Жил гаруй хугацаанд үргэлжилсэн Хөгжлийн банкны хэрэг шувтрах шатандаа очиж байна. Саяхныг хүртэл Хөгжлийн банкны хэрэг шүүхийн танхимд багтахааргүй олон холбогдогчтой, сүр дуулиантай ямар том улс төрийн хэрэг байв аа.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк дампуурлын эрмэгт очиж, Монгол Улс дефольт болох эрсдэл хүлээсэн улс төрийн зорилготой асар том бүлэглэлийг ардаа нуусан айхтар хэрэг гээд л амтай болгон шуугиж, толгойтой болгон шүүж байсан санагдах юм. Улс төрийн томчууд голдуу хэдэн хүн ард нь нуугдсан энэ хэргээс хэнийг ч өршөөхгүй, авсан зээлийг нь төлүүлж, хуулийн хатуу хариуцлага хүлээлгэнэ хэмээн ам уралдан шаагилдаж байсан нь ч бий.
Эрх баригч намынхан ч, хууль, хяналтын байгууллагууд ч улс төрийн энэ том гэмт хэргийг илрүүлсэн хэмээн цээжээ дэлдэцгээж, Хөгжлийн банкны хэргээр улс төрд тодрох нь тодорч, олонд танигдах ажлаа ч амжуулаад авсан удаатай.
Гэтэл хэрэг эцсийн шатандаа очиход гэм буруутай хүн байхгүй болтлоо замхарчихлаа даа. Буух эзэн буцах хаяггүй, гэм буруугүйчүүдээр дүүрсэн Хөгжлийн банкны хөгтэй хэрэг болж хувирлаа. Угтаа бол Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хоёр сар шахам олны нийтийн өмнө нээлттэй шүүж, өнгөрсөн даваа гарагт шүүгчид шийдвэрээ гаргахдаа 84 шүүгдэгчийн 460 гаруй хавтас хэргийг хэлэлцэж, 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутайд тооцохоор болсноо мэдэгдсэн. Ёстой л үхрийн сүүлэн дээр хутга гэгч болж хувирч байна даа Хөгжлийн банкны хэрэг. Тэр их сүр дуулиан болж зарласан, тэр хэмжээний ажил эхрэг болгсон ч эцсийн дүндээ тоглоомын дүрэм анхны зургаараа л гарч байна. Угтаа бол нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэх зарчим л улс төрийн энэ том хэргүүдийн ард өрнөж байна даа.
АТГ-аас тухайн үед “УИХ дахь эрх баригч намын 64 гишүүнээс 39 нь ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон” хэмээн зарлаж байснаас ердөө УИХ-ын гишүүн асан Б.Солтанд шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэн ялласан. Хэргийн гол зангилааг атгаж байсан гэх УИХ-ын гишүүн Б.Батзоригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, монголчуудыг доромжилж байлаа. Түүнээс гадна “УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулна” гэж байсан ч МАН-ынхан мартагнуулах технологиор замхруулсан нь бий. Хөгжлийн банкны хэрэг өдгөө яг энэ зарчмаас хазайхгүй явж байна.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр бодит байдал дээр шүүх хурлын үр дүнд Хөгжлийн банкны найдвэргүй зээлдэгчид шиг өрөвдөлтэй, тэдэн шиг эх орондоо их зүйл хийсэн баатар байхгүй болж хувирлаа. Хөгжлийн банкны хэргийг анх УИХ-ын нээлттэй сонсголоор “шүүж” жинхэнэ хуувилдаан хаана өрнөсөн бэ гэдгийг олон нийт мэдэгдэхтэй болсон. Тэр байтугай зээлээ зориулалтын бусаар ашиглаж, гаднын улсад казино тоглосон, хөгжлийн банкны удирдлагууд хахууль авсан ч олны дунд ил болсон. Гэтэл энэ хэргүүд өнөөдөр гэм буруугүйд тооцогдож, хуулийн хариуцлагаас ангид үлдэж мэдэхээр байдал үүссэн нь ч нууц биш юм. Тэд яг л хуучин технологиороо ажиллаж, ЖДҮ-чдийн толгойг илээд, ганц нэгхэн хүнээр туг тахиад өнгөрсөн шиг ээ өмнөх туршлагаараа хар зургаа гаргачихсан суугаа бололтой.
Ингэхдээ хариуцлага хүлээлгэх цөөн хэдэн хүнээ аль хэзээний онилж, багтаа дахиж авахгүй гэх тооцоололтой хар жагсаалт гаргасан нь ч сүүлийн үед улам бүр тодорхой харагдаж байн. Үндсэндээ одоогийн МАН-ын гал тогоог баригчид М.Энхболдын бүлэглэлийнхнийг тэр чигт нь улс төрийн тоглоомоос гаргахаар онилсон нь Ё.Баатарбилэг тэргүүтэй хэдхэн хүнээс илэрхий харагдаж байна.
Үндсэндээ эрх баригчдын замаасаа гаргахаар тооцоолсон хэдхэн хүний салхин дор Хөгжлийн банкны хэрэг замхрах нь тодорхой болж, дараагийн ээлжнийхэн бэлтгэлээ базааж эхлэв. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгай гэх том хэргийн ард нуугдсан улс төрийн томчууд Хөгжлийн банкны хэргээр далимдуулж, хэргээ хаацайлуулах арга сүвэгчилж эхэлсэн бололтой.
Ухаандаа хөгжлийн банкны хулгайчдаа хамгаалаад үлдчихлээ, араас нь нүүрсний хулгайчид арвал эрж байна.
| ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУЛГАЙЧДАА ХАМГААЛААД ҮЛДЭЭЧИХЛЭЭ, АРААС НЬ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД АВРАЛ ЭРЖ БАЙНА |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |