Гишүүдийн тоо 126, 76, 152 байна уу аль нь ч одоохондоо ард түмэнд хүртээлгүй дээ.
Харин сонгуулийн системээ хэрхэн зөв, шударга хуульчлах вэ гэдгээс л Үндсэн хуулийн өөрчлөлт “бай”-гаа онох уу, үгүй юү гэдэг нь тодорхой болох юм. Ямартай ч гишүүд өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд тойргийн сонгогчдодоо хөөгдөх нь хөөгдөж, элдэвлүүлэх нь элдэвлүүлээд, шороо ухаж, мод суулгаад ч хамаагүй, тойргийн сонгогчдоосоо оноо авч, үлдсэн нь шилбүүр барьж хонийг нь хариулахаас наагуур хөл алдаж гүйцгээсээр “ангийн даргынхаа” даалгаврыг биелүүлээд Үндсэн хуульд гар хүрэх зөвшөөрлөө аваад ирэх шиг боллоо.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг гишүүд тойрогтоо сурталчлах ажил үндсэндээ шувтарч, ирэх лхагва гаргаас гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээр товлоод байна.
Өнөөдөр намын бүлгүүд хуралдаж, гишүүдийн тоо болон тогтолцооны хувилбар дээр нэгдсэн байр суурьт хүрэх учиртай. Үндсэндээ намууд өнгөрсөн удаагийн хэлэлцүүлгээр байр сууриа нэгтгэж, гишүүдийн тоог 126, харин тогтолцоог 60:40-өөр явуулна гэдэг дээрээ тохирсон гэж ойлгож байгаа. Ингэснээр Үндсэн хуулийг батлах бүх тохироо бүрдэж, гишүүд хуулийн төслийг кнопдох л дутуу байгаа гэсэн үг.
Нэг талаараа энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлэхдээ МАН-ынхан тэр дундаа Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан МАН-ын гал тогоогч баригчид анхнаасаа сайн төлөвлөж, УИХ, намын бүлгүүдийг гарцаагүй дэмжихээс өөрцгүй хувилбарт оруулсан нь илэрхий байна. Ухаандаа тэд бэлтгэлээ сайн хангаж, гишүүдэд татгалзахын аргагүй санал тавихад нь тавьж, шахаанд оруулах нэгийг нь шахаанд оруулсан гэсэн яриа ч бий.
Өнгөрсөн хугацаанд улс төрийн үйл явдал эрчимжиж, төрд үүрлэсэн хулгай, булхай луйврыг илчилсэн мэт боловч Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх улс төрийн тоглолт байсан юм биш үү гэж хардаж болоохоор л байна даа. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Сангуудын зээл гээд төрд олон жил бугшсан асуудлыг гэнэт л гаргаж тавьдаг шудрага төртэй болчихно гэж байхгүй нь тодорхой.
Хэдийгээр холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулж ирж байгаа нь МАН-ын хувьд эрсдэлтэй алхам хэдий ч, Үндсэн хуулийг өөрчлөх гэж улайрсан хүмүүст бодсон бодол төлөвлөсөн төлөвлөгөө байж л таараа. Нэг ёсондоо 80-аад онынхон улс төрийн тавцанд гарах шинэ зургаа зурж эхэлсэн гэж ойлгож болох юм уу даа.
Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 80-аад оныхон өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн тоглоомын дүрмийг өөрчилж, шинэ өрөг өрж эхэлсэн гэж ойлгож болох нь.
Дээр хэлсэнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад өнөөдөр Монголын нийгэмд үүссэн энэ асуудлууд гэнэт өргөс авчихсан юм шиг л ор мөргүй алга болчихно гэж байхгүй нь тодорхой. Харин хуучин шигээ эргэж буцсан, өөрчилснөө дахин өөрчилдөг байдалпд хүрчихгүй л бол болох нь тэр. Өөрөөр хэлбэл, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнг үзэж чадалгүй гар хүрсэн шиг ээ өөрчилчихгүй л бол ард түмэнд түүн шиг том амжилт алга одоогоор. Ерөөсөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмлээ гээд ард түмний амьдралд дэм болох зүйлгүй дээ. Шинэ ордонтой болно болохгүй гэх мэт аар саархан, аахар шаахар асуудлаа ярьж хэрэлдсээр дөрвөн жилийг барна даа тэд.
Өнгөрсөн хугацаанд ч 76-уулаа яг л ийм л зарчмаар, тийм л дүр зурагтай явж ирсэн. Чин үнэндээ төрийн сэнтийд суусан хэнбугайд ч Монгол Улс гэх энэ айлыг өөд нь татаад, ард түмнийг аз жаргалтай амьдруулах хүсэл байгүй. Харин ч 76 гишүүний тансаг хэрэглээг арай хийж нуруундаа үүрч байгаа ард түмэн дахиад 50 гишүүний амьдралын “асуудлыг шийдэх” үүрэг хүлээх нь. Гишүүдийн тоог нэмэх талаар учир мэдэх улстөрчид “Үнэнийг хэлэхэд гишүүн бүхэн асуудалд хариуцлагатай хандвал 76 гишүүн гэдэг тийм ч бага тоо биш. Үнэндээ УИХ 76 гишүүнтэй мөртлөө өргөн баригдсан хуулийг хэлэлцэх, батлах ажлыг хэдхэн идэвх санаачилгатай гишүүд л нуруун дээрээ үүрч авч явдаг юм шүү дээ.
Анх Үндсэн хууль батлагдахдаа 76 гишүүний 51 нь хуралдаа орсноор чуулган эхэлдэг, 39 гишүүний саналаар хууль батлагддаг байсан бол 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа 39 гишүүн хуралд орсноор чуулган эхэлдэг, 19 гишүүн хууль батлах боломжтой болгож гишүүдийн хариуцлагыг улам сулруулсан гэж боддог. Тиймээс гишүүдийн тоог хэд ч болгож өсгөсөн энэ хариуцлагын тогтолцоог өөрчлөхгүй бол чанарт өөрчлөлт гарахгүй” хэмээн дүгнэсэн нь ч бий.
Ямартай ч Их хурал энэ долоо хоногтоо багтаж, Үндсэн хуулийн хэлэйлцүүлгийг явуулж, МАН-ынхан гишүүдийн тоог нэмэх хүслээ гүйцээх бол УИХ-д суудалтай АН, ХҮН хоёр тогтолцоонд өөрчлөлт оруулж, ирэх сонгуулиар суулдынхаа тоог парламентад нэмнэ гэж зүтгэх нь тодорхой болчилоо.
| ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАХ БҮХ ТОХИРООНД ХҮРЧЭЭ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |