Тэр тусмаа МАН хүчээ авч, АН шалдаа буусан энэ цаг үед сөрөг хүчнээ хөл дээр нь босгох онирхол МАН-ынханд яаж байх билээ. АН өмнөх шиг ээ хүчтэй болоод эхэлбэл нэр хүнд нь уначихсан байгаа энэ цаг үед унахад амархан болно гэсэн үг. Тэд АН-ыг чих зөөлөнтэй байх бүх тооцоолборыг хийчихсэн нь Үндсэн хуулийн өөрчлөлт зэргээс тодорхой харагдана лээ. Түүгээр ч зосгохгүй өнгөрсөн хугацаанд МАН-ын алдаан дээр АН дөрөөлж улстөржих боломж хангалттай байсан. Гэвч гишүүд нь амралт зугаалга хөөсөн шигээ анир чимээгүй сууцгааж байна.
Тиймээс Ардчилсан намыг өөрсдийн “хуруун үзүүрээр” хөдөлгөх санаа МАН-ынханд байж л байж таарна. Яах вэ энэ удаагийн АН-ын дараагийн генсект Х.Тэмүүжин, Ч.Өнөрбаяр, З.Нарантуяа нар өрсөлдөнө гэх.
Тэд мөн л намын даргын сунгаанд хүч сорьж байсан АН-аас сүүлд арай нэр цэвэр үлдсэн цөөн хэдэн улстөрч юм уу даа. Ямартай ч энэ намар АН генсекээ тодруулснаар бүрэн бүтэн болж, сонгуулийн компанит ажилд орох бэлтгэл хангагдана гэсэн үг. Гэвч өнгөн дээрээ тэд эв зүйгээ олж, үйл ажиллагаагаа явуулж байгаа мэт харагдавч үнэн хэрэг дээрээ хоорондын маргаан нь эцэслэгдээгүй л байгаа. Тэр нь ч энэ удаагийн ҮБХ-ны хурал намын генсекийн өрсөлдөөнөөс тодорхой болох биз. Ялангуяа АН-ын хууччуул тэр дундаа АН-ыг сүүлд хоёр талцуулахад хүргэсэн Х.Баттулга, С.Эрдэнэ нарын ойрын хүмүүс нэгэнтэйгээ нэгдэх сонирхол тун бага байгаа.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд Л.Гантөмөр даргатай хэсэг гишүүд баруун бүсийн Эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулж, хөдөө орон нутгаар уулзалт хийх зуураа намынхаа ерөнхий байр байдлыг танилцуулж яваа бол Бүлгийн гишүүд нийслэлд Сангийн тухай хуулийг хэлэлцүүлэх нэрээр намынхаа дэмжигч нарын ерөнхий байр байдлыг ажигласан шиг ээ ҮБХ-ны хуралдаа бэлдэцгээж байна.
(1).jpg)
Улс төрийн 36 намын олонх нь МАН-ын халаасны нам гэх олны үг ортой. Тэд сонгуулиар үйл ажиллагаагаа идэвхжүүлж, иргэдийн саналыг хуваах зорилгоор дуучин, жүжигчин, олны танил гэгдэх хэнбугайг ч намаасаа нэр дэвшүүлж, олныг төөрөгдүүлж, сонгуулийн саналыг будилаантуулдаг бохир технологиор дээш өгссөөр байгаа. Тэгвэл улс төрийн сөрөг хүчин гэгдэж байсан АН ч тэдний араас орж, МАН-ын “халаасны нам” болоход тун ойрхон байна. Тэд өнгөрсөн хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд өөрийн саналаа тусгаж байгаа мэт харагдуулах нэг заалт оруулаад л Л.Оюун-Эрдэнийн бодлогыг хоёр гараа өргөөд дэмжсэн. Ирэх сонгуульд АН одоо байгаа суудлынхаа тоог хэдэн хүнээр нэмэгдүүлэх ч олонх болох нь битйги хэл сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх хэмжээний чадалтай болж гарч ирэхгүй ч байж мэдэх зам руугаа орчихлоо. Ардчилсан нам үндсэндээ ирэх сонгуульд МАН найруулсан улс төрийн тоглолтоор оролцох нь. Ардчилсан нам тэр чигтэй МАН-ын сонгуулийн штаб болох уу, үгүй юү гэдэг том босгон дээр тулаад ирчихлээ дээ.
| АРДЧИЛСАН НАМЫНХАН ЭНЭ НАМАР АМЬ ОРНО, ОРОХДОО АРДЫН НАМЫН ТӨЛӨӨ АМЬ ОРНО |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |