Анхны таван аймгаас эхлээд л сум суурингууд тэгш ойгоо тэмдэглэж, ёстой Монголын талд дэнж хотойтол дэлгэр наадамлаж байна. Тэр дундаа улстөрчид наадмын үеэр ирэх жилийн сонгуулийн сурталчилгааны ажлаа ч амжуулж, хэн хаана горилох вэ гэдэг нь нутаг нутгийн наадмаас илт болж байх шиг. Түүний тод жишээ нь Соёлын сайд Ч.Номин боллоо.
Унаган хотынх гэж зиндаархдаг улстөрчид сонгууль болохтой зэрэгцээд л аймгууд руу “хадаг, сүү” бариад давхичихдагийн тод жишээ боллоо, тэр. Хэдийгээр түүний аав Л.Чинбат Говь-Алтайн Бигэрийнх гэдэг ч сайдын намтар дээр Улаанбаатар хотод төрсөн гээд цагаан дээр хараар бичсэн нь бий. Гэтэл Соёлын сайд Ч.Номин Говь-Алтайн 100 жил дээр жинхэнэ гараа гаргаж, байдгаа барихаас наагуур гүйв. Өөрөөр хэлбэл тэгш ойгоор далимдуулж, өөрийгөө сурталчилах ажлаа амжилттай гүйцэтгэж, Говь-Алтайчуудад өөрийгөө таниулаад ирсэн гээд хэлчихэд буруудахааргүй л байна. Ингэхдээ тэрбээр толгой бизнесмэнийн хүүхэд гэдгээ ёстой л нэг зарлах шиг болоод ирлээ дээ.
.jpg)
100 жилийн ойгоор Говь-Алтайн сургуулиудад Элон Маскын "Старлинк"-ийн төхөөрөмж тарааснаа олон нийтэд зарлаж, Алтайчуудыг төдийгүй монголчуудыг шуугиулаад амжив. Угтаа энэхүү төхөөрөмж нь монгол мөнгөөр гурван сая төгрөг, хэрэглэгчийн сарын хураамж нь 100 орчим ам.доллар буюу чамгүй өндөр өртөгтэй орчин үеийн технологи. Гэтэл Соёлын сайд Ч.Номин энэ үнэтэй төхөөрөмжийг 100 жилийн ой дээр хувиасаа өгч байгаа хэмээн хайрцаг хайрцгаар нь хэнэг ч үгүй тарааж олныг алмайруулав. Улстөрчдийг хөлдөө чирэв.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хаягаараа “Говь-Алтай аймгийн бүх сумын сургуульд “Старлинк” сансрын интернэт төхөөрөмжийн дэмжлэгийг гэр бүлийнхээ зүгээс үзүүллээ. Орчин цагийн боловсрол, хүний хөгжлийг интернэтгүйгээр төсөөлөх аргагүй, хувь хүний хөгжил цаашлаад дэлхийтэй хөл нийлүүлж алхахад дэмжлэг болох, онлайн сургалтад хамрагдах нь боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх арга замуудын нэг билээ.
Тэгвэл дэлхийн аль ч хэсгээс нам орбитын хиймэл дагуул ашиглан 300Mbps хүртэлх хурдаар интернэтэд холбогдох боломжтой “Starlink” төхөөрөмжийн дэмжлэгийг хагас жилийн хураамжийн хамтаар үзүүлж гэр бүлийнхээ зүгээс Говь-Алтай аймгийн 18 сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд гардууллаа. Энэхүү төхөөрөмж Говь-Алтай аймгийн 18 сумын сургуулийн сурган хүмүүжүүлэгч нар болон эх орны минь ирээдүй болсон сурагч багачуудын сургалтын чанарт үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” хэмээгээд амжсан.
Хэдийгээр Соёлын сайдын аав нь толгой бизнесмэн, өөрөө ч хувийн салбарт чамгүй олон жил ажилласан хөрөнгө чинээтэй гэгддэг ч түүний аав Л.Чинбат ХААДС-гаас нэг тэрбум төгрөгийн зээл авч, түүнийгээ эргэн төлөөгүй олон жил болсон нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм.


Тодруулбал, Засгийн газраас шилэн ажиллагааны хүрээнд ил болгосон зээлийн мэдээлэл дээр түүнийг хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас их хэмжээний зээл авсан ч хугацаандаа төлөөгүй гэх баримт ил болж байлаа. Гэвч тэрбээр уг мэдээллийг үгүйсгэж, ““Гацуурт” олон жижиг компанитай, манай яам болон харьяа сангуудад нэг ч төгрөгийн өргүй” хэмээн мэдэгдэл гаргасан удаатай. Түүгээр ч зогсохгүй саяхан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум буюу тариалангийн бүс нутагт олон тооны адуу зөвшөөрөлгүй оруулж, нутгийн залуусыг машинаар хөөж дуулиан тарьсан. Ийн олон нийтийн дургүйцлийг хүргэсэн Л.Чинбатын охин аавынхаа нутагт наадамлаж, олны анхааралд өртөн байж Говь-Алтайчуудад тал зассан нь түүнийг сонгуульд хүч үзэх нь гэдгийг батлав бололтой.
Тиймдээ ч МАН хуучин гишүүдийнхээ халааг авч, шинэ гишүүдээр хүч сэлбэхээр төлөвлөсөн нь илэрхий байна. Соёлын сайдын хувьд улс төрд нэр цэвэр нэгэн үү гэвэл бас биш. Сайд болсноосоо хойш зөвлөхүүдтэйгээ хамтарч, тендер тонодог баримтуудыг ч бид ил болгож байлаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир нарын хамаарал бүхий этгээдүүдийн компани Соёлын яамны тендерийг түүдэг баримтыг нийтэд дэлгэж байв.
Түүнчлэн Ч.Номин сайд хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ барууны орнуудыг “Зэрлэг капиталистууд” хэмээн олны дургүйцлийг төрүүлээд амжсан. Боловсролын яамны харьяа, агентлаг байсан соёлын салбарыг бүхэл бүтэн яам болж өргөжүүлснээс хойш хамгийн удаан удирдаж байгаа нь Ч.Номин сайд. Гэвч өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг нь харвал соёлын салбарт, товойж тодрохоор чухал ажил төдийлөн хийгээгүй гэх хэл амыг ч тэр дагуулдаг.
| СОЁЛЫН САЙД Ч.НОМИН ИРЭХ СОНГУУЛИАР ГОВЬ-АЛТАЙД ГОРИЛОХ УУ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |