Том жийптэй, торгон дээлтэй дарга нар цэнгэлдэхийн хоймроос Төрийн ордонд тухалснаар намрын улс төрийн халуун өдрүүд эхэлнэ.
Энэ намар улс төр мөн ч их бужигнаантай байх нь гарцаагүй. Ухаандаа сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн нь улстөрчдөд найр, наадмаа өндөрлүүлэх том анхааруулга өгч байна гэсэн үг. Нөгөө талаараа сонгуулийн компанит ажилдаа зарим нь орчихсон наадамлах далимаараа “Намайг сонгоорой” гэх мессежийг иргэдэд, олон нийтэд сэм өгч яваа нь тодорхой байна. Эрх баригч намынхан хаврын чуулганы хаалтаа хийхдээ намрын улс төрийн том эхлэлийг тавьж хаасандаа. Тодруулбал, УИХ-ын дарга хаврын чуулганы хаалтаар нүүрсний сонсгол явуулахаа зарлаж, шинээр Түр хороо байгуулсан бол шүүхээс Хөгжлийн банкны хэргийг нэг тийш болгосноор хаврын улс төр халаагаа өгсөн.
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БУЮУ ЖАГСААЛТАД БАГТАХ ГИШҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨН

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан нь хаврын чуулганаар хийсэн том өөрчлөлт байлаа. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн ээлжит сонгуулиар 78 гишүүнийг мажоритар, 48-г нь пропорцианаль хувилбараар сонгож, 126 гишүүнтэй болох шинэ хуулийг дагаж мөрдөхөөр болсон.
Нэг ёсондоо ард түмний дунд МАН-ын одоогийн гал тогоог баригчид хуучин гишүүдээсээ салах хамгийн том шийдэл нь Үндсэн хуульд гар хүрэх шийдвэр байсан гэж таамаглах хүн олон байгаа. Тиймдээ ч одоогийн намын удирдлагуудыг амлалтандаа хүрч, улс төрийн гэмт хэрэгт холбогдогсон гишүүдээсээ нэг мөр салах компанит ажлыг эхлүүлсэн гэх хүлээлт олны дунд бий. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр намын дарга нарын эрх мэдэл нэмэгдэж, гишүүдийн эрх жилийн сонгуулийн квотоо авахын тулд аль хавраас л дарга нарынхаа үүдийг сахиад эхэлсэн гэх нь ч бий. Тиймээс ирэх намар гишүүд гишүүдтэй өрсөлдөх, ирэх сонгуулийн квотоо авахын төлөөх ширүүүн өрсөлдөөнтэй, халуун улс төр өрнөх нь толорхой болоод байна.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛ БУЮУ Т.АЮУРСАЙХАН НАРЫН ШҮҮХ ХУРАЛДААН
.jpg)
Ирэх намрын улс төрөөс хүлээлт үүсгэсэн хамгийн том сэдэв мэдээж нүүрсний хулгайн сонсгол. Их хурал нүүрсний хулгайн сонсгол явуулна гэж өнгөрсөн хаваржин дуншсаар шийдэлд хүрч чадалгүй өнөөдрийг хүргэсэн. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хулгайн сонсголыг хийх шинэ Ажлыг хэсэг томилж, ирэх намар сонсгол явуулна гэх амлалт чуулган завсарлахтай зэрэгцэн өгснөөр ард түмний дунд нүүрсний хэрэг нэг тийш болох нь гэх хүлээлт үүссээд буй. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн сонсголыг сонгуулиас өмнө явуулах нь эрх баригч намынханд сонгуулийн том оноо болох нь тодорхой. Тиймдээ ч энэ намрын чуулганаар багтааж, сонсголыг хийх том төлөвлөгөөний хар зургаа гаргасан нь илэрхий байна. Угтаа бол өнгөрсөн хавраас хойш мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчиж байгаа гэх шалтгаанаар хойшлоод байсан уг сонсголоор МАН гишүүдээ шигших нь бололтой.
Нүүрсний хулгайн сонсголыг эхлүүлэхтэй зэрэгцүүлээд тус хэрэгт нэр холбогдсон улстөрчдийн хэргүүд ч нэг тийш цэгцрэх нь тодорхой боллоо. Тодруубал, наадам шувтарч, намрын улс төр эхлэхтэй зэрэгцээд хууль, шүүхийн байгууллагаас эхнээсээ нүүрсний хулгайн хэрэгт холбоотой улстөрчдийг хэргийг шүүх рүү шилжүүлсэн гэдгээ мэдэгдэв. Энэ талаар АТГ-аас өчигдөр “УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа манайхаас өнгөрсөн долдугаар сард прокурорт хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас өчигдөр буюу наймдугаар сарын 1-нд тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдээд шүүхэд хэргийг шилжүүлсэн байна лээ. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарыг гэмт бүлэг байгуулах түүнд элсэх, хахууль авах, өгөх, мөнгө, угаах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, худал мэдүүлэг өгсөн, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэсэн зүйл ангиар татаж, шалгаж байна" хэмээн мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын хэрэг өндрөө авч, сонгуулиас өмнө нүүрсний хулгайн хэргийг нэг тийш болгох том ажлыг тэд эхлүүлэх бололтой.
НАМРЫН УЛС ТӨРИЙН ШИНЭ СЭДЭВ НӨХӨН СОНГУУЛЬ БАЙХ УУ

Энэ удаагийн парламентаас гурван ч гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, гурван тойрогт нөхөн сонгууль болох эрх зүйн орчин бүрдсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, шалгагдах үеэрээ “Ээжийнхээ биеийг эмчлүүлнэ” гэх шалтгаанаар өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, Архангайн аймагт нөхөн сонгууль явуулах нөхцөл бүрдсэн гэсэн үг. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэнтэй холбоотой Улсын ерөнхий прокуророос гишүүнээс түдгэлзүүдэх санал оруулж, гишүүдийн олонх дэмжснээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн билээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-т УИХ нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана гэх хуулийн зохицуулалт бий. Тиймээс УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө нөхөн сонгууль явах нь тодорхой болоод байгаа юм. Тиймээс ирэх намрын чуулганаар нөхөн сонгуулийн товыг зарлах уу гэдэг нь энэ намрын шинэ сэдэв байх нь.
Ийн намрын улс төр наадмын дараа эд халуурч, унтаа улс төр амь орох нь ээ.
| НААДМЫН ДАРААХ НАМРЫН УЛС ТӨР |
|
"Хунт нуур" балетыг өнөөдөр, маргааш тоглоно
2025-10-25 10:20:00
Ж.Цэрэнлхам радио спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2025-10-25 09:59:25
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга маргааш орой хүртэл үргэлжилнэ
2025-10-25 09:44:11
Б.Бэлгүтэй “БАХРЕЙН-2025” Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2025-10-25 09:09:44
2025-10-25 09:04:19
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-25 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-25 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2025-10-25 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2025-10-25 07:00:00
Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО
2025-10-25 07:00:00
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2025-10-25 07:00:00
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |