-ҮЕРИЙН ДАЛАН БАРЬЖ, НОГООН ХӨГЖЛИЙГ БИЙ БОЛГОХ БАГААРАА ДЭМЖҮҮЛСЭН БАЯНЗҮРХЧҮҮДИЙН АМЛАЛТ БИЕЛЭЛЭЭ ОЛСОНГҮЙ-
Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд энэ зун хийсэн ажил, хэлсэн үгний дүнг нэг сайн тавиуллаа даа. Одоо тэнд дахиад намайг сонгоод өгөөч гэж хэлэх нүүр лав үлдээгүй байх. Өөрөөр хэлбэл, Баянзүрхчүүд өнгөрсөн сар гаруй хугацаанд ээлж дараалан усанд урслаа даа. Хамгийн сүүлд хайран таван амийг үерийн ус авч одож, 200 гаруй өрх орох орон, оочих аягагүй болов. Уулнаас буусан уруйн үер хэдхэн минутын дотор л бүхэл бүтэн гурван хороог хуу хамаад аваад явчихдаг юм байна. “Хашаа хороо, байшин сав, эд хөрөнгө ч яах вэ амьд мэнд үлдсэн нь л их юм боллоо” гэж өөрийгөө тайвшруулахаас өөр аргагүйдэж байна, иргэд.
Насаараа цуглуулсан хөрөнгө нь нүдэн дээр нь урсаад явчихыг харсан иргэдэд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч л болж байна даа. Уг нь яг ийм л хүнд үед нь сонгуульд горилогчид, өмнө нь сонгогдсон гишүүд нь тойрогтоо очиж, газар дээр нь ажилладаг, ард түмний амьдралд дэм болдог баймаар байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үеэр иргэдтэй тэврэлдэж үнсэж, “Гэр нь хог шүүрдэж, аяга угаа гэвэл” түүнийг нь чих зөөлөнтэйгөөр гүйцэтгээд ч хамаагүй саналыг нь авчихаад гамшиг тохиолдсон энэ үед нь нүүрээ буруулаад зугтдаг хариуцлагагүй тогтолцоо манайд бий.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар УИХ-ын 22,23 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргээс МАН-ын таван гишүүн сонгогчдын олонхын санал авч, Их хурлын гишүүн болж байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Амгалан, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр, Х.Булгантуяа нар Баянзүрхчүүдийг төлөөлж Их хуралд суугаа.
САНСАРЫН УУЛЗВАРААС ДАМБАДАРЖАА ХҮРТЛЭХ ЗАМ БОЛОН ДАРЬ-ЭХ ШАД ХАД ЗЭРЭГ ГЭР ХОРООЛЛЫН ДУНДАХ ЗАМЫГ СТАНДАРТЫН ДАГУУ ӨРГӨТГӨЖ, ЯВГАН ХҮН, ДУГУЙН ЗАМ ҮЕРИЙН УС ЗАЙЛУУЛАЛ, ГЭРЭЛТҮҮЛГИЙГ ХЭСГИЙГ ХАМТАД НЬ ШИЙДНЭ ГЭСЭН ЯАСАН БЭ, ГИШҮҮДЭЭ
Тэр дундаас УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрхчүүдээс дэмжлэг авч, УИХ-д долоон жил сууж байна. Тэрбээр 2020 оны ээлжит сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихдээ “Би 2016 онд Баянзүрх дүүргийн дөрөв, тав, 13 дугаар хорооноос УИХ-ын сонгуульд иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон. Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчныг хангах, хүүхэд залуусын боловсролд анхаарсан. Цаашид иргэдийн аюулгүй амьдрах орчинг хангахын тулд бид ногоон хөгжлийн бодлогыг дэмжих, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллана” гэх амлалтыг тойргийн гишүүддээ гурван жилийн өмнө өгч байлаа.
Тэр байтугай УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн дээрх нэр бүхий таван гишүүн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Баянзүрх дүүрэгт хийх ажлын жагсаалалтыг ярайтал бичиж, дурайтал биччихсэн амлалт нь цагаан дээр хараар тэмдэглээстэй байна. Тодруулбал, тэдний амлалт дээр “Сансарын уулзвараас Дамбадаржаа хүртлэх зам болон Дарь-Эх шад хад зэрэг гэр хорооллын дундах замыг стандартын дагуу өргөтгөж, явган хүн, дугуйн зам үерийн ус зайлуулал, гэрэлтүүлгийг хэсгийг хамтад нь шийднэ” гээд амлалт өгчээ тэд одоогоос гурван жилийн өмнө.
Уг нь тэд өдийд хэлсэн дээ хүрдэг байсан бол ийм их хэмжээний хохирол амсахгүй байлаа Баянзүрхчүүд. Адаглаад амлалтандаа хүрэх боломжгүй ч зүрх сэтгэлтэй бол үерт автсан аль нэг айлын гэрийн эздийн сэтгэл санааг өргөх үг хэлээд, ялгадастай хутгалдсан хулдаас, тавилга, хувцас, ор хөнжлийг нь ч болтугай гаргалцаад зогсоод, сонгуулийн өмнө иргэдэ тойглодог шиг гүйж байсан бол өөр байх байв.
Харамсалтай нь, тойргийн сонгогчдынхоо өмнө хэлэх үггүй, харах нүүргүй дээ хамраа ч зухуйлгахгүй нүүр буруулаад алга болчихжээ УИХ-ын гишүүд. Тэр байтугай УИХ-д Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүдийн биелүүлээгүй амлалт дөрвөн хүний амийг авч, хэдэн зуун айлыг гамшигт унагалаа. Үнэхээр л тус тойрогт, тухайн хэсэгт үерийн усны далан нэн шаардлагатай байгааг мэдсэн нь мэдээгүй царайлж, төрд түмэн олныг төлөөлөх үүргээ гүйцэтгэж чадаагүй, хэлсэндээ хүрдэггүй гишүүдэд хариуцлага тооцож, эгүүлэн татая.
| УИХ-Д БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС СОНГОГДСОН ГИШҮҮДИЙН БИЕЛҮҮЛЭЭГҮЙ АМЛАЛТ ДӨРВӨН ХҮНИЙ АМИЙГ АВЧ, ХЭДЭН ЗУУН АЙЛЫГ ГАМШИГТ УНАГАЛАА |
|
"Хунт нуур" балетыг өнөөдөр, маргааш тоглоно
2025-10-25 10:20:00
Ж.Цэрэнлхам радио спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2025-10-25 09:59:25
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга маргааш орой хүртэл үргэлжилнэ
2025-10-25 09:44:11
Б.Бэлгүтэй “БАХРЕЙН-2025” Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2025-10-25 09:09:44
2025-10-25 09:04:19
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-25 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-25 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2025-10-25 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2025-10-25 07:00:00
Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО
2025-10-25 07:00:00
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2025-10-25 07:00:00
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |