Төрөөс тэрбумтнууд төрдөг байсан бол үргэлжлүүлээд удам дамжсан улстөрчид төрдөг боллоо. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын төрийг цөөн хэдэн улстөрч удирдаж, зарим нь өнөөдрийг хүртэл халаагаа өгөөгүй л байна. Өөрсдөө улс төрөөс явсан ч үргэлжлүүлээд хүүхдүүд нь залгамжилдаг тогтолцоо манайд бий гэх үү дээ.
Төрөөс төрсөн 30 гэр бүл гэх алдартай дуулиан бий. Үндсэндээ тэднийг ийн нэрийдсэн нь төрд өөрсдийгөө дархлаад зогсохгүй байж болох бүх салбарт бизнесээ цэцэглүүлсэн, түүгээр ч зогсохгүй хүүхдүүдээ үе дамнуулан төрд зүтгүүлэхээр бэлтгэж буй хэсэг бүлэг хүнийг ийн нэрийдсэн байдаг. Тэр ч байтугай улстөрчид баталсан хуулиа хүртэл зөрчиж, төрийн албанд хүүхдүүдээ ажиллуулдаг, албан тушаалд томилдог ноцтой баримтууд ч бий. Өөрийнх нь төрд ажиллах хугацаа дууссан ч үе залгамжлагчдаа үлдээсэн улстөрчдийн төлөөллийг танилцуулж байна.
ШАДАР САЙД АСАН Ө.ЭНХТҮВШИНГИЙН ХҮҮ БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД Э.ЗОЛБОО
Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдон ажиллаж буй. Э.Золбоо нь 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд улс төр судлаач мэргэжлээр суралцаж төгссөн. Тус сургуульд Төрийн сангийн зээлээр суралцсан бөгөөд 16 мянган ам.долларын өрөө төлөөгүй гэдэг. Тэрбээр 2007-2008 онд МХЕГ-т мэргэжилтэн, 2008-2012 онд ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2017 оноос НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга, 2018 оноос Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
Шадар сайд асан Ө.Энхтүвшин хүүгээ дэд сайд болмогц “Би хүүгээ дэд сайд болохыг мэдээгүй” гэх тайлбар өгч олны дургүйцлийг төрүүлж байв.
Ц.НЯМДОРЖИЙН ХҮҮ АНХБАЯР ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
Монголын төрд хамгийн удаан ажилласан хэмээн өөрийгөө цоллодог буюу 41 жил улс төрд зүтгэсний эцэст халаагаа өгсөн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж хүү Н.Анхбаярыгаа төрд бэлтгээд суудлаасаа буусан. Үндсэндээ Ц.Нямдорж хүү Анхбаяртайгаа төрд 14 жил хамтдаа ажилласан түүхтэй. Төрийн албыг төрлийн алба болгосон эцэг, хүү хоёр хамт төрд ажиллах нь ашиг сонирхлыг зөрчил гэж нийтээрээ 14 жил тэднийг шүүгээд ч тусыг эс олж, өнөөдөр аавынхаа залгамж халааг хүү нь үргэлжлүүлсээр буй.
Нямдоржийн Анхбаяр нь 2000-2002 онд УИХ-ын Тамгын газарт туслах, 2003-2004 онд УИХ дахь хуучнаар МАХН-ын бүлгийн ажлын албанд референтээр ажиллаж эхэлснээр улс төрд орох эхэллээ тавьсан байдаг. Улмаар 2007 онд Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газарт мэргэжилтнээр ажиллаж эхэлснээс хойш 14 жил тус яаманд харьяалагдаж байна. Гадаад харилцааны яамны гэрээ, эрхзүйн газрын дэд захирал, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, Олон улсын гэрээ, эрхзүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирлаар тус тус ажиллаж байсан намтартай. Одоо харин тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Мөн тэрбээр Гадаад харилцааны яаманд ажиллаж байх хугацаандаа хоёр жил АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар ажиллаж амжсан. Өнгөрсөн жил тэрбээр Австрали Улсад суух Элчин сайдаар томилогдох талаар яригдаж байв.
Түүнчлэн Н.Анхбаяр нь Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр гаднын улсад боловсрол эзэмшсэн ч зээлээ одоог хүртэл төлөөгүй гэдэг. Тодруулбал, тэрбээр 2004 онд 34 мянган ам.долларын зээлийг боловсролын сангаас авч, Шинэ Зеланд Улсад Викториягийн их сургуульд боловсрол эзэмшсэн ч өнөөдрийг хүртэл Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЭНХБАЯРЫН ХҮҮ БАТШУГАР УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОВ
Н.Энхбаяр нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн гурван өндөрлөгийн суудалд гурвууланд нь суучихсан. Үндсэндээ хийхээ хийчихсэн улстөрч гээд хэлчихэд хол зөрөхгүй. Гэтэл Н.Энхбаяр бусдын адил улс төрөөс явах сонирхолгүй нэгэн бололтой. Нэгэн цагт ах, дүүстэйгээ түнжин хагарч, оймстойгоо ачигдах хүртлээ төрийн дайсан болж, МАХН-аа тусад нь гаргасан ч тэр удаан “сөрөг хүчин” болж чадаагүй. Улмаар өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар “ах дүүс”-тэйгээ дахин нэгдэж, МАХН-аа тараасан. Хариуд нь тэрбээр өөрийн намд харьяалагддаг ойрын хэдэн дүү нараа намын Удирдах зөвлөл болон бусад албанд томилуулаад хүүгээ Их хуралд нэр дэвшүүлж, гишүүн болгосноор өөрийн залгамж халаагаа үргэлжлүүлэхээр болсон. Н.Батшугар УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулж, төрийн түшээ болсноосоо хойш Байнгын хороо даргалж, тушаал дэвшээд байна. Анх 2008 онд Америкийн “Жи Пи Морган” (JP Morgan) хөрөнгө оруулалтын банканд банкираар ажиллаж, ажлын гараагаа эхлүүлсэн гэх түүхтэй. Харин Монгол Улсад 2012 онд ирж, Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Э.Батшугарын нийт жилийн орлого 92.7 сая төгрөг. Харин гэр бүлийн орлого нь 70.5 сая төгрөг байна. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ амины орон сууц, зуслангийн байшин, хашаа байшин, үйлдвэрлэл үйлчилгээний обьект, оффис, авто зогсоол, гарж байхгүй гэж мэдүүлжээ. Мал аж ахуй, үнэт эдлэл, газаргүй гэж мөн мэдүүлсэн байна.
Харин хадгаламжийн хэмжээ нь 162.8 сая төгрөг, хоёр тэрбум төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна. Тэрбээр “Эскон” ХХК ХХК, “Хаттан интернейшнл Монголиа” ХХК, “Миллнниум капитал интернейшнл” ХХК, “Милленниум энтертэйнмент” ХХК, “Момиэд” ХХК, “Милленниум финанс” ХХК, “Содмаргад” ХХК, “ЗГМС” ХХК, “Засгийн мэдээ” ХХК, “ЗМС” ХХК, “Эс Си Эн Майнинг” ХХК, “Рескон” ХХК, “Медиахолдинг” ХХК, “Ремиф технложис” ХХК, “Эрчим хүч түгээх сүлжээ” ХХК, “Монсамил” ХХК, “Монфарм трейд” ХХК гэсэн компанид хувь эзэмшиж байна.
СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГ МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
УИХ-ын гишүүн С.Батболдын хүү Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр 2022 оны гуравдугаар сард томилогдож байлаа.
Түүнийг АНУ-д 11 настайгаасаа амьдарсан гэдэг. Тэрбээр Харвардын их сургуульд бизнесийн чиглэлээр мастер хамгаалсан. Мөн Чикаго хотод сурч байхдаа хотын төвд хамгийн тохилог Gold coast бүсэд 449 мянган ам.долларын тансаг байранд амьдарч байсан гэх мэдээлэл ч бий.
Мөн тэрбээр “Голдман сакс” банканд тус дадлагажигч хийж байжээ. Б.Баттүшиг энэ оны нэгдүгээр сард МАН-ын дэргэдэх НАМОХ-ны дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан бөгөөд “Алтай холдинг” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Б.Баттүшиг санамсаргүй тохиолдлоор холливудад шуугиантай нээлтээ хийсэн “Марко Поло” кинонд оролцон тоглосон гэдэг.
ТӨРД 24 ЖИЛ СУУСАН Н.ЭНХБОЛДЫН ХҮҮ ОДМӨНХ ТӨРИЙН ЁСЛОЛЫН ГАЗРЫН ДАРГА
Улс төрд 43 жил төрд 22 жил улирч суусан Н.Энхболдын залгамж халааг хүү Э.Одмөнх нь үргэлжлүүлж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, Э.Одмөнх нь ЗГХЭГ-ын харьяа Төрийн ёслолын газрын даргаар 2020 онд сонгон шалгаруулалтгүй томилогдсон түүхтэй.
Гадаад хэргийн яамны Дипломат ёслолын газрын дэд захирлаар ажиллаж байгаад 2019 онд Бээжин дахь Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар томилогдсон. Гэвч жил орчмын дараа буцаж ирээд Төрийн ёслолын газрын дарга болсон байдаг. Э.Одмөнхийг Бээжин дэх Элчин сайдын яаманд томилогдож байхад Н.Энхболдоос “Та хүүгийнхээ томилгоонд нөлөөлсөн үү” гэж сэтгүүлч асуухад “Намайг нөлөөлсөн гэж байгаа хүмүүс очиж асуу. Надад нөлөөлсөн зүйл байхгүй. Явдаг журмаараа явсан” хэмээн ууртай хариулсан байдаг.
М.ЭНХБОЛДЫН ХҮҮ АНАР ТӨВ БАНКНЫ ТӨЛБӨР ТООЦООНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ
УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Төв банканд төлбөр тооцооны газрын даргаар ажиллаж байна. Тэрбээр 1.4 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, 505 сая төгрөгийн “Mercedes Benz G500”, “Hummer H1”, “Ford” загварын дөрвөн жийптэй, дотоодын банканд 1.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэсийн сангийн захирал Пүрэвдоржийн Эрдэнэтуяа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын эхнэр. П.Эрдэнэтуяа 2017 онд 2.5 тэрбум төгрөгийн 12 орон сууцтай, үйлчилгээний зориулалттай дөрвөн барилгатай, 2.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн хөрөнгөө “гайхуулж” байсан удаатай. Түүнээс хойш ХОМ-ээ “дарж” мэдүүлэх болсон.
Мөн УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Хулан Нийслэлийн хүүхэд гэр бүл залуучуудын газарт дэд даргын алба хашиж байсан.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.ЦОГЗОЛМААГИЙН ХҮҮ С.ТҮВШИНТӨР МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛ ОХИН С.БАЯСАГАЛАН НЬ БОАЖЯ-НД ГАЗРЫН ДАРГА
УИХ-ын гишүүн асан, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд асан Ц.Цогзолмаагийн хүү Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа ТӨҮГ-ын даргаар ажилладаг бол охин С.Баясгалан нь БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байна.
С.Түвшинтөр нь 2016 онд тус газрын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг. Улмаар 2020 онд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Гадаад харилцааны яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга гэх албан тушаалд томилогдсон байна. Харин 2022 оноос Монгол Улсаас ОХУ-д суугаа Худалдааны төлөөлөгч гэх албанд томилогдсон байна.
2020 онд 58.6 сая төгрөгийн хөрөнгө орлоготой, 489 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай гэж мэдүүлж байжээ. Харин 2021 онд ХОМ нь огцом өсөж 233.6 сая төгрөг болон нэмэгджээ .
МОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ГАНБЯМБЫН ДӨЛГӨӨН
УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямбын төрсөн хүү Дөлгөөн нь Монголбанканд Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Тэрбээр 2019 онд 2.2 тэрбум төгрөгийн долоон орон сууцтай гэж хөрөнгөө мэдүүлж байв. Түүний аав Н.Ганбямба нь 1992, 2000, 2008 онуудад УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, 2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга болсон байдаг. Сонирхуулахад, Г.Дөлгөөний өмнөх Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан Т.Очирхүүгийн төрсөн хүү О.Эрдэмбилэг ажиллаж байв. Мөн Сангийн сайд Болдын Жавхлан ажиллаж байсан.
УЛСТӨРЧДИЙН ХҮҮХДҮҮД ТӨРД “ТОМ” АЛБАН ТУШААЛ ХАШДАГ УУ |
|
2025-05-14 15:20:14
2025-05-14 14:22:52
2025-05-14 13:52:23
2025-05-14 13:47:24
2025-05-14 13:39:54
2025-05-14 12:52:54
2025-05-14 12:06:28
2025-05-14 10:37:23
2025-05-14 10:22:52
2025-05-14 09:22:32
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 05:00:00
2025-05-13 18:25:08
2025-05-13 18:01:35
2025-05-13 17:29:34
2025-05-13 17:11:55
2025-05-13 16:20:55
2025-05-13 16:00:27
2025-05-13 15:50:06
2025-05-13 15:39:40
2025-05-13 15:28:44
2025-05-13 15:23:55
2025-05-13 15:14:14
2025-05-13 15:09:56
2025-05-13 13:13:40
2025-05-13 13:08:48
2025-05-13 12:29:35
2025-05-13 11:30:52
2025-05-13 08:59:26
2025-05-13 07:00:00
2025-05-13 07:00:00
2025-05-13 07:00:00
2025-05-13 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |