Л.Оюун-Эрдэнэд баг алга. Тэр чинээгээрээ одоогийн Засгийн газар түүхэндээ хамгийн чадамжгүй, муу нэртэйгээр тодорч үлдэх нь гарцаагүй боллоо. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван сарын хугацаанд бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, гурван ч удаа сайд нараа сэлгэсэн ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт өөрчлөлт авчирсан ажил, өсөж, дэвшсэн гэх зүйлодоогоор тун бага байна. Тэр байтугай “Давхар дээлтэй сайд нараар л хүч сэлбэчихвэл хүчтэй, бодлоготой, чадвартай Засгийн газар болно” гэсэн зорилгодоо ч хүрсэнгүй бүрэн эрх нь дуусах нь.
Уг нь Л.Оюун-Эрдэнийг анх Засгийн газар удирдаж эхэлсэн тэр цагаас одоо нөхцөл байдал харьцангуй сайжирсан. Л.Оюун-Эрдэнийн анхны баг цар тахлын хүнд үед сайн муу нэр олонтаа зүүсэн ч ямар ч эдийн засгийн эргэлтгүй, гацаанд орсон хүнд цаг үед авах арга хэмжээгээ цаг тухай бүрд авч, хүнд үеийг хохирол багатай туулсан. Тэр чинээгээрээ ч цар тахлын дараах эдийн засаг хурдацтай сэргэж байна гэж харж болохоор байна. Хил гааль нээлттэй болж, хөрш орнуудтай хамтын ажиллагааг эрчимжиж, дан ганц хоёр хөрш гэлтгүй гуравдагч орнуудтай найрсаг хамтын ажиллагаагаа сэргээж, эдийн засгийн шинэ гарц гаргалгаа нээгдээд байгаа юм. Гэвч энэ боломжуудаа Засгийн газар хангалттай сайн ашиглахгүй байгаа нь ч нууц биш юм.

Гэтэл бодит байдал дээрээ Л.Оюун-Эрдэнийн кабинет тэр чигтэй гологдож байна. Одоогийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ давхар дээлтэй сайд нараар хүч сэлбэн томилох гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрэндээ л зүтгэсэн. Тэр байтугай УИХ-ын гишүүд давхар дээлтэй сайд болохгүй ундууцаж, уцаарлаж, зугтаж байж зарим нь хүчээр сайд болсон ухааны зүйл ч ярьж байлаа. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард сайд нарын суудлыг сэлгэн томилох өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдээс давхар дээлтэй сайд нарыг оруулж ирэхэд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Ерөнхий сайд "Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийх хэрэгтэй байна" гэсэн. Эрүүл мэндийн сайдыг өөрчлөх асуудал яригдах нь гэж ойлгосон. Намайг болгох саналтай байна гэдгээ хэлсэн. Би энэ салбарын хүн биш учир бодож үзье гэж хэлсэн. Өнөөдөр цайны цагаар уулзаж, байр сууриа илэрхийлнэ” гэх янзаар хүчээр сайд болж байгаа аятай саналаа илэрхийлж, сайд болж байлаа. Түүнчлэн Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Би шантааж хийж сайд болоогүй. Ерөнхий сайд надад “Та дандаа хойшоо суугаад байна. Хойшоо суугаад байх юм бол хэн хийх юм” хэмээсэн учраас сайд болсон” гэж томорсон ч удаатай. Тэгвэл энэ мэтээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар дургүйд хүчгүй гэдэг нь гэгч болов уу бүү мэд ямартай ч хийсэн ажлаасаа илүү хэл ам дагуулсан сайд нараар дүүрэн боллоо.
Түүний араас БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БЗС-д нэр холбогдсон. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Бат-Өлзийн Баттогтох 2009 онд Өмнөд Солонгосын Сөүлийн үндэсний их сургуульд эдийн засгийн удирдлагын чиглэлээр хоёр жил суралцахаар тухайн үеийн Сургалтын төрийн сангаас 14 мянган ам.долларын зээл авсан байна. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 14 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан баримт ил болсон. Энэ талаар тэрбээр “Манай дүү зээл авсан талаар би мэдээж үгүй явсан” хэмээн булзааруулж байсан удаатай.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү 2004 онд ОХУ-д Боловсролын зээлийн сангаар сурснаас гадна мөн түүний эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцаж улмаар зээлээ 2017 онд чөлөөлүүлсэн байдаг. Түүнчлэн “10 хувийн” БХБ-ын сайд Ц.Даваасүрэн ч мөн Боловсролын зээлийн сангаас зээл авсан улстөрчдийн тоонд багтаад амжсан. Ийн одоогийн Засгийн газарт сангийн зээлээс завшихгүй, төсвийн хөрөнгөөр угжуулаагүй сайд ч ховор буй. Тэр байтугай хууль хяналтын байгууллагын хаалга татаж, шалгуулж буй сайд ч мэр сэр байгаа сурагтай. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг эхнэрийн хамт авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн гэх. Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар нь Чингис зочид буудлын ард 2.4 га газар дээрээ “Хаус инвест” ХХК-иараа “Сансар гарден” нэртэй нийт найман блок, тус бүр нь 25 давхар 832 айлын орон сууцны хотхон барьж эхэлжээ. Ингэхдээ Б.Чойжилсүрэн “том толгойлж” тус хотхоныхоо барилгын ажлыг “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу “А” зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эхлүүлсэн байгаа юм. Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар нь өнгөрөгч нэгдүгээр сард буюу “Сансар гарден” хотхоноо хууль бусаар барьж эхэлснээсээ бүтэн жил орчмын дараа Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу барилгын “А” зөвшөөрлөө нөхөж авчээ. Хамгийн ноцтой нь, “А” зөвшөөрлөө нөхөж авахдаа Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Мэргэжлийн комиссын гишүүдэд авлига өгснийг нь АТГ-ынхан илрүүлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр, Б.Чойжилсүрэн, Д.Энхгэрэл нар Мэргэжлийн комиссын таван гишүүнд тус бүрд нь 100 сая төгрөг, нийт 500 орчим сая төгрөгийн авлигал өгсөн нь эхний байдлаар шалгагдаж байгаа гэх мэдээлэл бидэнд бий. Хамгийн сүүлд тэрбээр "Нийслэлд 177 тэрбум төгрөгөөр нүүрс оруулж, ирж туршилт хийнэ" хэмээн олны дургүйцлийг түрүүлээд амжсан.
Хамгийн сүүлд Боомт хариуцсан сайдаар томилогдсон Б.Тулга гэхэд сайдаар томилогдсоноос хойш хамраа ч цухуйлгасангүй гээд олны дунд эрэл сурал болж байна. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун үхрийг ээмэгжүүлэх төслөөс өөрөөр хөдөө аж ахуйн салбарт санаачилсан ажилгүй, сууж, олны шүүмжлэлд өртөөд байгаа юм. Түүнийг хөдөө аж ахуйн сайдаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилтэй гэх шүүмж ч олны дунд байсаар буй. ХНХ-ын сайд Х.Булгантуяа гэхэд л хүүхдийн эрхийг хамгаалж, шүгэл үлээхийг заахаас өөрөөр энэ салбарт тодорч торойх ажил санаачлаагүй л сууна.
Ийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар дунд сайн нэртэй ч хүн ховор үлдлээ дээ. Тиймдээ ч хэлэх үгүй, хийсэн ажилгүй сайд нараа Ерөнхий сайд дахин сэлгэж, кабинетээ шинэчилж, сонгуулиас өмнө дахиад хоёр, гурван сайдаа сугалах шаардлагатай болох нь ээ.
| Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГ КАБИНЕТААРАА ГОЛОГДОЖ, СОНГУУЛИАС ӨМНӨ ЗАСАГТ “ЗАСВАР” ОРОХ УУ |
|
"Хунт нуур" балетыг өнөөдөр, маргааш тоглоно
2025-10-25 10:20:00
Ж.Цэрэнлхам радио спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2025-10-25 09:59:25
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга маргааш орой хүртэл үргэлжилнэ
2025-10-25 09:44:11
Б.Бэлгүтэй “БАХРЕЙН-2025” Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2025-10-25 09:09:44
2025-10-25 09:04:19
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-25 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-25 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2025-10-25 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2025-10-25 07:00:00
Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО
2025-10-25 07:00:00
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2025-10-25 07:00:00
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |